x

Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц хадгалагдаж байна

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намрын чуулган өндөрлөх гэж байна. УИХ-ын дэд даргын хувьд та энэ удаагийн чуулганыг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ намрын чуулган эдийн засгийн хувьд маш хүнд, улс төрийн хувьд ч зөрчил ихтэй нөхцөлд өрнөлөө. Миний хувьд намрын чуулганаар нийт долоон хууль, тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан. Эдгээрийн суурь зорилго нь нэг л зүйл байсан. Тэр нь өнөөдөр сөхөрчих гээд байгаа эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийг татварын дарамтаас гаргах, уул уурхайн баялгийг иргэдэд бодитоор хүртээх. Харамсалтай нь эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэх, бизнесийг аврах чиглэлийн эдгээр санаачилгуудыг эрх баригч нам хэлэлцэх сонирхолгүй байна. Улс төрийн эрх ашиг нь эдийн засгийн бодит шаардлагаас дээгүүр тавигдаж байгаа нь энэ чуулганы хамгийн том сул тал боллоо.

-Тавантолгойн хувьцаатай холбоотойгоор та тогтоолын төсөл санаачилсан. Яг ямар асуудлыг шийдэх зорилготой вэ?

-Тавантолгойн хувьцааны асуудал бол олон мянган иргэдийн хувьд өнөөдөр ч маргаантай хэвээр байгаа сэдэв. Анх 2012 онд иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн боловч тухайн үед ноогдол ашиг огт өгдөггүй байсан учраас олон хүн нэг сая төгрөгөөр төрд буцааж өгсөн. Зарим нь оюутны сургалтын төлбөрт, зарим нь эрүүл мэндийн даатгалд шилжүүлсэн. Үүний улмаас өнөөдөр Монголын иргэд тэгш бус байдалтай үлдсэн. Миний санаачилсан тогтоолын төсөл бол маш энгийн. Тухайн үед хувьцаагаа төрд буцааж өгсөн, эсвэл өөр зориулалтаар ашиглуулсан иргэдийн хувьцааг тухайн үеийн ханшаар нь буцаан төлүүлэх замаар дахин эзэмшүүлэх боломжийг нээж өгье гэж байгаа юм. Хэрэв иргэн “Би авахгүй” гэвэл албадахгүй, өөрийнх нь сонголт байна.

-Одоо яагаад заавал энэ асуудлыг дахин сөхөж гаргаж ирэх шаардлагатай гэж?

-Яагаад гэвэл өнөөдөр Эрдэнэс Тавантолгой ашигтай ажиллаж, бодитой ноогдол ашиг өгдөг болсон.

Өмнө нь бол ашиггүй, иргэдэд ямар ч өгөөжгүй компани байсан. Харин одоо байгалийн баялгаас иргэд бодитоор хүртэх боломж бүрдсэн үед өмнө нь хувьцаагүй үлдсэн иргэдээ орхих ёсгүй. Байгалийн баялаг бол цөөн хүнийх биш, Монголын бүх иргэний өмч. Энэ тогтоол батлагдсанаар хамгийн гол нь шударга ёс тогтоно. Нэг хэсэг нь ноогдол ашиг авч, нөгөө хэсэг нь огт хүртэхгүй үлдэнэ гэдэг байж болохгүй. Хоёрдугаарт, Монголын бүх иргэн Эрдэнэс Тавантолгойн хувьцаатай болсноор байгалийн баялгийн өгөөжийг тэгш хүртэх эрх нь хангагдана. Энэ бол зөвхөн эдийн засгийн биш, нийгмийн шударга байдлын асуудал юм.

-Эрх баригчдын зүгээс энэ санаачилгад ямар байр суурьтай байна вэ?

-Харамсалтай нь эрх баригч нам энэ асуудалд төдийлөн идэвхтэй хандахгүй байна. Уул уурхайн баялгийг ард иргэдэд бодитоор хүртээхээс илүүтэй, төрийн мэдэлд төвлөрүүлэх сонирхол давамгайлж байгаа нь ажиглагддаг. Гэхдээ би энэ асуудлыг орхихгүй, эцсээ хүртэл тавьж явна.

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тогтоолын төсөл санаачилсан талаараа та ярьсан. Энэ тогтоолыг мөн хэлэлцээгүй юу?

