x

Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өглөө Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчидтэй уулзалт хийж, тэдний үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдээ танилцууллаа.

Хууль зүйн туслалцааны төв нь 21 аймаг, 8 дүүрэг, сум дундын шүүхтэй 5 суманд нийт 34 салбарт 59 өмгөөлөгчтэй ажиллаж, төлбөрийн чадваргүй болон анхан шатны хууль зүйн зөвлөгөө шаардлагатай иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. 2024 онд улсын өмгөөлөгчид нийт 2404 хэрэгт оролцож, 11,498 иргэнд зөвлөгөө өгч, 3153 баримт бичиг боловсруулжээ.

Уулзалтын үеэр сайд О.Алтангэрэл:

  • Хиймэл оюун ухаанд суурилсан хууль зүйн зөвлөгөөний цахим платформ үүсгэхээр ажиллаж байгааг,

  • Улсын өмгөөлөгчдийн цалин хангамжийг нэмэгдүүлсэн,

  • УИХ-д хэлэлцэгдэж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд туссан онцлох өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хөгжингүй орнуудын жишгээс харахад хамгийн чадварлаг хуульчид улсын өмгөөлөгчдөөс төрдөг. Тэд нийгмийн эмзэг хэсэгт хүрч ажилладаг учраас зөвхөн ур чадвараар бус, хүнлэг сэтгэлээр илүү өсөж төлөвшдөг. Тиймээс тэдний үнэ цэн, оролцоог манай улс онцгойлон дэмжих ёстой” гэж онцлов.

Уулзалтад ХЗДХЯ болон тус төвийн удирдлагууд оролцож, өмгөөлөгчдийн санал хүсэлтийг сонсч, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцсан байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 58 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 3 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 10 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 50 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 59 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 8 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 5 цаг 13 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 32 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 52 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 57 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 6 цаг 2 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 8 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 28 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 7 цаг 15 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 59 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top