
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ахалж байгаа бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Золжаргал, Д.Батлут, П.Мөнхтулга, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Г.Дамдинням, Г.Ганбаатар, М.Бадамсүрэн, С.Замира, Ж.Баясгалан, Б.Уянга нар оролцов.
2025-04-02

Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй
Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны А/121 дүгээр захирамжаар иргэн А-гийн газар эзэмших эрхийг “усны онцгой хамгаалалттай бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугам, Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газартай давхацсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна. Харин иргэн А нь “2013 онд хууль ёсоор авсан газрыг 5 жилийн хугацаанд хүчингүй болгоогүй бол эрх хэвээрээ” хэмээн маргаж, шүүхэд ханджээ.
2025-04-02

Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2024 онд Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг байдлыг судалж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд чухал мэдээлэл бүхий үр дүнг танилцуулжээ.
2025-04-02

“UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно
Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилгоор “UB food” фестивалийг дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна.
2025-04-02

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн сургалт Блю скайд болно. (Холбоо барих: 89017101)
2025-04-02

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, 25 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэлж, улс орны хөгжил, эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ удаагийн хуралдаанд нийт 25 асуудал багтжээ.
2025-04-02

Нийслэлийн төрийн албан хаагчид “ФИДИК” гэрээний сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний онол, хэрэглээний талаар мэдлэгтэй болгох цуврал сургалтад хамрууллаа. Энэ хүрээнд “ФИДИК” гэрээний төрөл, онцлог, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэх байдал зэрэг өргөн хүрээний мэдээллийг өгч, 24 мега төслийг энэхүү олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна.
2025-04-02

Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ
2024 онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) салбарт тогтолцооны шинэчлэл хэрэгжүүлж эхэлжээ. Ажлын байрны аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах зорилготой ХАБЭА-н аяны нээлт дөрөвдүгээр сарын 2-нд болно.
2025-04-01

"Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт сурагчид Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсон унших арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
2025-04-01

Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Өнөөдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар нийт 29 га талбай өртөн шатжээ. Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2025-04-01

Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна
Цахим орчин, тэр дундаа фэйсбүүк сүлжээгээр их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу иргэд холбогдож, үйлчилгээний хураамж, урьдчилгаа төлбөр нэрийдлээр мөнгөө шилжүүлж залилуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн гурван хоногт энэ төрлийн хоёр гомдол бүртгэгджээ.
2025-04-01

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно
Жил бүр уламжлал болон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод болно. Оролцогчдын бүртгэлийг 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулах бөгөөд www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлэн, хураамжаа онлайнаар төлөх боломжтой юм.
2025-04-01

858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийт 858 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгаж, 410-г нь шийдвэрлэжээ. Үлдсэн 448 нэр дэвшигчийн мэдүүлгийн хяналт үргэлжилж байна.
2025-04-01

Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ
Сербийн Врньачка Баньа хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн шатарчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, оюуны спортын өндөр амжилт үзүүллээ.
2025-04-01

Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн гэр бүлийн 2024 оны нийт орлого 15.3 сая гривен буюу 340 мянга орчим евро болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ. Үүний 8.5 сая гривен нь улсын зээллэгийн облигациас, үлдсэн нь цалин, хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгө түрээсийн орлого аж.
2025-04-01

Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
“Нэг тэнгэр” олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй үндсэн хөтөлбөрүүдийн нэг болох гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Тус сургалтад эхний ээлжид нийслэлийн Баянзүрх дүүргийн төрийн өмчит 15 цэцэрлэгийн 30 аргазүйч, багш нар хамрагдаж байна.
2025-04-01

Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ
Японд өнгөрсөн онд зээлийн карттай холбоотой цахим залилангийн хохирол 55.5 тэрбум иен буюу 370 сая ам.долларт хүрч, 1997 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар NHK агентлаг мэдээлэв. Зээлийн карт гаргагчид, тэр дундаа Aeon Financial Service компани гэхэд л ганцаараа 66 сая ам.долларын алдагдал хүлээжээ.
2025-04-01

Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгахаа мэдэгдлээ. Тэрбээр “Төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаж таарахгүй.
2025-04-01

ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх” 24 дэх илтгэлийг 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн барилаа. Энэ удаагийн илтгэл нь хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг зургаан бүлгээр нарийвчлан хөндөж, бодлогын түвшинд анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг судалгаанд тулгуурлан дэвшүүлсэн байна.
2025-04-01

Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр 2025-2026 онд ажиллуулахаар шүүгчдийн санал нэгтэй шийдвэрлэв. Шүүхийн дүрмийн 14 дэх заалт, дотоод журмын 4 дэх заалтад заасны дагуу танхимын ерөнхийлөгчийг олонхын саналаар сонгодог бөгөөд энэ удаа санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгчийг томилжээ.
2025-04-01
