x

Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны үнэлгээний нэгдсэн тайлан"-г Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан төрийн үйл ажиллагаа, мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор бүрэн бус, хэлбэр төдий оруулсан мэдээллийг 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор иргэнд ойлгомжтой байдлаар бүрэн байршуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллагын үүрэг. Үүнээс нээлттэй мэдээллийн нэгдсэн системд www.shilen.gov.mn 513 хариуцагч мэдээллээ баталгаажуулжээ. 

-Мэдээлэл хариуцагчид нээлттэй мэдээллийг хэлбэр төдий байршуулах, бүрэн бус, дутуу байх, хугацаандаа шинэчилдэггүй; 

-Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг бүрэн байршуулдаг хэдий ч үр дүнгийн тайлангаа нийтэд ил тод байршуулдаггүй;

-Хүний нөөцийн хөдөлгөөний өөрчлөлтийн  мэдээлэл хангалтгүй;

-Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл цахим хуудасны шилэн данс хэсэгт байх ба санхүүгийн болон худалдан авах ажиллагааны аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг бүрэн байршуулдаггүй;

-Шилэн данс дахь төсөв санхүүтэй холбоотой мэдээллүүд иргэнд ойлгомжтой биш байгаа нь  мэдээлэл олж авахад хүндрэлтэй; 

-Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллүүд тодорхойгүй,  хуульд заасан зөвшөөрлөөс бусад үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл хангалтгүй зэрэг зөрчил нийтлэг гарчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 38 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 50 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 30 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 39 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 47 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 12 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 32 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 37 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 42 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 47 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 8 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 55 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 39 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top