-Миний санаачилсан тогтоолын гол зорилго бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортын зардлыг бодитоор бууруулах, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгаа хиймэл саадыг арилгах явдал юм. Өнөөдөр уул уурхайн ордоос гарч байгаа бүтээгдэхүүнийг заавал нэг стандарт царигт шилжүүлж, дараа нь дахин ачих, дахин тээвэрлэх шаардлага үүсч байна. Энэ нь асар их зардал, цаг хугацааны алдагдал дагуулж байна. Уул уурхайн ордоос эхлээд улсын хил хүртэл тухайн чиглэлд тохирсон, тухайн улсын царигтай төмөр зам тавих боломжийг нээж өгөх тухай юм. Ингэснээр дахин ачих, тээвэрлэх, шилжүүлэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, нэмэлт ямар ч зардалгүйгээр бүтээгдэхүүнээ хил давуулан экспортлох нөхцөл бүрдэнэ.

-Та Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах хуулийн төсөл санаачилсан. Үүний ач холбогдлыг илүү тодорхой тайлбарлавал?

-Өнөөдөр Монгол Улсад 180 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч тэднээс дөнгөж 40 мянга орчим нь НӨАТ төлөгч. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчээс ердөө 50 мянга нь НӨАТ-д хамрагдсан байна. Үлдсэн нь яагаад татвар төлөхөөс зайлсхийж байна вэ гэхээр 10 хувийн НӨАТ бол тэдний хувьд дааж давшгүй ачаа. Сүүлийн жилүүдэд 20 мянган ААН-үүд хаалгаа барьж, 28 мянган ААН дансаа хаалгасан. Энэ бол санамсаргүй тоо биш. Татварын дарамт, ялангуяа НӨАТ нь бизнесийг шууд боомилж байна. Тийм учраас НӨАТ-ыг таван хувь болгож, буцаан олголтыг хоёр хувь байхаар хууль санаачилсан. Ингэснээр далд эдийн засаг хумигдаж, бизнесүүд ил тод болж, төр татвараа өргөн сууринаас авах боломжтой болно.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой таны санаачилга олон ААН-д хамааралтай асуудал. Энэ хуулийн төсөл юу болсон бэ?

-Манай улсад уул уурхайн салбарт давхар АМНАТ авч байгаа нь дэлхийд байхгүй жишиг. Ордоос олборлосон компани АМНАТ төлнө, үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Харин түүхий эдийг нь авч боловсруулж, нэмүү өртөг шингээж байгаа дотоодын үйлдвэрүүдээс дахин АМНАТ авдаг нь шударга бус. Энэ зохицуулалтыг 2017 онд улс төрийн зорилгоор оруулж ирсэн. Үүний уршгаар 50 гаруй аж ахуйн нэгж дампуурч, 1500 гаруй хүн ажлын байраа алдсан бодит баримт бий. Би энэ дэлхийд байхгүй татварыг халж, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл өргөн барьсан. Хэрэв энэ хууль батлагдвал Монгол Улс түүхий эд экспортлогчоос үйлдвэрлэлтэй улс болох бодит боломж бүрдэнэ.

-Хуурамч шатахууны эсрэг асуудлаар та мөн хуулийн төсөл өргөн барьсан. Энэ мөн юу болсон бол…?

-Иргэд, жолооч нарын чанартай шатахуун хэрэглэх асуудлыг хөндсөн эрх зүйн зохицуулалт. Нөгөөтэйгүүр уг хууль батлагдсанаар энэ төрлийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж алга болно. Мөн хуурамч шатахууны оронд татвартай чанартай шатахуун орж ирдэг болно гэсэн үг. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, иргэдийн чанартай шатахуун хэрэглэх энэ том боломжийг нээж өгөх байсан. Энэ утгаараа энэхүү хууль эдийн засаг болоод төсөв, татварын хувьд эерэг өөрчлөлтийг улс даяар авчрах ийм том ач холбогдолтой хуулийн төсөл байгаа юм.

-Шатахууны асуудал өнөөдөр хамгийн их бухимдал дагуулж байна. Үүнийг та юунаас болсон гэж үзэж байна вэ?

