x

Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор байна

Хүүхэд байхад өвөө маань халуун зунаар хотон дотор амьгүй төрсөн хургыг биднээс нуун шуудайд ороож, “Хургаа бүрэн засахгүй, муу сухайнууд. Хуц хурга эхдээ харайчихаж” хэмээн хээр аваачиж булж байсан юм. Сүүлд ах нараас сонсоход өнөөх хоёр толгойт гарсан байж.

Малын ургийн гажиг гэдэг зүйл ихэнхдээ малын цус ойртолт буюу эцэг малаас болдог. Тиймээс малчид ийм төл гарахад амьтан хүнд харуулахаас цээрлэн нууж далдалдаг болохоос биш үзүүлэн болгоод явдаггүй. Сүүлийн үед хувиараа мал мах бэлтгэдэг болсноос хойш бүр ч их нууцалдаг болсон байх. Харин уул уурхайг эсэргүүцэгчид олширсны үрээр ийм эрэмдэг төлийг ихээр харуулдаг, бараг л өдөр бүр төрөөд байгаа мэтээр мэдээлэх болж. Эх сурвалжууд нь ч тодорхой. Жигшмээр ч юмаа даа.

Үүнийг сануулах болсон шалтгаан нь МҮОНТВ-ээр өнгөрөгч долоо хоногт үзүүлсэн “Уран”-ы хэлэлцүүлэг. Монгол, Франц хоёр улс уран олборлох төсөлд хамтран ажиллахаар Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр сар гаруйн дараа сая гэнэт “санаа зовсон” энэ хэлэлцүүлгийн зорилго чухам юу байсныг таахад бэрх.

Уран гэж юу болох, уран олборлох нь Монголд ашигтай, үгүй тухай сэтгүүлчийн асуултаар эхэлсэн хэлэлцүүлэг цаг гаруй үргэлжилсэн хэрүүлээр дууссан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нөгөө л УИХ-ын чуулган дээр хэлж байсан “240 мянган тонн хүхрийн хүчлийн уусмалыг газрын хэвлий рүү цутгаад 750 тонн цацраг идэвхит хаягдал гаргаж байхад ямар ч аюул байхгүй юу?” гэдэг ганц асуултаа /хариултыг нь аль хэдийн өгчихсөн/ давтаж, “Цэнхэр үст” Цэрэн хоёр толгойтой хургаа ярьж, “эдийн засагч” Т.Баярхүү гэгч этгээд “Орос, Украины дайн зогсч, дэлхий нийт энх тайвны замыг эрэлхийлж байхад манай төр Францтай нийлж цөмийн зэвсгээр хөөцөлдлөө” хэмээн гүтгэв.

Монголын төр, хууль тогтоох байгууллага дахь харанхуй мунхгийн туйл болсон нэг нөхөр “Та нар шиг цалин авдаг эрдэмтдээр заалгахгүй” хэмээн томорч, Б.Отгон сэтгүүлч “Монголчууд уран олборлож чадахгүй” хэмээн “Олон улсын цөмийн энергийн байгууллагын дүгнэлт” гэх цаасаар Н.Тэгшбаяр докторын нүүрийг савчсаар хэлэлцүүлэг өндөрлөсөн.

Энгийн үед иргэдийн дуу хоолойг хаачихаад эрх баригчдын хотны нохой шиг ажилладаг Олон нийтийн телевиз Монголын бүх эсэргүүцэгчдийг нэг дор цуглуулж байгаад арай гэж эхлүүлсэн ураны төсөл, хөрөнгө оруулагчид руу шавар шавхай цацаж суугааг харахуйяа бэрх. Уран гэж юу болох, Монголд хэрэгтэй, хэрэггүйн тухай улсаараа яриад дуусчихсан. “Үүнээс өөр шийдэл үгүй юм аа” гэдэгт тулаад, парламент нь хуулиа батлаад, Засгийн газартаа эрхийг нь өгөөд гэрээгээ ч байгуулчихсан. Оюутолгойн гэрээний дараа гуравдагч орноос хөрөнгө оруулалт татсан хоёр дахь том төслийг эхлүүллээ. Хөгжингүй орны техник технологийг нутагшуулж, цөмийн эрчим хүчтэй болох, утаанаасаа салах, ураны том тоглогч болох /дэлхийн зах зээлийн 4 хувь гэдэг жижиг тоо биш/ үүд хаалгыг нээлээ хэмээн ганц удаа цодойж, хундага тулгацгаасан цаг саяхан. Гэтэл яагаад өнөөдөр гэв гэнэт хоёр толгойтой хурга, ишиг, цөмийн хаягдал яриад эхлэв?

