
Кармело Энтонигийн нэрийг Сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхлөнө
Олимпын гурван удаагийн аварга, домогт сагсан бөмбөгчин Кармело Энтони энэ онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд албан ёсоор мөнхлөгдөх болсныг ESPN-ийн сэтгүүлч Шэмс Чарания мэдээллээ. Түүний нэрийг Спрингфилд хот дахь Нейсмитийн нэрэмжит танхимд мөнхлөхөөр шийдвэрлэсэн байна.
2025-04-04

Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарч буйгаа зарлалаа
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Унгарт айлчилсны дараахан Унгарын Засгийн газар Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс гарч буйгаа мэдэгдлээ. Засгийн газрын төлөөлөгч Гергели Гуляс энэ талаар албан ёсоор зарласан бөгөөд тэдний тайлбарласнаар ОУЭШ-ийн үйл ажиллагаа Унгарын үндэсний эрх ашигт нийцэхгүй болсон гэж үзэж буй юм.
2025-04-04

Монгол, Евроазийн эдийн засгийн холбоо татварын хөнгөлөлтийн хүрээнд 367 бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцжээ
Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээг хийж, Монгол Улсаас гарах 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тус холбооны таван гишүүн оронд татваргүй нийлүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн 29, арьс, ширэн бүтээгдэхүүн 60, ноос, ноолууран бүтээгдэхүүн 204, хөдөө аж ахуйн бусад бараа 73 зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүд хөнгөлөлтөд хамрагдахаар болсон байна.
2025-04-04

Говийн дархан цаазат газар байгуулагдсаны 50 жилийн ой МУИС-ийн номын санд зохион байгуулагдана.
Өнөөдрийн үйл явдлын тойм (2025.04.03)
2025-04-04

CERN 91 км урт хурдасгуурын төсөл хэрэгжүүлэхэд техникийн саадгүй гэж мэдэгдэв
Европын цөмийн судалгааны байгууллага (CERN) 91 км урт “Future Circular Collider” (Ирээдүйн тойрог хурдасгуур) байгуулах төслийг хэрэгжүүлэхэд техникийн саад бэрхшээлгүй болохыг мэдэгдлээ. Энэхүү хурдасгуур нь 2012 онд Хигссийн бозоныг нээсэн Адроны их хурдасгуураас хоёр дахин урт байх юм.
2025-04-04

Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт гарын үсэг зурлаа
Батлан хамгаалах яам болон Шинжлэх ухааны академи хамтран ажиллах шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2025 оны 4 дүгээр сарын 3-нд боллоо.
2025-04-03

Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэв
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өглөө Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчидтэй уулзалт хийж, тэдний үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдээ танилцууллаа.
2025-04-03

Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэв
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр, 2025 оны 4 дүгээр сарын 3-нд боллоо.
2025-04-03

Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн урсгалын хурдыг нэмэгдүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх зорилгоор хэрэгжүүлж буй 24 мега төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 18 байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ.
2025-04-03

Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын 7 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
2025-04-03

Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх импортын бараанд татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа Хятадын Худалдааны яам хатуу мэдэгдэл хийж, тус шийдвэр нь хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж байгааг онцлон, хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
2025-04-03

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаад байна
Мьянмарын төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болж, 7.7 магнитудын хүчтэй бүртгэгдсэн газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 3000-г давжээ. Тодруулбал, тус улсын цэргийн хунтын мэдээлснээр 3003 хүн амь үрэгдэж, 4515 иргэн гэмтэж бэртсэнээс гадна 351 хүн сураггүй хэвээр байна гэж NHK мэдээлэв.
2025-04-03

Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Австралийн Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал” медалиар шагнасан тухай албаны эх сурвалж мэдээлэв.
2025-04-03

АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, онц байдал зарлав
Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын худалдааны алдагдлыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйл хэмээн тодорхойлж, улс орон даяар онц байдал зарласнаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “энэ аюулын эх үүсвэр АНУ-ын гадна оршиж байна” хэмээн онцолжээ.
2025-04-03

Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор байна
Хүүхэд байхад өвөө маань халуун зунаар хотон дотор амьгүй төрсөн хургыг биднээс нуун шуудайд ороож, “Хургаа бүрэн засахгүй, муу сухайнууд. Хуц хурга эхдээ харайчихаж” хэмээн хээр аваачиж булж байсан юм. Сүүлд ах нараас сонсоход өнөөх хоёр толгойт гарсан байж.
2025-04-03

«Шилжилтийн нас» олон ангит кино яагаад аймшигтай хэрнээ заавал үзэх ёстой вэ?
Британийн «Шилжилтийн нас» хэмээх мини-олон ангит кино энэ хаврын хамгийн их анхаарал татсан уран бүтээл болжээ. Зохиолчид энэ бүтээлээ гэмт хэрэг гарсан шалтгааныг биш, харин хэрхэн ийм хэрэг боломжтой болсон бэ гэдэгт төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, аймшигтай нэгэн хэргийн ард нийгмийн тогтолцоо, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн орчны доголдол байсныг харуулахыг зорьсон байна.
2025-04-03

МАН-ын бүлэг АТГ-ын даргыг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжлээ
УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Авлигатай тэмцэх газрын даргыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр Ерөнхий сайдын дэвшүүлсэн, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилуулах саналыг танилцуулсан байна.
2025-04-03

Бог малын мялзан өвчнийг устгах бүсийн хурлыг Улаанбаатарт зохион байгууллаа
Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран бог малын мялзан өвчнийг устгах бүсийн хурлыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
2025-04-03

НҮБ-ын өндөр түвшний уулзалтад Монгол Улс дундаж орлоготой орны хувиар байр сууриа илэрхийллээ
Дундаж орлоготой орнуудын хөгжлийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын өндөр түвшний уулзалт энэ сарын 1-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болов. Энэхүү уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц дахь дундаж орлоготой улс орнуудад тулгарч буй эдийн засаг, нийгмийн сорилтуудыг хэлэлцэж, шинэ арга, аргачлал бүхий дэмжлэг, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2025-04-03

Гэмт хэргийг илрүүлэх “MD-Video AI” программыг Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын хэрэглэдэг “MD-Video AI” программыг албан ёсоор хүлээлгэн өглөө.
2025-04-03
