x

АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, онц байдал зарлав

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын худалдааны алдагдлыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйл хэмээн тодорхойлж, улс орон даяар онц байдал зарласнаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “энэ аюулын эх үүсвэр АНУ-ын гадна оршиж байна” хэмээн онцолжээ.

Трампын тайлбарласнаар, худалдааны тэнцлийн алдагдал нь АНУ-ын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд “онц ноцтой аюул” учруулж байгаа бөгөөд энэ нь голчлон худалдааны түнш орнуудын эдийн засгийн бодлого, дэлхийн худалдааны тогтолцооны тэнцвэргүй байдлаас шалтгаалж буй аж.

Тэрбээр цааш нь “АНУ ба түүний худалдааны түншүүдийн хоорондын харилцаанд харилцан ашигтай байх зарчим алдагдсан. Татварын хэмжээ, татварын бус хориг, мөн эдийн засгийн бодлогын зөрчил нь АНУ-ын цалин хөлс, хэрэглээ буурахад нөлөөлсөн” гэж мэдэгдсэн байна.

Онц байдал зарласнаар Ерөнхийлөгч Трамп импортын бараанд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх, хариу арга хэмжээ авах эрх мэдэлтэй болж байгаа юм. Тэрбээр АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 10-50 хувийн хариу татвар ногдуулж буйгаа зарласан бөгөөд уг бодлогоо “эдийн засгийн тусгаар тогтнолын тунхаглал” гэж нэрлэсэн байна.

Энэхүү шинэ тарифын бодлого:

  • Дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 10 хувийн суурь татвар хэрэгжинэ.

  • Дөрөвдүгээр сарын 9-нөөс бүрэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Трампын энэхүү шийдвэр нь олон улсын худалдааны тогтолцоонд хүчтэй нөлөө үзүүлэх магадлалтай бөгөөд АНУ-ын худалдааны түнш орнууд хэрхэн хариу арга хэмжээ авах нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: CNN.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 3 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 4 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 8 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 12 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 29 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 34 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 50 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 7 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 10 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 13 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 20 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 20 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 40 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 51 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 56 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top