x

МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна

МАН-ын Их хурал энэ сарын 15-нд болно. Гол ажил нь намын даргаа сонгож, хямралд ороод байгаа төр засгийг эмхлэх юм. Уул нь бага хурлаараа намын даргаар Д.Амарбаясгаланг сонгогдсон гэж үзээд хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн.

Гэвч дүүргийн шүүхэд энэ хурал луйвартай болсон гэж өргөдөл өгөөд тэр сонголтыг нь хүчингүй болгосон. Одоо намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвээрээ байгаа юм байна. Үүрүүд төлөөлөгчөө сонгон Их хуралдаа илгээх ажил ид өрнөөд одоо дууссан. Төлөөлөгчид очиж байгаад алаад өгнө өө гэсэн хүмүүс л байна.

Үүрийн хурал төлөөлөгчиддөө “Хурлыг нээлттэй явуул” гэсэн үүрэг өгсөн бөгөөд тэд нь ч очоод чухам сүйдлэх юм ярьцгааж байгаа. Харин энэ намын толгойд байгаа хүмүүс хурлыг яаж явуулах вэ гэсэн уулзалт ид болж байна. Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, бас Д.Амарбаясгалангийн талынхан уулзалт хийцгээж байгаа гэж улс төр ажиглагчид хэлж байна. Үнэн эсэхийг бүү мэд.

Тэд юу ярьж байгаа вэ гэвэл намын даргыг сонгоход гурван хувилбараар Их хуралд оруулах гэнэ. Нэгдүгээрт, хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь өрсөлдүүлээд гуравдагч хүн гаргах, Мөн хоёр нэр дэвшигчийг хооронд нь тохироо хийлгээд ялж байгаагаар нь Г.Занданшатарыг намын дарга болгох. Бүр болохгүй бол шууд шинэ хүн нэр дэвшүүлэх. Энэ гурвын алийг явуулах вэ гэдэг дээр тохироо яриа хэлэлцээ ид явагдаж байна.

Намын даргад шинээр сонгогдох хамгийн магадтай хүнээр Н.Учрал, Ж.Энхбаяр нар яригдсан гэнэ. Намын Их хурлын төлөөлөгчид бол ямар ч хамаа байхгүй. Тэд мэдээж нам ингэж шийдсэн гэхэд л тэрүүгээр явж таараа гэж үзэж байгаа юм шиг байна. Олон жилийн туршлага ч үүнийг нотолж байгаа. Тэд ярсхийтэл гар өргөхөд л хэрэг болох төдий зүйл гэсэн шиг байна. Ер нь бол Н.Учрал нэр дэвшвэл хоёр бүлэг аль нь ч гэсэн дэмжих магадлал өндөр гэж үзэцгээж байгаа бололтой. Ж.Энхбаярыг бол туршлагатай намын хурлын төлөөлөгчид бүгд мэднэ гэдгийг ч тооцжээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 34 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 41 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 41 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 48 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 1 цаг 55 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 1 цаг 59 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 38 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 23 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 37 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 3 цаг 51 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 3 цаг 56 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 4 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 25 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top