x

УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

О.Номинчимэг нарын Улсын Их Хурлын 74 гишүүнээс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдав.

Хуулийн төслийг иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор боловсруулсан талаар төсөл санаачлагчид танилцуулж байсан билээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахалж, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ өдрийн хуралдаанаараа ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Б.Жаргалан, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар цахимаар оролцов. Мөн Монгол Улсад худалдаалагдаж байгаа импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллан хуулийн төслийн талаар иргэдэд танилцуулсан бөгөөд олон нийтээс ирүүлсэн саналуудын талаар хэлэлцлээ.

Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөл, салбарын олон улсын эрдэмтэн судлаач, шинжээч, орон нутгийн хүүхэд хамгааллын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл сонсохоор тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 8 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 12 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 16 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 17 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 18 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 20 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 21 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 1 цаг 47 мин Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга 1 цаг 59 мин Д.Трамп: Израил Ираны эсрэг цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй 2 цаг 11 мин Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ 2 цаг 12 мин Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина 2 цаг 13 мин ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт олон улсын үнэлгээ хийж эхэллээ 2 цаг 23 мин Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ 2 цаг 26 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ 2 цаг 28 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 4 цаг 14 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 17 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 18 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 4 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top