-Нэгдүгээрт, геополитикийн шалтгаан маш тодорхой байна. ОХУ-д 40 гаруй газрын тос боловсруулах үйлдвэр байдгаас 20 гаруй нь Украины дроны халдлагад өртсөн. Үүний улмаас Оросын олон мужид шатахууны хомсдол үүссэн. Монгол Улс ганц эх үүсвэрээс хараат учраас энэ нөлөөг шууд мэдэрч байна. Хоёрдугаарт, Монголд зориулсан евро II буюу АИ-92 бензинийг зөвхөн Ангарскийн үйлдвэр үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэр жил бүр намар засварт орж, өвлийн түлш үйлдвэрлэх шилжилтийн үед хомсдол үүсдэг. Энэ бол жил бүр давтагддаг, урьдчилан харж болох эрсдэл.

-Тэгвэл шийдэл нь юу байх ёстой вэ?

-Юуны өмнө манайх нийтдээ 450 мянган тонн шатахуун нөөцлөх савтай. Үүний 130 мянган тонн-д нь хуурамч шатахууны хольц бүтээгдэхүүн өнөөдрийг болтол хадаглагдаж байна. Энэ утгаараа шатахууны сав нөөц нь дутагдалтай байгаагаас шалтгаалаад яг хэрэгтэй бензин, шатахуунаа бид нөөцөлж авч чадахгүй байгаа юм. Тиймээс төрөөс тодорхой бодлого гаргаж, нөөцийн савыг байгуулах замаар бүс нутгуудын шатахууны тогтвортой хангамжийг бий болгох ёстой. Хамгийн зөв шийдэл бол дор хаяж хоёр сарын шатахууны нөөц бүрдүүлэх. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нөөцийн сав барих, шатахуун нөөцлөх санхүүгийн боломж байхгүй.

Тиймээс стратегийн бүтээгдэхүүний тухай хуулиар дамжуулж төрөөс бодлогоор зохицуулах нь зөв. Монголбанк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч бага зардлаар нөөцийн сав барьж, эргэлтийн хөрөнгийг шийдэх бүрэн боломжтой.

-Геополитикийн хүндрэл байна гэж хэллээ. Үүнийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Тэр дундаа салбарын сайд нь онцгой анхаарсан байх ёстой байх. Нөгөөтэйгүүр Украин, Оросын дайн гэнэт өчигдөрхөн эхлээгүй. Өөрөөр хэлбэл, дайн явагдаад таван жил өнгөрч байна шүү дээ. Ирээдүйд байдал хүндэрнэ гэдгээ энэ төр засаг урьдчилж мэдэх боломжгүй байсан уу?

-Яг энэ таван жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж байсан, тийм үү. Тэгэхээр яг энэ асуудлыг шийдэхгүйгээр цаг хугацааг өнгөрөөсөн байна гэсэн үг. Энэ утгаараа эрт шийдчих ёстой асуудлыг одоогийн Засгийн газар шийдэх гэж оролдож буй нь зөв гэж үзэж байгаа.

-Хуурамч шатахуунд хольдог бодис нөөцийн саванд байна гэж ярилаа. Үүнтэй адил хэдэн мянган тонн усан онгоцны шатахуун нөөцийн саванд байгаа асуудал яригдаж байна. Энэ талаар танд тодорхой мэдээлэл бий юу?

-Энэ талаар надад тодорхой мэдээлэл алга байна.

-Ер нь хангалттай нөөцийн сав байгуулах ажлыг богино хугацаанд хийчих боломж нь юу байдаг бол…?

-Хэд хэдэн бүсэд нөөцийн сав байгуулах асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээгээр бага зардалтай эх үүсвэрээр санхүүжүүлэх тэр боломжийг нь Монголбанк тухайн аж ахуйн нэгжтэй хамтарч хийсний үр дүнд энэ асуудлыг богино хугацаанд шийдэх боломжтой. Мөн тэнд хадгалах хоёр сарын нөөцийг тухайн аж ахуйн нэгжид бага зардлаар эргэлтийн хөрөнгийг нь бий болгох зохицуулалтаар шийдэх хэрэгтэй. Ингэж байж ард иргэдээ бензинд оочерлуулж, бухимдалтай байлгах байдлаас салгаж чадна.

-Баруун бүсийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Стратегийн тухай хууль дээр миний хувьд тодорхой нэг зүйлийг ярьсан. Баян-Өлгий аймагт 15 мянга гаруй тонн шатахууны нөөцийн сав бий. Харин бүсийн төв болох Ховд аймагт томоохон нөөцийн сав барьж чадвал Говь-Алтай, Завхан, Ховд гурван аймгийн хангамж тогтвортой болно. Энэ асуудлыг би хууль хэлэлцэх явцад тодорхой хэлсэн.

