x
Сам Алтманы AI дүр төрх Энэтхэгт шуугиан дэгдээлээ
Энэтхэг бол крикетэд хэтэрхий дуртай улс гэдгийг хиймэл оюун ухааны ChatGPT систем мэдэхгүй байхын аргагүй бололтой. OpenAI-ийн үүсгэн байгуулагч Сам Алтман өөрийн дүр төрхийг “анимэ хэв маягаар крикетчин болговол” гэж асуухад, тэр даруйдаа Энэтхэгийн хөх өмсгөлтэй, цохиур барьсан дүрийг бүтээжээ.
2025-04-07
Пёньяны олон улсын марафоныг зургаан жилийн дараа дахин зохион байгууллаа
Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод олон улсын марафоныг зургаан жилийн завсарлагааны дараа анх удаа дахин зохион байгуулж, гадаадын хоёр зуугаад тамирчныг хүлээн авлаа. Энэхүү марафон нь 1981 онд анх эхэлж, улс төрийн удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг уламжлалтай байв.
2025-04-07
АНУ-ын тарифын шийдвэр Азийн хөрөнгийн зах зээлийг донсолгов
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын татварын бодлого дэлхийн худалдааны дайн дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийх хандлагатай болжээ. Үүний улмаас Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээлүүд өнөө өглөө огцом уналттай эхэллээ.
2025-04-07
Азийн орнууд АНУ-ын тарифт хүчтэй хариу үзүүлж буй шалтгаан
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифууд Азийн орнуудад ихээхэн түгшүүр төрүүлж байна. Үүний гол шалтгаан нь тодорхой бус байдал юм. Хувьцааны зах зээлүүд тодорхой бус байдлыг таалдаггүй, харин тарифын хувь хэмжээ, хэрэгжих эсэх зэрэг олон зүйл тодорхойгүй хэвээр байна.
2025-04-07
Гал түймэр, үер, газар хөдлөлтөөс шалтгаалсан 153 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авч, төв болон орон нутгийн аврах анги, хэлтсүүдээс алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан байна.
2025-04-07
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй” уриан дор тэмдэглэж байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан бөгөөд энэ өдрийг дэлхийн нийтээрээ “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Тус өдрийг олон улсын түвшинд зохион байгуулснаар хүн амын эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэх, улс орнуудын Засгийн газар, байгууллагууд болон олон нийтийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт төвлөрүүлэх зорилготой юм.
2025-04-07
2025 оны 4 дүгээр сарын 7-ны даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь:
Засварын хугацаанд хэрэглээгээ зохицуулж, аюулгүй байдлыг хангаж хамтран ажиллана уу.
2025-04-07
Нийслэлд гал түймрийн дуудлага нэмэгдэж, шар өвсний түймэр онцгой анхаарал шаардлаа
Нийслэлийн хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нийт гал түймрийн 58, аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Алба хаагчид шуурхай ажиллаж, нэг иргэний амь насыг авран, 1 тэрбум 550 сая төгрөгийн өмч хөрөнгө сүйдлээс хамгаалжээ.
2025-04-07
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, иргэдийг вакцинд хамрагдахыг уриаллаа
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 118 хүн эмнэлэгт, нэг хүн гэрийн нөхцөлд эмчлүүлж байгаа бол 268 хүн бүрэн эдгэрсэн байна. Өвчний тархалтын байдал харьцангуй хяналттай байгаа ч эрсдэл буураагүй тул нийтээрээ сэргийлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллага анхаарууллаа.
2025-04-07
Нохойд хазуулсан тохиолдол нэмэгдэж, хүүхдүүд эрсдэлд орж байна
Урин дулаан цаг ирж, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачуудын нохойд хазуулах тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд 77.2 хувь буюу 3558 тохиолдол нь зөвхөн нийслэлд бүртгэгджээ. Тэдгээрийн дийлэнх нь хүүхэд багачууд байгаа нь санаа зовоох асуудал болоод байна.
