x

Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Япон улсад 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд хүүхэд хүмүүжлийн “Токкацу” арга зүйн талаар туршлага судлаад иржээ. 

Орхон аймаг сүүлийн гурван жилд “Токкацу” арга зүйг сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа бөгөөд 318 багш энэ хөтөлбөрийн модуль сургалтад хамрагдсан байна. Мөн 20 гаруй багш Япон улсад туршлага судалжээ. 

Энэ удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Коганэй хотын бага сургууль болон Жудогийн олон улсын их сургуультай танилцав. 

Мөн Коганэй хотын Боловсролын газрын дарга Оокүматай уулзаж, Токкацу хөтөлбөрийн онцлог, давуу талын талаар ярилцлаа. 

Токкацу арга зүй нь 1960 оноос эхтэй бөгөөд 1970 оноос хөтөлбөр болон хэрэгжсэн байна. Хүүхдийг зөв, эерэг аргаар хүмүүжүүлж хүнлэг, энэрэнгүй бие хүн болгож төлөвшүүлэхээс гадна биеэ даасан, амьдрах чадвартай, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх иргэнийг бэлтгэх зорилготой сургалтын өвөрмөц арга зүй юм. 

Уг арга зүйг цэцэрлэгийн багшаас эхлээд бага, дунд, ахлах анги, их дээд сургуулиудын багш нар хүртэл эзэмшсэн байдаг аж. Тиймээс Япон улс сахилга баттай,  хүнлэг иргэнийг төлөвшүүлж чадаж байна гэж Боловсролын газрын дарга Оокүма онцолж байв.

Эдгээр уулзалтын дараа ИТХ-ын төлөөлөгчид хүүхэд, хамгааллын “Кояма” төвтэй танилцлаа. Тус төв эцэг, эхийн үл хайхрах хүчирхийлэлд өртсөн болон эцэг, эх нь хүүхдээсээ татгалзсан эсвэл өрх толгойлсон ээж нарт зориулж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.  Улс, орон нутгийн хамтарсан төсвийн санхүүжилттэй уг төв нь “Хүүхэд хамгааллын зөвлөл”-ийн шийдвэрийг үндэслэж эх, хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байна. 

Туршлага судлах ажлын хүрээнд ирэх онд "Токкацу" хөтөлбөрийг илүү өргөжүүлэх, Коганэй хотын Боловсролын газрын даргатай ярилцсан “Сурагч солилцоо”-г эхлүүлэх зэрэг саналыг төлөөлөгчид гаргалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2025-12-26 Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2025-12-26 Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2025-12-26 Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2025-12-26 А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2025-12-26 Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2025-12-26 Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2025-12-26 Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2025-12-26 Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2025-12-26 “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 2025-12-26 Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 2025-12-26 Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 2025-12-26 Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 2025-12-26 “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 2025-12-26 Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 2025-12-26 Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2025-12-26 НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2025-12-26 Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2025-12-26 “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 2025-12-26 Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 2025-12-26
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн б... Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэл... Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top