Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар болон холбогдох зам тээврийн байгууллагуудын төлөөлөл Бүгд Найрамдах Солонгос Улсын Замын хөдөлгөөний газар (Korean road traffic corporation-KoRoad)-ын төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Хөгжлийн албан ёсны тусламж буюу ODA хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
БНСУ-ын Замын хөдөлгөөний газар нь 1954 онд байгуулагдсан бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах замаар зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх болон авто тээврийн хяналтын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.