Хэрэвзээ энэ нэвтрүүлэг арилжааны аль нэг телевизээр явсан бол магадгүй хэн ч цочихгүй. Үсрээд л нөгөө “орос, хятадууд нь мөнгөө төлөөд хөгжмөө захиалжээ, троллууд нь троллдоод эхэллээ” гэнэ. Харин Олон нийтийн статустай телевизээр ийм тархи угаалт явбал энэ арай өөр. Эрх баригчид өөрсдөө ямар нэг байдлаар холбогдож таарна. Товчхондоо ураны төсөл дээр ямар нэг саад гарах нь ээ, хэн нэг нь саад хийж эхэлжээ, хийхээр зэхэж байна даа гэж хардахаар. Тэнд хэн, юу ярьсан байхаас үл хамаараад цаана нь ямар нэг утга учир, зорилго байх ёстой.

Тэр тусмаа "Олон нийтийн” гэх статустай ч үнэн хэрэгтээ төрийн мэдлийн болчихсон телевизээр ийм зүйл ярина гэдэг бол Монголын төр хөрөнгө оруулагчдынхаа өмнө хоёр нүүр гаргаж буй хэрэг юм. Тэгээд түүнд нь хууль тогтоох байгууллагын төлөөлөгч орж суучихаад “126 гишүүн хаалгаа хааж байгаад, ард түмний амыг барьж байгаад хууль баталсан” гэж яриад сууж байна гэдэг. Харин ч хамар дундуур нь хаалгаа хаавал зохих ганц нөхөр нь өөрөө. Иргэдийн нэрээр мандат атгасан ийм урвагчдаас болж улсаараа хохирсон, үндэстнээрээ хоцрогдсон, гуйланчилсан нь анхных биш. Хэрэв Франц биш, Оросууд орж ирсэн бол яаж долигонож, долоож гүйх байсан бол гэхээс яс хавтайна.

Монголчуудыг жаахан сэрж сэрвийх гээд ирэхээр л сэхээн амьдруулах руу нь буцаах гээд зүтгэчихдэг иймэрхүү дүр эсгэсэн эх орончид нэгээр тогтохгүй. Нийтээрээ мэдээд байгаа хэрнээ л “галзуу хүний хажууд галзуу гэж болдоггүй юм гэнэ лээ” гэж дөлдөг. Нөгөөдүүл нь ар хударгаар ажлаа амжуулсаар байдаг.

Ураны хэлэлцүүлэгт ундууцсан шалтгаан ганц энэ биш. Ердөө хэдхэн сарын өмнө Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэй ордод үйл ажиллагаа явуулж байсан “MNREC” компанийн үйл ажиллагааг зогсоосон. “Мянгадын морьтон” гэдэг ТББ-ынхан очоод хайгуул хийж байсан ажилчдыг тоног төхөөрөмжтэй нь барьцаалаад, Засаг дарга нь захирамж гаргаад компанийн үйл ажиллагааг зогсоосон. Дахиад л нөгөө хоёр толгойтой хурга, байгаль орчны сүйрэл ярьсан нөхөд. Ярьж байгаа зүйлийнхээ тухай бүр ямар ч мэдлэггүй, мэдэх ч хүсэлгүй.

Газрын ховор элемент гэдэг чинь байгаль дээр ингээд ил хэвтэж байдаг юмаа. Энэ ууж байгаа ус, гол дотор чинь ч хэвтэж байгаа. Тэглээ гээд хордоод үхсэн нь хаана байна аа? гээд хэлээд, үзүүлээд байхад л итгэхгүй. Компанийн ажилчдад хүч хэрэглэж байхад аймгийн цагдаагийн газар юу ч хийгээгүй. Төвөөс тушаал авсны дараа сая цагдаагийнхан оролцсон. Уг нь бол орой болгон л телевизээр мэдээлээд байсан шүү дээ.

Монголын хууль, хууль сахиулах байгууллага ийм байхад, төр нь ийм дүлий, сохор байхад ер нь Монголд итгэж хөрөнгө оруулах улс олдох уу? Арай гэж олдсон хэдийгээ яаж авч үлдэх вэ?

Өнгөрсөн сард шүүхийн шийдвэр гарч, компанийн үйл ажиллагааг зогсоосон Ховд аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа Засаг дарга нь “Иргэд эсэргүүцээд байхаар нь аргагүй зогсоосон миний буруу байжээ” гээд сууж байна гэсэн. Үйл ажиллагааг зогсоосноор компанийн хүлээсэн алдагдал яах вэ? Хөрөнгө оруулагчдад учирсан хохирол, зээлийн хүү, ажилчдын цалин, НДШ-ийг аймгийн Засаг дарга нөхөн төлөх үү? Эсвэл энэ нөхрийг томилсон Ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээх үү?

Уул уурхайгаас болоод ургийн гажигтай мал төрдөг боллоо гэж сүүлийн 10, 20 жил сурталдлаа. Үнэхээр ийм байсан хоёр толгойтой хурга байтугай хүүхэд төрөхөөр боллоо. Малаасаа түрүүлээд хүн нь өвчилнө биз дээ.

Хамгийн хачирхалтай нь ураныг ч, газрын ховор элемэнтийг ч ухаж олборлож эхлээгүй байгааг хэн ч ярихгүй байна. Ярихгүй учраас бусад нь мэдэхгүй байна. Мэдэж байгаа, мэдлэг авч байгаа ганц зүйл нь ердөө нөгөө малын ургийн гажиг, хоёр толгойтой хурга, ишигний тухай дуулиан.

