x

Анхны чөтгөрийн дууль

Чөтгөрийн тухай ном учраас юун түрүүн нэг зүйлийг сануулъя. Анхны чөтгөрийн дууль бол “Манай хүн ч зохиочих шиг боллоо” гэж эргэлзүүлэх эсвэл “Энэ харин ч үнэн байх” хэмээн итгүүлэхийг хослуулан бичсэн нийтлэлч Б.Цэнддоогийн шинэ бүтээл. Бүхэлдээ БНМАУ-ын үеийн хөдөөх амьдралыг өгүүлсэн, хоорондоо уялдаатай олон бүлэгтэй, бүлэг бүр нь чамгүй тооны гарчигтэй. 

Монголын төрд хамгийн удаан ажилласан албан тушаалтан бол … Ерөнхий сайд ч биш, намын дарга ч биш, чөтгөр юм санж. Нийтлэлч Б.Цэнддоогийн бага насны “дурсамж”-аас харвал чөтгөр гэдэг нь домгийн амьтан бус, хэнийг ч буруутгах, хэнийг ч айлгах, хэнийг ч дуугүй болгох феномен. Нэр нь солигдож ирсэн ч үүрэг нь огтоос өөрчлөгдөөгүй. Тиймээс Монголд төрийн бодлого дампуурахад хэн ч огцордоггүй, чөтгөр л буруутдаг.

Монголчууд чөтгөрийг хэзээ ч үзээгүй хэрнээ, хүнийг чөтгөр гэж нэрлэхдээ даанч эргэлзэж үзээгүй ард түмэн билээ. Анхны чөтгөрийн дууль буюу “БНМАУ”-д болсон явдал гэдэг чимэг зурагтай ном бол хөдөөгийн түүх биш. Энэ бол Монголын анхны чөтгөрийн дууль.

Зохиолын нэгэн чимэг зурагт модонд уяатай хүнийг тойрсон олон “ёс суртахуун” харагдана. Дээд эзэн хэний буруу зөвийг тогтоо хэмээн айлдана. Лам нар “чөтгөр” гэж хашгирна. Харин костюмтай нэг нөхөр “өмгөөлөгчийн хувиар” үг хэлнэ. Энд сонирхолтой нэг зүйл бий. Хэн ч энэ хүн хэн бэ гэж асуухгүй, юу хийсэн бэ гэж лавлахгүй. Харин хэн гэж нэрлэх вэ гэдгийг л шийднэ.

Монголын төрийн түүх яг эндээс эхэлдэг. Чөтгөр бол хамгийн эвтэйхэн тайлбар. Монголын ХХ зуунд шашин “мөхөхөд” чөтгөр байсан, хувьсгал хийхэд чөтгөр байсан, нийгэм журам байгуулахад чөтгөр байсан, арчдилал гарахад ч чөтгөр байсаар л амуй. Юм бүтэлгүйтвэл “Чөтгөрийн буруу”, ажил нурвал “Дотоодын дайсан”. Юу ч ойлгомжгүй бол “Эсэргүү элемент”. Үг солигддог, логик солигддоггүй.

Чөтгөр бол төрийн хамгийн урт настай албан тушаал. Чөтгөр. Хаант засгийн үед ламын номд оршиж, социализмын үед “ардын дайсан” нэртэй болж, ардчиллын үед “хариуцлагагүй иргэн” болж дахин томилогдсон. Засаг солигдоход чөтгөр солигддоггүй. Зөвхөн нэрийн хуудас нь шинэчлэгддэг. Тиймээс Монголд бодлого дампуурахад хэн ч огцордоггүй чөтгөр л буруутаад үлддэг.

Нэгэн жишээ. Хөдөөгийнхөн байнгын буруутан. Хөдөөгийн хүн Монголын улс төрд хэзээ ч шийдвэр гаргаагүй мөртөө үргэлж буруутгагдаж ирсэн. Сонгуулийн дараа “мэдлэггүй”, шинэчлэл нурвал “хоцрогдсон”, бодлого бүтэлгүйтвэл “ойлгоогүй”. Хотод бодлого гаргаад, хөдөөгөөр төлбөрийг нь төлүүлдэг энэ системд хэзээ ч шийдвэр гаргаагүй хөдөөх иргэн л ял үүрдэг. Чөтгөр гэдэг нэрийн цаана яг энэ хүн л зогсож байдаг. Монголд бодлого алдагдахад хэн ч огцордоггүй. Чөтгөр л буруутай. Чөтгөр дуулж байвал иргэн дуугараагүй байна гэсэн үг.

Хөдөөгийн хүүхэд сонин уншиж эхлэхэд чөтгөрийн дууль тасарна. Нэг л зураг энэ дуульд саад хийнэ. Салхинд ганхах өвсөн дунд сонин уншиж буй хүүхэд. Энэ агшинд чөтгөр хэрэггүй болдог, айдас тайлбар болж чаддаггүй, асуулт хамгийн аюултай зүйл болдог. Иргэн уншиж эхлэхэд чөтгөр ажлаасаа халагддаг.

Зохиолч Б.Цэнддоо номоо эхэндээ номоо Хөдөөгийн истоор” гэж нэрлэж байсан ч энэ бол хөдөөгийн тухай зурагт ном биш. Энэ бол Монголын төр айдсаар тайлбар хийж, чөтгөрөөр бодлогоо орлуулж, иргэдээ үзэгч болгосон ёжтой түүх юм. Анхны чөтгөрийг хэн дуулсныг бид мэдэхгүй. Харин одоо нэг зүйлийг л мэднэ, чөтгөр дуулж байвал иргэн дуугараагүй л гэсэн үг. 

Жич: Энэ ном бол аймшгийн зохиол биш, ёжлол ёгтлолоо хулдсан гашуун үнэн юм.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл 12 мин Японд их хэмжээний цас орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 36 мин Нийслэлийн дөрвөн дүүрэгт үүссэн халиа тошинг бууруулахаар ажиллаж байна 48 мин Сар шинийн баярын үеэрх замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг хэлэлцэв 57 мин Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлнэ 1 цаг 5 мин АНУ-ын цэргийнхэн Ираны нисгэгчгүй онгоцыг буудан унагажээ 1 цаг 9 мин Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү 1 цаг 24 мин Анхны чөтгөрийн дууль 1 цаг 32 мин "Сэргэлэн" дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 2 цаг 52 мин Ховд аймагт ингэний сүүний үйлдвэр байгуулна 2 цаг 53 мин Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, COP17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 2 цаг 55 мин Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагджээ 2 цаг 56 мин Илон Маск "SpaceX", "xAI" компаниудаа нэгтгэв 2 цаг 58 мин "Цанахүү-2026" өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна 2 цаг 59 мин Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр 3 цаг 10 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах шилдэг зөвлөлүүдэд талархал гардууллаа 3 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 3 цаг 17 мин СОР17-д оролцогчдод виз олгоход онцгой анхаарахыг хүсэв 18 цаг 35 мин Германаас сайн дураараа нутаг буцсан цагаачдын тоо нэмэгджээ 18 цаг 39 мин Богдхан ууланд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалж байна 18 цаг 43 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э...
Top