x

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаад байна

Мьянмарын төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болж, 7.7 магнитудын хүчтэй бүртгэгдсэн газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 3000-г давжээ. Тодруулбал, тус улсын цэргийн хунтын мэдээлснээр 3003 хүн амь үрэгдэж, 4515 иргэн гэмтэж бэртсэнээс гадна 351 хүн сураггүй хэвээр байна гэж NHK мэдээлэв.

Олон хүний амийг авч одсон байгалийн энэ гамшгийн дараа цэргийн хунтын зүгээс сэргээн босголтын ажлыг эрчимжүүлэхийн тулд зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, үндэстний цөөнх болон ардчиллыг дэмжигч Үндэсний эв нэгдлийн засгийн газрын эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл зогсоохоор болсон байна.

Харин Үндэсний эв нэгдлийн засгийн газар үүнтэй адил хугацаанд гал зогсоох шийдвэрийг бямба гарагт зарлаж, байгалийн гамшгийн нөхцөл байдалд хүний амь насыг аврах, сэргээн босгох ажлыг нэн тэргүүнд тавих ёстойг мэдэгджээ.

Мьянмарын цэргийн удирдагч Мин Аун Хлайн Бангкокт болох бүс нутгийн удирдагчдын уулзалтад оролцохоор пүрэв гарагт зорчих төлөвтэй байгаа бөгөөд олон улсын тусламж дэмжлэг хүсэхээр төлөвлөж байгааг төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр 2021 оны төрийн эргэлтийн дараа ихэнх улс орнуудын хориг арга хэмжээнд өртсөн бөгөөд энэ удаагийн уулзалт нь олон улсын тавцанд оролцож буй ховор тохиолдол болох юм.

Олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж ирүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа ч гамшгийн хор уршгийг арилгах ажилд гадаад дэмжлэг амин чухал болоод байна.

Эх сурвалж: NHK

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 8 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 13 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 13 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 16 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 17 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 18 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 22 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 27 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 43 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 48 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 цаг 4 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 21 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 24 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 28 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 29 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 34 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 34 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top