x

Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ

Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарал 18 сарын турш тогтмол түвшинд хадгалагдаж, эсвэл буурсныг нэгэн судалгааны дүн харуулжээ. Энэ нь дэлхийн улс орнуудаас байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагч тус улс CO2-ын ялгарлын дээд түвшинд товлосон хугацаанаас өмнө хүрч, цаашид бууруулна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. 

Энэ оны гуравдугаар улиралд нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдсэн /46 хувь болон 11 хувиар тус тус өссөн/ нь цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн хэдий ч эрчим хүчний салбарын хорт хийн ялгарал тогтвортой хэвээр байх боломжтойг харуулж байна.

БНХАУ энэ оны эхний есөн сарын хугацаанд 240 ГВт нарны эрчим хүч, 61 ГВт салхины эрчим хүчийг нэмэгдүүлснээр 2025 онд сэргээгдэх эрчим хүчний дахин нэг дээд амжилтыг тогтоох төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус улс 333 ГВт нарны эрчим хүчийг суурилуулсан нь дэлхийн бусад орнуудын нийлбэр дүнгээс ч их байсан юм.

Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн /Crea/ шинжлэх ухаан, уур амьсгалын бодлогын цахим хуудас болох “Carbon Brief”-ийн дүн шинжилгээгээр Хятадын CO2-ын ялгарал 2025 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь аялал жуулчлал, цемент, гангийн үйлдвэрлэлийн ялгарал буурсантай холбоотой.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг уриалж буй энэ цаг үед дэлхийн улс орнуудын удирдагчид Бразилд болж буй CОР30 бага хуралд оролцож байгаатай зэрэгцэн дээрх тайланг танилцуулжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын бага хурлын хүрээнд болох удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй боловч Хятадын төлөөлөгчид хэлэлцээнд оролцож байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн уг уулзалтад оролцохгүй бөгөөд хэлэлцээний багаа ч илгээгээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ, засгийн газрууд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихгүй бол дэлхий ертөнц “ёс суртахууны алдаа, үхлийн аюултай хайхрамжгүй байдал”-тай тулгарна гэдгийг анхааруулжээ.

Даваа гарагт Бразилын дипломатч, CОР30-ыг даргалагч Андре Корреа до Лаго Хятадын ногоон технологийн дэвшлийг сайшаасан байна. “БНХАУ зөвхөн Хятаддаа төдийгүй бүх хүнд зориулсан шийдлүүдийг гаргаж ирж байна” гэж тэрбээр хэлээд, баян чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг шийдвэрлэх хүсэлгүй болоод байна гэж нэмж хэлжээ.

“Нарны хавтан нь олборлодог түлшний эрчим хүчтэй харьцуулахад хямд өртөгтэй, өрсөлдөх чадвар сайтай тул өдгөө хаа сайгүй суурилуулах болоод байна. Хэрэв та уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд санаагаа чилээж байгаа бол энэ нь сайн хэрэг юм” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.  

Хятадын 2025 оны нийт ялгарлын үзүүлэлт энэ жилийн сүүлийн улиралд юу болохоос хамааран бага зэрэг өсөх магадлалтай гэж Crea-ийн ахлах шинжээч Лаури Милливирта дүгнэжээ. Гэхдээ Хятадын цахилгаан эрчим хүчний эрэлт болон түүнтэй холбоотой хийн ялгарал зуны саруудад хамгийн хурдацтай өссөн өмнөх жилүүдийнхтэй ижил байна гэж үзвэл CO2-ын ялгарал бүтэн жилийн хэмжээнд буурах төлөвтэй байгаа ажээ.

Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах зорилго нь 2030 он гэхэд ялгарлыг хэмжээг дээд цэгт хүргэж, 2060 он гэхэд ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх явдал юм. Есдүгээр сард тус улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг оргил үеийнхээсээ 7-10 хувиар бууруулах хамгийн сүүлийн үеийн зорилтуудаа танилцуулжээ. Харин эдгээр зорилт нь дэлхийн гамшиг сүйрлээс урьдчилан сэргийлэхэд илт хангалтгүй бөгөөд 30 хувийн зорилтоос доогуур байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэхдээ Хятадын тал уур амьсгалын зорилтуудаа доогуур дэвшүүлж, давуулан биелүүлж байсан түүхтэй. АНУ-д төвтэй “Asia Society Policy Institute” хүрээлэнгийн Хятадын Уур амьсгалын төвийн захирал Ли Шуо саяхан нийтэлсэн тэмдэглэлдээ Хятадын уур амьсгалын хамгийн сүүлийн үеийн зорилтуудыг дээд хязгаар биш, харин суурь үзүүлэлт гэж үзэх хэрэгтэй хэмээн бичжээ.

БНХАУ хийн ялгарлын дээд цэгтээ хугацаанаасаа өмнө хүрэх төлөвтэй байгаа боловч эдийн засгийн зарим салбарын бууралт хангалтгүй байгааг Л.Милливирта дурдсан байна. Тухайлбал, тээврийн салбарын газрын тосны эрэлт болон ялгарал гуравдугаар улиралд 5 хувиар буурсан боловч хуванцар болон бусад химийн бодисын үйлдвэрлэл огцом өссөнөөр тус салбарынх 10 хувиар өссөн байна.

Хятадын тал мөн 2020-2025 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний нэгжид ногдох CO2-ын ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлж чадахгүй байх төлөвтэй байна. Тус улс 2030 он гэхэд уг үзүүлэлтийг 2005 оныхтой харьцуулахад 65 хувиар бууруулах зорилгодоо хүрэхийн тулд хорт хийн ялгарлыг илүү огцом бууруулах шаардлагатай юм.

Хятадад одоо засгийн газрын тэргүүлэх чиглэл буюу 2026-2030 оны бодлогыг тодорхойлсон 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд ихээхэн анхаарал хандуулж байна. Бүрэн эхийг ирэх он хүртэл нийтлэхгүй боловч Хятадын албаны хүмүүс хэлэхдээ, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай эрчим хүчний системүүд нь төлөвлөгөөний гол цөм байх болно гэдгийг цухас дурджээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 13 цаг 44 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 13 цаг 45 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 13 цаг 47 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 13 цаг 48 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 13 цаг 48 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 13 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 13 цаг 51 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 13 цаг 51 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 13 цаг 52 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 13 цаг 53 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 13 цаг 54 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 4 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 21 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 22 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 24 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 27 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 17 цаг 47 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 19 цаг 5 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 19 цаг 10 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 13 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top