-Иргэд төрийн ордны гадна шаардлага хүргүүлж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийн бухимдал бүрэн үндэслэлтэй. Амьдрал хүнд, тэтгэвэр нэмэгдэхгүй байхад дэд сайдын орон тоо нэмж, дарга нарын тоог өсгөж байгаа нь шударга бус. Ардчилсан намын зүгээс дэд сайдын асуудлаар хатуу байр суурь барьж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа. Одоогийн байдлаар Засгийн газрыг огцруулах албан бичигт 10 гаруй гишүүн гарын үсэг зураад явж байна. Уг шаардлагыг миний хувьд бүрэн дэмжиж байгаа.

-Төсвийн орлого тасарсан, ААН-үүдийн дансыг хааж байгаа асуудалд та хэрхэн хандаж байна вэ?

-Би есдүгээр сард УИХ дээр Сангийн сайд болон Ерөнхий сайд нарт зориулж тодорхой хэлсэн. Оны эцэст гурван их наяд орчим төгрөгийн тасалдал үүснэ гэж. Өнөөдөр энэ бодит байдал болчихлоо. Засгийн газар гадаад, дотоод бонд, зээлээр нөхөж байгаа нь улам л ачаа нэмнэ. Одоогоор 3.5 их наяд төгрөгийн татварын өр ААН-үүд дээр үүссэн байна. Энэ нь бодит бус, хэт өөдрөг төсөв баталсны үр дагавар. Орлогоо хэт өндөр төсөөлөөд, зардлаа татвараар нөхдөг бодлого 20 мянган ААН-ийг дампуурууллаа. Энэ алдааны үр дагавар хэдэн жил үргэлжилнэ.

-Засгийн газрыг бүхэлд нь огцруулах уу, эсвэл хариуцлага алдсан сайд нарт хариуцлага тооцох нь зөв үү?

– Удахгүй намрын чуулган хаах гэж байна. Өнөөдрийг хүртэл хариуцлага тооцох ёстой сайд олон бий. Гэвч Ерөнхий сайд энэ асуудлыг оруулж ирэхгүй байна. Данхар төр, төрийн өмчит компанийн үр ашиггүй бүтэц хэвээр, эрх баригчид бие биеэ барьцаалсан байдалтай байна. Өөрөөр хэлбэл, цүнх баригчдаа халж чадахгүй нөхцөл байдалд орсон нь тодорхой байгаа юм. Ийм нөхцөлд бодлогын том өөрчлөлт хийхэд хүндрэлтэй.

-Эцэст нь, 2026 оны төсвийг сөрөг хүчний дэд дарга удирдан батлуулсан нь онцлог байлаа. Үүнийг миний хувьд сөрөг хүчин нь парламентаа удирдаад төсвөө баталсан анхны тохиолдол юм болов уу гэж харж байна л даа…?

