x

Азийн орнууд АНУ-ын тарифт хүчтэй хариу үзүүлж буй шалтгаан

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифууд Азийн орнуудад ихээхэн түгшүүр төрүүлж байна. Үүний гол шалтгаан нь тодорхой бус байдал юм. Хувьцааны зах зээлүүд тодорхой бус байдлыг таалдаггүй, харин тарифын хувь хэмжээ, хэрэгжих эсэх зэрэг олон зүйл тодорхойгүй хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ хамгийн өндөр тариф ногдуулсан арван улс, бүс нутгийн тав нь Азиас байсан нь бүс нутгийн компаниудын хувьд АНУ-д бараа бүтээгдэхүүн экспортлох өртөг нэмэгдэхэд хүргэжээ.

Vanguard хөрөнгө оруулалтын компанийн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Чиан Вангийн хэлснээр, "АНУ-ын тарифын өсөлтийн гол дарамтыг Ази үүрч байна". Тэрбээр мөн "Тарифыг бууруулах талаар хэлэлцэх орон зай байж болох ч шинэ, өндөр тарифын систем урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй. Энэ нь дэлхий болон Азийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө" хэмээжээ.

Нөгөө талаас Хятадын хариу арга хэмжээний талаар санаа зовниж байна. Бээжин АНУ-ын тарифт хариу болгож 34 хувийн татвар тогтоохоо мэдэгдсэн нь "Хятад бууж өгөхгүй гэсэн дохио" гэж Сингапур дахь Mizuho Securities компанийн захирал Вишну Варатхан хэлсэн байна. Тэрбээр цааш нь "Энэ нь АНУ-Хятадын худалдааны зөрчлийг улам хурцатгаж, нөхцөл байдлыг намжаах найдвар бүдгэрч байна" гэж анхааруулжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top