x

Бог малын мялзан өвчнийг устгах бүсийн хурлыг Улаанбаатарт зохион байгууллаа

Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран бог малын мялзан өвчнийг устгах бүсийн хурлыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Бог малын мялзан өвчин нь дэлхий дахинд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, эдийн засагт нөлөөлдөг ноцтой халдварт өвчин бөгөөд 2015 онд дэлхийн хэмжээнд уг өвчнийг бүрэн устгах стратеги батлагдсан. Энэхүү стратегийн хүрээнд 2030 он гэхэд өвчнийг бүрэн устгах, мал эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, халдварын тархалтыг хязгаарлах, хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тавьжээ. Монгол Улс уг стратегийг дэмжиж, хэрэгжилтэд идэвхтэй оролцож байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад болон бүс нутгийн орнуудад уг өвчний дэгдэлт бүртгэгдсэн нь улс орнуудын уялдаа холбоог сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээг чадавхжуулах зайлшгүй шаардлагыг харуулсан юм. Энэ хүрээнд хоёрдугаар үе шатандаа орсон дэлхийн хөтөлбөрийн шинэчилсэн тархвар зүйн системийн (эпидемиологийн) хандлагыг танилцуулж, уг өвчний хяналт, устгалд үр дүнтэй шийдлүүдийг хэлэлцлээ.

Мөн хурал нь Монгол Улсын мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт, вакцинжуулалтын зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж байгааг харуулж, цаашдын экспортын боломжийг нэмэгдүүлэхэд эерэг үр нөлөөтэй болохыг ХХААХҮЯ мэдээлсэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 8 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 15 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 24 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 48 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 54 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 20 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 45 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 54 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 54 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 55 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 56 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 57 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 58 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 59 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top