x

АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ

Шинэ он гарснаар Монголын Ардчилсан Намын шинэчлэлийн хөтөлбөр улс орон даяар идэвхтэй өрнөж, энэ хүрээнд гишүүд, дэмжигчдийн бүртгэлээ шинэчилж эхэллээ. Үүний нэг жишээ нь "Democracy Gerege" буюу "Ардчилалын Гэрэгэ" гардуулж буй явдал юм. Энэ бол ардчиллын паспорт буюу үзэл санааны баталгаа аж. Намын шинэхэн дарга О.Цогтгэрэл өөрөө биечлэн бизнес эрхлэгчид, ахмад гишүүддээ гардуулж байгаа нь шинэчлэлийн үйл хэрэгтээ хэр их ач холбогдол өгч, зорилгодоо хүрэхийн төлөө эрч хүч дүүрэн байгааг илтгэж байна. Мөн түүнчлэн урам зориг нь алдарч эхлээд байсан ардчилал, эрх чөлөөний хүчинд итгэдэг, тэрхүү дотоод итгэл үнэмшилдээ тууштай үнэнч байсаар ирсэн гишүүд, дэмжигчдэдээ алдагдсан найдвар, хугарсан итгэлийг нь эргүүлэн өгч буйг ч харуулж байгаа хэрэг.

Тэгвэл "Ардчилалын Гэрэгэ" гэж юу вэ? Гэрэгэ гэдэг үг Монголын түүхэнд тодоор бичигдсэн, сүр хүчийг агуулах онцгой ойлголт. Монголын эзэнт гүрний үед гэрэгэ хэмээх дипломат паспорт хэрэглэж байв. Чингис хаан, түүний залгамжлагчид гэрэгэ олгон элчээ илгээж, тэр нь тухайн элчийн халдашгүй дархан эрхийг илтгэдэг асан. Энэ нь их хааны зарлиг тушаал, даяар дуурьсагдах суу алдар, эрх сүр нь зайлшгүй биелэгдэх шинжийг илтгэдэг бэлгэ тэмдэг байсан юм. Харин өнөө цагт Ардчилсан Намын уг гэрэгэ нь ардчиллын үзэл санаа зүг бүрд түгж, монголчуудын маань оюун санаа, сэтгэл зүрхэнд эрх чөлөө, шударга ёсны эрхэмлэл батжин тогтохын бэлгэдэл, баталгаа болох учиртай. Тиймээс энэ бол намын ердийн нэг үнэмлэх бус, ардчилсан үзэл санааны элч байх эрмэлзлийн гэрч, амлалтын гэрээ хэмээн үзэж болох юм. Намын удирдлагуудын хэлснээр, уг гэрэгэг эзэмшигч нь ардчилсан үзэл санаа, үнэт зүйлсийг түгээгч бас хамгаалагч нь байх болно.

Иймийн учир энэхүү гэрэгэ нь зөвхөн Ардчилсан Намын гишүүдэд хамааралтай, “дотоод хэрэгцээ”-нд гэсэн тэмдэгтэй цоохор цаас биш ээ. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр, ардчилал, чөлөөт зах зээлийг дэмжигч хүн бүрд зориулагдсан итгэл үнэмшлийн гэрчилгээ. Тэртээ 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын санаа зорилго, түүний үр дүнд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар ч тэр, Монголын ард түмэн эрх чөлөө, тэгш эрх, чөлөөт зах зээлийг Монгол Улсын хөгжлийн үндсэн чиг баримжаагаар сонгосон билээ. Гэвч түүнээс хойш ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө алхам тутамдаа сорилттой тулгарч ирсэн бөгөөд тэр тусмаа сүүлийн арван жилд сорилт бус аюул хэмээн хашхирах хэмжээнд хүртлээ сульдан доройтжээ. Авлига, эрх мэдлийн төвлөрөл, эдийн засгийн хүндрэл ардчиллыг тамирдуулж байгааг хүн бүхэн л мэдэж, мэдрэх болов. Тиймээс Монгол Улсад ардчилсан үзэл санаа хүчээ авах нийгмийн шаардлага, үүний тулд ардчиллын гэрэгэ шиг баталгаа, олон нийтийн оролцоо, идэвхийг сэргээх, замчлах туг хэрэгтэй байна. 