Ингэхэд уурхайн олборлолт эхлээгүй, ердөө хайгуулын шатанд яваа зүйл дээр хүн, малгүй хордлоо гэдэг явуулгыг яг хэн хийгээд байна вэ? Яагаад Монголоос бусад нь уранаа олборлоод, ашиглаад, хөгжөөд, дэвжээд байна вэ?

“Ах нар” гэж хошуу дэвсдэг Орос, хажууханд нь байгаа Казакстан, үхтлээ үзэн яддаг Хятад гээд хил залгаа хөршүүд бүгд уранаа олборлодог, зардаг. Манайд ч гэсэн энэ зах зээл дээр гарах, тэр байтугай томоохон тоглогч, нийлүүлэгч болох үүд хаалга нээгдсэн.  Атал бид л өөр хоорондоо хэрэлдээд, хөмөрсөн тогоон дотроо харанхуй бүрэнхий суух нь хэнд ашигтай вэ?

Нэг зүйлийг тодруулахад, Монголд ургийн гажигтай малын тархалтын талаар аймаг тус бүрээр нарийвчилсан статистик байхгүй. Ерөнхийдөө ховор тохиолддог үзэгдэл гэнэ. 100 мянгад нэг гэж мэргэжлийн хүн, мал эмнэлгийнхэн өөрсдөө хэлж байна лээ. Өмнө хэлсэнчлэн дийлэнх нь нууж дардагаас бас тодорхой судалгаа мухарддаг байх. Уул уурхай хөгжөөгүй 1970, 80-аад онд байснаас одоо нэмэгдсэн зүйл байхгүй. Тэр үед соошил медиа гэдэг зүйл хөгжөөгүй байсан болохоор дуртай нь гаргаад сэвээд байдаггүй л байж. Одоо бол малын тоо толгой нэмэгдсэн болохоор нийт дүнгээрээ ургийн гажигтай тохиолдол нэмэгдэх нь ойлгомжтой.

Дээр нь малын өвчин, үржил селекц гээд анхаарлаас хаягдсан маш олон асуудал үүний цаана байна. Судалгаанаас харахад уул уурхай ихтэй говийн аймгуудаас биш, уул уурхай бараг хөгжөөгүй Архангай, Төв, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг аймгуудад малын ургийн гажгийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр шууд уул уурхайтай холбож үзэх нь боломжгүй. Хамгийн сүүлд Мал эмнэлгийн ерөнхий газраас Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах, Айраг сумын 57 айлын 32 мянган толгой малд эрүүл мэндийн үзлэг хийхэд ямар нэг өвчин, хордлогын шинж илрээгүй гэдгийг гишүүн Б.Уянга өнөөх хэлэлцүүлэг дээр хэлж байсан.

Тийм болохоор монголчууд уул уурхайгаа түшиглэж хөгжих нь үнэн бол, хөгжсөн орнуудаас хөрөнгө оруулалт татъя, шинэ техник технологийг нутагшуулъя, үйлдвэржсэн орон болж, дэлхийн хөгжилтэй хөл нийлье гэж байгаа нь үнэн л бол төр нь энэ бодлого дээрээ хатуу баймаар байна. Хөрөнгө оруулагчдын өмнө хоёр нүүр гаргахаа болимоор байна. Эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй хүмүүсийн үгээр иргэдийн тархийг угаадгаа болимоор, энэ хүмүүсийг урдаа бариад улс, үндэстнийхээ эрх ашгийг хорлоод байгаа дотоодын дайснуудаасаа салмаар байна. Хэрвээ үүнд нь гадаад улс орон, гаднын байгууллагын оролцоо байгаа бол тагнуул, цагдаа нь ч гэсэн ажлаа хиймээр байна.

Ингэхэд ураны төсөл дээр Франц улстай хамтрахаар болж, Хөрөнгө оруулалтын гэрээ ч гэсэн байгуулаад хоёр сар хагасын хугацаа өнгөрлөө. Жил хүрэхгүй хугацааны дараа Зөөвч овоогийн ордод олборлох үйлдвэрийн шав тавих ёслол болно. Тэр хүртэл дотоодынхоо улс төрийг дарж чадахгүй, иргэдийнхээ тархи толгойд жаахан ч гэсэн гэгээ тусгахгүй бол нэг л өдөр энэ төсөл чинь нураад унана, хөрөнгө оруулагчид хаалгаа хаагаад гараад явна.

Орчин үед уул уурхайн ямар ч сайн төсөл технологиосоо биш, хариуцлагагүй засаглал, авилгач төрөөс болж нурдаг болсон шүү.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 04 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • azaa (197.211.63.33)
    Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 17 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 21 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 22 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 23 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 24 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 25 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 21 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 23 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 24 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 26 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 28 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 29 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 33 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 45 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 46 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 48 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 50 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top