x

Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Хятад улсын Тяньжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.   

Тус уулзалтад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн нар, 20 гаруй олон улсын байгууллагын удирдагчид оролцов. 

Дээд хэмжээний уулзалт буюу албан ёсны нэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас 2035 он хүртэлх ШХАБ-ын хөгжлийн стратегийн төлөвлөгөө ба Тяньжины тунхаглал гэсэн хоёр үндсэн баримт бичгийг баталснаас гадна хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.  

Стратегийн төлөвлөгөөнд ШХАБ-ын үнэт зүйлс ба зарчмуудад тулгуурлан гишүүн улс орнууд хоорондын харилцан итгэлцэл ба найрсаг харилцааг бэхжүүлэх, ШХАБ-д нүүрлэж сорилтууд, аюулыг сөрөн зогсох, худалдаа, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтуудыг тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон байна.

Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүн ба гишүүн орнуудын байр суурийг Тяньжины Тунхаглалд тусгажээ.

Эдгээрээс гадна бусад албарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг дурдвал: Хэт даврах үзэл суртлыг сөрөн зогсоход чиглэсэн ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны Хөтөлбөр, 2030 он хүртэлх хугацаанд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замын зургийг баталснаас гадна ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдалд учирч буй сорилт, аюулыг сөрөн зогсох зорилго бүхий Олон талт  ажиллагааны нэгдсэн төвийн тухай болон Хар тамхитай тэмцэх төвийн тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав.

Нэгдсэн төв нь ШХАБ-ын бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн суурин дээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо, Хар тамхитай тэмцэх төв нь Тажикстаны нийслэл Душанбе хотод тус тус байрлана.

Мөн өргөн хүрээтэй төслүүдийг санхүүжүүлэх шинэ хэрэгсэл болох ШХАБ-ын Хөгжлийн банкийг байгуулахаар тохиролцсон нь эдийн засгийн асуудлаар ойрын үед гаргаагүй чухал шийдвэр байлаа.

Тус байгууллага бүтцийн шинжтэй шинэчлэл хийсэн нь “ажиглагч” ба “яриа хэлэлцээний түнш” гэсэн статусуудыг нэгтгэж, “ШХАБ-ын түнш” гэсэн нэгдсэн статусыг бий болгох тухай шийдвэр бөгөөд Тяньжины уулзалтын явцад Лаос улсад эл статусыг олголоо. Статусыг нэгтгэсэн нь ШХАБ-ын олон улсын хамтын ажиллагааны тогтолцооны хэлбэрийг илүү оновчтой болгох зорилготой ажээ.

Эдгээрээс гадна ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын зөвлөлөөс дараах асуудлуудаар мэдэгдэл гаргалаа. Үүнд: Дэлхийн II дайн дуусаж, НҮБ байгуулагдсан; цахим эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай; эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил; ногоон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа; хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай; олон талт худалдааны тогтолцоог дэмжих тухай; шинжлэх ухаан-техникийн ба инновацын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай; дэлхийг хамарсан хар тамхины асуудал, түүнтэй тэмцэх талаар үр дүнтэй шийдвэр гаргах зэрэг болно.

Тяньжины уулзалтын дараа ШХАБ-ыг даргалах эрх Киргиз улсад шилжиж байна. Тус байгууллагын дараагийн дээд хэмжээний уулзалт 2026 онд “ШХАБ-ын 25 жил: тогтвортой дэлхий ертөнц, хөгжил цэцэглэлт рүү хамтдаа” гэсэн уриан дор болно. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.113)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 31 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 32 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 33 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 36 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 38 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 40 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 14 цаг 47 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 14 цаг 49 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 50 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 18 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 16 цаг 44 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 16 цаг 45 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 16 цаг 47 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 16 цаг 48 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 16 цаг 50 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 16 цаг 53 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 16 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 16 цаг 55 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 16 цаг 55 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 16 цаг 56 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top