x

Нийслэлийн төрийн албан хаагчид “ФИДИК” гэрээний сургалтад хамрагдлаа

Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний онол, хэрэглээний талаар мэдлэгтэй болгох цуврал сургалтад хамрууллаа. Энэ хүрээнд “ФИДИК” гэрээний төрөл, онцлог, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэх байдал зэрэг өргөн хүрээний мэдээллийг өгч, 24 мега төслийг энэхүү олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна.

“ФИДИК” гэрээ нь анх 1957 онд боловсруулагдаж, өнөөдөр 102 улс оронд мөрдөгдөж буй дэлхийн инженерүүдийн жишиг стандарт юм. Энэ гэрээний гол онцлог нь төсөл хэрэгжүүлэх талуудын эрх, үүргийг тэнцвэртэй хуваарилж, цаг хугацаа, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх зохицуулалт бүхий загвартай байдаг.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай “Төсөл хөтөлбөрүүдийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн загвараар хэрэгжүүлснээр бүтээн байгуулалт хугацаандаа, эрсдэлгүй хэрэгжих нөхцөл бүрдэнэ” гэж онцоллоо.

Сургалтад “ФИДИК”-ийн 2023 оны шилдэг сургагч багш, зөвлөх инженер Маркус Тиил болон “Батбаяр энд Партнэрс” ХХН-ийн хуульч Г.Батбаяр нар оролцож, гэрээний практик хэрэглээ, санал зөрөлдөөн үүсэх үед “ФИДИК” стандартын дагуу хөндлөнгийн шинжээчээр асуудлыг шийдвэрлүүлэх боломжийн талаар тайлбарлав.

“ФИДИК” гэрээг төслийн онцлогоос шалтгаалан төрөлжүүлдэг. Тухайлбал:

  • Улаан, шар ном: Зам, барилгын төслүүдэд ашиглагддаг.

  • Мөнгөлөг ном: Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын төслүүдэд.

  • Цагаан ном: Зөвлөх үйлчилгээний гэрээнд ашиглагддаг.

Энэхүү сургалт нь нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүдийг олон улсын түвшинд, үр ашигтай, хариуцлагатай хэрэгжүүлэх чадавхыг төрийн албан хаагчдад олгох зорилготой юм.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.182.118)
    МОнголын хувийн хэвшлийнхэн ФИДИК-ийг аль 2014оноос барилга, уул уурхайн салбарт ашиглаад ирсэн байгаа даа. Төрийн албаныхан үргэлж хойно нь явах юм даа
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 3 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 3 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 0 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 5 цаг 9 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 5 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 42 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 6 цаг 2 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 6 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 6 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 18 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 38 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 7 цаг 25 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 8 цаг 9 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top