x

НҮБ-ын өндөр түвшний уулзалтад Монгол Улс дундаж орлоготой орны хувиар байр сууриа илэрхийллээ

Дундаж орлоготой орнуудын хөгжлийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын өндөр түвшний уулзалт энэ сарын 1-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болов. Энэхүү уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц дахь дундаж орлоготой улс орнуудад тулгарч буй эдийн засаг, нийгмийн сорилтуудыг хэлэлцэж, шинэ арга, аргачлал бүхий дэмжлэг, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэлхийн банкны ангиллаар өнөөдөр 100 гаруй улс дундаж орлоготой орны тоонд багтаж, дэлхийн нийт хүн амын 75 хувь нь эдгээр оронд амьдарч байна. Тэдгээр орнуудын хөгжлийг урагшлуулахад уламжлалт хэмжүүрүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ээс гадна бусад үзүүлэлтүүдийг авч үзэх шаардлага байгааг оролцогчид онцлов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уулзалтад хэлсэн үгэндээ манай улс 2024 онд дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд орсныг тэмдэглэн, дэлхийн санхүүгийн бүтэц, дэг журмыг илүү хүртээмжтэй, үр ашигтай болгох чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар баталсан “Ирээдүйн төлөөх гэрээ”-ний хэрэгжилтийг түргэвчлэхийг уриалсан байна.

Түүнчлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 2024-2034 оны Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, тэдгээр орны дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудалд олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд илүү анхаарахыг Монгол Улсын зүгээс онцолжээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 4 цаг 9 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 4 цаг 10 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 4 цаг 12 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 4 цаг 15 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 4 цаг 16 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 4 цаг 19 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 4 цаг 21 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 23 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 4 цаг 24 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 6 цаг 18 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 6 цаг 26 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 6 цаг 30 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 6 цаг 34 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 6 цаг 35 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 37 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 6 цаг 38 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 8 цаг 13 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 8 цаг 17 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 8 цаг 21 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 8 цаг 22 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top