x

Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын баасан гаригийн /2025.12.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг үндэслэн Засгийн газраас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулснаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг татсан авсанд тооцлоо.

Гишүүдийг санал хураалтад бэлтгэх зуурт хуралдаан даргалагчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын D.Parliament.mn буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим талбарт “AI дүн шинжилгээ” гэсэн цэс нээж, туршилтаар ажиллуулж эхэлсэнийг мэдэгдэв. Тэрбээр, энэ нь парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг заалт бүрээр задлан шинжилж, илрүүлэх тохиргоотой. Зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаах болно гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан өмнөх өдөр хэлэлцүүлгийг нь явуулсан хуулиудын болон тогтоолын төслүүдийн санал хураалтаар үргэлжиллээ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Харин дараа нь Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, 53 гишүүн дэмжиж, 67.1 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 40 гаруй хуулийн төсөл тус бүрээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, 69 гишүүн дэмжиж, 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хянан шалгах түр хороо буугдсанд тооцсоныг хуулийн үндэслэлтэй нь уншиж, танилцуулсан.

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 71 гишүүн буюу 83.5 хувь нь дэмжсэн санал өгсөнөөр уг төслийг эцэслэн баталсанд тооцлоо.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хурааж, Улсын Их Хурлын гишүүдийн 68 нь буюу 80 хувь нь дэмжиж, эцэслэн батлав.

Санал хураалтын дараа нэгдсэн хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулахдаа, юуны өмнө иргэдийг хүнд суртал, дарамтаас “Чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсрууллаа, үүний үр дүнд 90 гаруй хуульд өөрчлөлт оруулж, хийж бүтээх, хөдөлмөрлөхийн төлөө зүтгэж яваа хүмүүст төрийн нэрийн өмнөөс төвөг удаж, элдэв шалтаг тоочдог, зааж зандардаг байдлыг засаж залруулахыг зорьж байгаа тул төслийг дэмжихийг Улсын Их Хурлын дэд дарга болон гишүүдэд уриалав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Заяабал, Х.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл нэмэгдсэн. Тус хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл шинээр бий болгох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байдаг ч зөвшөөрөл олгох эрх бүхий зарим байгууллага үл хэрэгсэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөрчил гаргаж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 251 тусгай зөвшөөрлийн 178-г нь цахим хэлбэрээр авах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, бага эрсдэлтэй үйл ажиллагаа, эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд эрхлэх, ахуйн хэрэгцээний зориулалтаар эрхлэх үйл ажиллагааг гурван жилээс дээшгүй хугацаанд мэдэгдлээр эрхлэх, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгох, Зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй салбарын хуулиудад тусгасан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох, эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд шууд сунгадаг байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Л.Энх-Амгалан, С.Зулпхар, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд төрийн оролцоог багасгах чухал, гэхдээ мэргэжлийн байгууллагуудад зөвшөөрлийг шилжүүлэх нь эрсдэлгүй гэж үзэхгүй, хяналтын чиг үүргийг багасгаж гэмээнэ чанарт сөрөг нөлөөтэй, аливаа хуулийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг болох зэргийг хөндөж, асууж, үг хэлсэн. Зөвшөөрлийг мэдэгдэл болгон өөрчилж, хуульчилснаар иргэдэд үүсдэг дарамт, хүндрэл багасна. Зөвшөөрлийн хууль бол сайн хууль хэдий ч хэрэгжүүлэх явцад зарчим алдагдсан. Хуулийн төслийг баталснаар 100 гаруй журам хүчингүй болно хэмээн хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг болон Ажлын хэсгээс хариулав.

Үдээс хойш хуралдсан нэгдсэн хураалдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэхийг үзэл баримтлалын хувьд дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 1 цаг 25 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 1 цаг 26 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 1 цаг 28 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 1 цаг 30 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 1 цаг 30 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 1 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 32 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 34 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 36 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 36 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 37 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 42 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 43 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 44 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 46 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 4 цаг 19 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 4 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 4 цаг 23 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 53 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top