x

Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй

Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны А/121 дүгээр захирамжаар иргэн А-гийн газар эзэмших эрхийг “усны онцгой хамгаалалттай бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугам, Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газартай давхацсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна. Харин иргэн А нь “2013 онд хууль ёсоор авсан газрыг 5 жилийн хугацаанд хүчингүй болгоогүй бол эрх хэвээрээ” хэмээн маргаж, шүүхэд ханджээ.

Энэ талаар:

  • Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан. Учир нь захиргааны байгууллага хууль бус шийдвэрээ хүчингүй болгох 5 жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн.

  • Давж заалдах шатны шүүх нийтийн ашиг сонирхолд нийцсэн хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

  • Хяналтын шатны шүүх дээрх захирамжийг түдгэлзүүлж, нөхцөл байдлыг тодруулан шинэ шийдвэр гаргах үүргийг захиргаанд даалгасан байна.

Шүүхийн дүгнэлтээр:

  • Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

  • Иргэн А-ийн газар энэхүү бүстэй хувь хэмжээний давхацалтай байж болзошгүй тул зөвхөн тэр хэсэгт эзэмших эрх нь хүчин төгөлдөр бус байх үндэстэй.

  • Давхацлаас үлдэх хэсгийг тодорхойлон, боломжтой бол үргэлжлүүлэн эзэмшүүлэх эсэхийг захиргааны байгууллага судлан шийдэх үүрэгтэй.

  • Захиргаа нь шууд хүчингүй болгохоос илүү эрхийг хамгийн багаар хөндөх арга замыг судалж, боломжит хувилбарыг сонгох шаардлагатай гэж үзжээ.

Энэ нь иргэн, төр хоёрын эрх ашгийн тэнцвэрийг хангах, эрх зүйн тодорхой байдлыг хангах нэгэн жишиг тохиолдол болж байна.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
9-р сарын 10-нд ихэнх нутгаар дулаан, 12-ноос хур тунадастай, салхитай болно саяхан Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 4 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 1 цаг 1 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 17 цаг 8 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 17 цаг 11 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 17 цаг 11 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 17 цаг 12 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 17 цаг 13 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 17 цаг 13 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 17 цаг 15 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 17 цаг 17 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 54 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 18 цаг 1 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 18 цаг 19 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 18 цаг 31 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 18 цаг 37 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 20 цаг 33 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 20 цаг 34 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 20 цаг 35 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 20 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top