x

Гэмт хэргийг илрүүлэх “MD-Video AI” программыг Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын хэрэглэдэг “MD-Video AI” программыг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Уг программыг БНСУ-ын GMD soft компани хөгжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдах нотлох баримт цуглуулах, хяналтын камерын бичлэг тодруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлсийг таньж олоход зориулагдсан. Мөн ашиглах боломжгүй болсон гар утаснаас мэдээлэл сэргээх зэрэг олон талын давуу талтай.

Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер ажиллаж буй. Эдгээрийг хянадаг нэгдсэн төв “MD-Video AI” програмтай хослон ажилласнаар камерын бичлэгийг нарийвчлан шалгах, гэмт хэргийн нотлох баримтыг түргэн шуурхай бүрдүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр гэмт хэргийг илрүүлэх хугацаа, зардлыг хэмнэхээс гадна цагдаа, мөрдөгчдийн ажлын ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэж албаны хүмүүс онцолж байна.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Хосбаярын хэлснээр, “MD-Video AI” програм нь чанарын шаардлага хангахгүй бичлэгээс хүртэл нотлох баримт гарган авах боломжийг олгож буй нь иргэдийн эрхийг сэргээх, хэргийг шийдвэрлэх ажиллагаанд чухал түлхэц болж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, “MD-Video AI” программтай хамт иж бүрэн өндөр хүчин чадалтай компьютерын тоног төхөөрөмжийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн хангахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 8 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 45 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 11 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 22 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 28 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 34 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 39 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 43 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 18 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 19 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 24 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 27 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 30 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 41 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 35 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top