2025-04-07
Төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, “ХУРДАН” цэг ажиллаж эхэллээ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд нийслэлийн алслагдсан дүүргүүд болон хүн амын нягтрал өндөртэй зах, худалдааны төвүүдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг ажиллуулж эхэллээ. Энэхүү цэгээр дамжуулан иргэд төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болж байна.
2025-04-07
Өсвөр үе, залуучуудын оролцоотой “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэв
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сайн дурынхны төв болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Сайн үйлсийн өдөр”-ийг энэ жил “Teenage Life Style” уриан дор Төв талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгт сайн дурын 1500 гаруй өсвөр үеийн хүүхэд, залуус идэвхтэй оролцсон бөгөөд тэд эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
2025-04-07
​​​​​​​Овечкин НХЛ-ийн гоолын дээд амжилтыг эвдэж, хоккейн шинэ түүх бичлээ
Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг (NHL)-ийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын домогт довтлогч Александр Овечкин 2025 оны дөрөвдүгээр сарын 6-нд NHL-ийн бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, шинэ түүх бичлээ. “Нью-Йорк Айлендерс” багийн эсрэг болсон тоглолтын хоёрдугаар үед тэрбээр 895 дэх шайбаа оруулж, Канадын домогт тамирчин Уэйн Гретцкигийн 894 гоолын дээд амжилтыг давсан байна. Уг тоглолт түүний NHL дэх 1487 дахь тоглолт байсан нь Гретцкигийн тоглолтын тоотой ижил таарч буйгаараа онцлогтой.
2025-04-07
ТА ҮЛЭЭЖ БАЙНА!
Гадаад худалдаа болон даяаршлын талаар Трампын дахин сонгогдсон бүрэн эрхийн үед гарсан шиг олон ташаа мэдээллийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй. Трампын тарифууд бол зүгээр л татварын нэмэгдэл бөгөөд гадаадынхан биш, Америкийн үйлдвэрлэгчид, хэрэглэгчид л үүнийг төлнө.
2025-04-06
АНУ-ын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна
Хятад улс дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-аас импортолж буй бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс мэдэгдэв. Хятадаас АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд “харилцан татвар ногдуулах” шийдвэрийг Америкийн засаг захиргаа гаргасны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
2025-04-06
Биологийн улсын XXXV олимпиад үргэлжилж байна
Энэ жилээс гурвын даваанд оролцогчдын тоог нэг дахин нэмэгдүүлж, илүү олон оролцогчдод боломж олгож байна. Биологийн судлагдахуун нь олон салбарын өргөн мэдлэг шаарддаг цогц онолын шалгалт, 3-4 салбар шинжлэх ухааны агуулгыг хамруулсан дадлагын шалгалтуудаас бүрддэг.
2025-04-06
Амралтын өдрөөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг нэг килограммыг 11,800 төгрөгөөр тооцож, гулуузаар нь худалдан борлуулж байна.
2025-04-06
Анхан шатны тусламж үзүүлэх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Сургалтаар анхны тусламжийн үндэс, цус алдалтыг зогсоох, амьсгалын зам чөлөөлөх, амилуулах суурь тусламж, гэмтэл түлэгдэлт, ясны хугарал, хордлого зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
2025-04-06
"Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна"
Автомашины татвар зургаа дахин нэмэгдсэн. Дээрээс нь зам ашигласны төлбөр хуучин 20.000 төгрөг 100.000-200.000 төгрөг болсон. 2016 онд унаж байгаад ашиглах боломжгүй болчихсон, түүнээс хойш нэг ч удаа хөдлөөгүй машинаас 10 жилийн дараа татвар авч, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна.
2025-04-06
Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдөллөө
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны 18:27:40 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч 4.2 магнитуд байв. 
2025-04-06
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 1 цаг 50 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 1 цаг 50 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 1 цаг 52 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 1 цаг 56 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 1 цаг 57 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 1 цаг 59 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 2 цаг 1 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 3 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 2 цаг 5 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 3 цаг 58 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 4 цаг 6 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 4 цаг 11 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 4 цаг 14 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 4 цаг 15 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 17 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 4 цаг 18 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 5 цаг 54 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 5 цаг 58 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 6 цаг 1 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 6 цаг 2 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top