Ардчилал бол нэг хувьсгал хийгээд, нэг хууль батлаад л цогцлоочихдог зүйл биш гэдгийг сүүлийн гуч гаруй жил бид амьдралаараа нотоллоо. Хувьсгал хийх, хууль батлах гэдэг нэг өдрийн, нэг далайлтаар хийчхэж болох зүйл. Харин ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг өдөр тутамдаа хамгаалж, бэхжүүлж байх нь хамгийн хэцүү ажил байдаг ажээ. Энэ л ардчилал бол хүрэх газар бус, харин үйл явц гэдэг үгийн гол мөн чанар. Харин энэхүү үйл явцыг оролцоогоор баталгаажуулж, саналаа илэрхийлж, шударга ёсыг байнга шаардсанаар зөв зүгт нь чиглүүлдэг учиртай. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлийг дэмжигч бизнес эрхлэгч нар эдийн засгийн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө идэвхтэй байх ёстой. Энэ утгаараа ардчилал бол зөвхөн нэг нам дээр тогтдог зүйл бус, бүх монгол хүний улс төрийн хариуцлагын нийлбэр дээр л сая сууриа бат тавьдаг нарийн, эмзэг тогтолцоо. Харин энэхүү гэрэгэг өөрийн болгосон монгол хүн улс орноо илүү сайн сайхан ирээдүйд хөтлөх чухал алхмуудынхаа нэгийг хийлээ гэсэн үг.

Монголын ардчилал 30 гаруй жил наслаад байна. Энэ хугацаанд нэлээд ололтод хүрсэн. Гэвч хэтэрхий удаан, эргэж буцсан... нэг үгээр хоёр алхам урагшилж, нэг алхам хойшилсоор өнөөдөртэй золголоо. Одоо энэ утга учиргүй байдлыг засах, шинэчлэх цаг ирсэн. Харин Ардчилсан Нам энэ гэрэгэгээрээ үзэл санаагаа шинэчилсэн гэдгээ, гишүүд дэмжигчдэдээ итгэж байна гэдгээ, тэднийхээ хүчинд тулгуурлан хамтдаа хол явна гэдгээ батлан харуулж байгаа нь сайшаалтай. 

Тэртээ XIII зуунд эгэл жирийн нэг монгол хүн Их хааны гэрэгэг өвөртөлсөн дариудаа хааны зэрэгт хүндлэгдэж, морин дэл дээрээ омог бардам, харц дээгүүр, эрхэм улсынхаа эрх ашгийг дөрвөн зүг, найман зовхист хангуулахын төлөөнөө хоёргүй сэтгэлээр зүтгэн довтолгож байв. Харин өнөө цагт уг гэрэгэг эзэмшигч хүн бүхэн ардчилсан үзэл санааг зүг бүрд түгээж, нээлттэй, цэгцтэй шинэ Ардчилсан намыг хамтдаа бүтээж, Монгол Улсынхаа хөгжлийн хурдыг түргэтгэх болтугай.

Ө.Жамъян, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Robert Alfred (45.132.224.44)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital @ fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
    2026 оны 02 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 19 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 27 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 28 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 29 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 31 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 32 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 1 цаг 58 мин Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга 2 цаг 10 мин Д.Трамп: Израил Ираны эсрэг цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй 2 цаг 22 мин Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ 2 цаг 23 мин Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина 2 цаг 24 мин ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт олон улсын үнэлгээ хийж эхэллээ 2 цаг 34 мин Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ 2 цаг 37 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ 2 цаг 39 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 4 цаг 25 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 28 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 29 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 4 цаг 29 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top