x

Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас эхэлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой "Дулааны тавдугаар цахилгаан станц" (ДЦС-5) төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ажиллалаа.

Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, улстөржилт, гацаа саадгүйгээр "ДЦС-5"-ыг барьж байгуулах хэрэгтэйг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилтын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 он буюу Дулааны хоёрдугаар цахилгаан станц ажилласнаас хойш 65 жил хуримтлагдсан үнсийг эхлээд зайлуулах юм. Үнсийг зөөж цэвэрлэсний дараа, дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөнө.

"ДЦС-5" нь 300МВт цахилгаан, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 2х150 мегаватт хүчин чадал бүхий хоёр блокоос бүрдэхээр тооцоолжээ. 2028 оны тавдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжсэнээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Таваншар, XXI хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, I, III, IV хороолол зэрэг бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм.

"ДЦС-5 " төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих бөгөөд нийт өртөг 658,563 сая ам.доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлийн, 20 хувийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Төслийн хүрээнд 2x150 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын системээс бүрдэх ба гадна станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжууд багтжээ.

Энэ онд геологийн судалгаа, ерөнхий төлөвлөлт, үндсэн тоноглолын захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, суурийн ажил, зуух, турбин, генератор зэрэг үндсэн тоноглолын суурилуулалт, нарийн төвөгтэй технологийн угсралт, автоматжуулалт, хяналт удирдлагын системийн холболт, туршилт тохируулгын бэлтгэл ажлууд хийгдэнэ. 2027 онд зуух, турбин, генераторын иж бүрэн угсралт, системийн холболт, суурилуулалт үргэлжилж, 2028 оны эхний хагаст туршилт, тохируулга хийж, станцын нэг, хоёрдугаар блокийг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус станц нь усны хэрэглээг бууруулсан, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй технологитой байх юм. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэхэд чиглэгдсэн бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийг суурилуулснаар агаар мандалд ялгарах дэгдэмхий үнсийг 99 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж төслийн багийнхан Ерөнхий сайдад танилцууллаа. Станцын үнс зайлуулах системийг сайжруулж, хатуу хаягдлын менежментийг стандартын дагуу хэрэгжүүлж, усны дахин боловсруулалтын технологи ашиглаж, үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулах, байгалийн усны хэрэглээг багасгах бодлого баримтална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.198)
    Занданшатар минь хүмүүсийн хийж байгаа ажилд битгий саад болоорой!!!
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 10 цаг 15 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 24 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 24 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 25 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 26 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 27 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 28 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 29 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 54 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 56 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 56 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 57 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 14 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 цаг 1 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 53 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 57 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 58 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 16 цаг 0 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 16 цаг 1 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top