-Хамтарсан Засгийн газар огцорсон. Үүний дараа эрх баригчид парламентад суудалтай гурван намтай хамтраад засгаа байгуулсан. Намын даргын төлөө тэмцлээс болоод МАН доторх зөрчилдөөн үүссэн. Энэ зөрчилдөөн нь төрийн зовлон болж хувирсан шүү дээ. Нэг хэсэг нь Засгийн газраа, нөгөө хэсэг нь УИХ-ын даргаа огцруулахаар улайрч эхэлсэн. Үүнд нь АН-ын бүлэг нэг байр суурьтай байж, улмаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёрыг хоёуланг нь огцруулах бүлгийн шийдвэрт хүрсэн. Шийдвэртээ ч хүрсэн байгаа. Энэ үйл явцтай зэрэгцээд улсын төсөв батлагдах хугацаа дөхсөн. Эрх баригчид төсвөө баталж чадахгүй нь тодорхой байсан. Тиймээс миний хувьд УИХ-ын чуулганыг хорь гаруй хоног удирдаж, улсын төсвийг баталсан. Хэрэв төсөв батлагдаагүй бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, нийгмийн бүх төлбөр зогсох эрсдэл байсан. Энэ нь улс орны аюулгүй байдал, эдийн засагт асар ноцтой үр дагавартай. Тиймээс би улс төрийн ашиг сонирхлоос илүү төр, ард иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, чуулганы удирдлагад хариуцлагатай хандсан. Үүнийг өөрийн үүрэг гэж үзсэн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • melodygoodlife (197.211.53.111)
    Welcome to Good Life Bitcoin Trading I am a bitcoin professional trader, and I always win my trade with my best trading platform, so are you looking for a professional trader or looking for someone that can help you invest and trade your Bitcoin for more profit to be made? With and 8 hours of investment profit plans. Do you know you can grow your money by investing in Bitcoin and get profit by helping you to trade, Email us for more info melodygoodlife617@gmail.com My investment plans; Invest $250 X 8=$2,000 Invest $500 X 8=$4,000 Invest $1,000 X 8=$8,000 Invest $1,500 X 8=$12,000 Invest $,2,000 X 8=$16,000 Invest $3,000 X 8=$24,000 Contact us today let's teach you how you can get that done with proof on my trading platform by investing and make your profit in 8-Hours.. E-mail Address: melodygoodlife617@gmail.com Melody Good Life. A Try We Convince You With Good Life Investment.
    2026 оны 01 сарын 23 | Хариулах
  • Megan Schroeder (162.251.62.82)
    If you are having withdrawals issues or your crypto investment account has been locked, compromised, or hacked I highly recommend reaching out to Mrs. Lisette Zamora recovery firm. Last month, I found myself in a distressing situation after falling victim to a crypto scam that left me feeling hopeless. This decision turned out to be life-changing, as they successfully recovered my funds within just a few days. I am incredibly grateful for their swift and effective assistance. You can contact her via Email: zamoralisette4@"gmail ,com WhatsApp: +1---(826)---218----0536
    2026 оны 01 сарын 14 | Хариулах
  • justine luscacio (45.132.224.43)
    BITCOIN RECOVERY EXPERT USDT RECOVERY EXPERT ETH RECOVERY EXPERT How do I hire a hacker to help me recover my lost funds? How to Recover Money Lost to an Online Scam How to recover lost or stolen cryptocurrency Best recovery experts for cryptocurrency DuneNectarOnlineExpert was incredibly helpful in recovering my lost Bitcoin. Telegram: T.me/Dunenectarwebexpert WhatApp: +(1252-271-8900)
    2026 оны 12 сарын 30 | Хариулах
  • justine luscacio (45.132.224.43)
    BITCOIN RECOVERY EXPERT USDT RECOVERY EXPERT ETH RECOVERY EXPERT How do I hire a hacker to help me recover my lost funds? How to Recover Money Lost to an Online Scam How to recover lost or stolen cryptocurrency Best recovery experts for cryptocurrency DuneNectarOnlineExpert was incredibly helpful in recovering my lost Bitcoin. Telegram: T.me/Dunenectarwebexpert WhatApp: +(1252-271-8900)
    2026 оны 12 сарын 30 | Хариулах
  • justine luscacio (45.132.224.43)
    BITCOIN RECOVERY EXPERT USDT RECOVERY EXPERT ETH RECOVERY EXPERT How do I hire a hacker to help me recover my lost funds? How to Recover Money Lost to an Online Scam How to recover lost or stolen cryptocurrency Best recovery experts for cryptocurrency DuneNectarOnlineExpert was incredibly helpful in recovering my lost Bitcoin. Telegram: T.me/Dunenectarwebexpert WhatApp: +(1252-271-8900)
    2026 оны 12 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Милан Кортина-2026 олимпыг үзэх 11 шалтгаан 22 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ 31 мин Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 38 мин АНУ: Ирантай худалдаа хийдэг орнуудын татварыг нэмэгдүүлжээ 56 мин “Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль 1 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 38 мин Японд парламентын доод танхимын ээлжит бус сонгууль болж байна 2 цаг 46 мин Уран гулгалтын багийн төрөлд АНУ тэргүүлж байна 3 цаг 1 мин Милан-Кортина 2026: Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртжээ 6 цаг 21 мин Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэдэхээр байна​ ​ 6 цаг 25 мин Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана 7 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 8 цаг 38 мин Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын гишүүн гэдэг бодит оролцоо юм Өчигдөр 13 цаг 14 мин АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Өчигдөр 11 цаг 54 мин Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 18 цаг 02 мин Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Уржигдар 18 цаг 00 мин Хиймэл оюуны хөрөнгө оруулалт технологийн компаниудын хувьцааг унагав Уржигдар 17 цаг 55 мин Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл хэрэгжиж эхэллээ Уржигдар 17 цаг 53 мин Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна Уржигдар 17 цаг 46 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... Монгол ба түрэг хэлний холбоо Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлан... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана
Top