x

"Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна"

Он гарсаар автомашины татвар болон авто зам ашигласны төлбөр нэмэгдсэн талаар цахим орчинд иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Ийнхүү Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбарыг зорин очиж жолооч нар машины татварын тухай ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.

Биднийг очиход авто тээврийн үйлчилгээ авахаар иргэд урт дараалал үүсгэсэн байв. Эхний цонхон дээр ээлжээ хүлээж байгаа иргэнээс татварын дарамтын талаар асуухад тэрээр “приус-20” машин унадаг гэв. Өмнө жилийн татвар 53.000 төгрөг байсан бол энэ жил 234.000 төгрөг төлсөн нь олон хүүхэдтэй тэдний гэр бүлд хүнд туссан гэнэ.

Тэрээр машинаа зарсан учраас дугаар хадгалуулах үйлчилгээ авахаар оочерлож байгаа нь энэ аж. Мөн энгийн дугаар худалдаж авахад доод тал нь 1.4 сая төгрөгийн ханштай байгаа аж.

Түүний хувьд саяхан машин сонирхохоор Да хүрээ захыг зориход бүх машины худалдан авалт зогсчихсон учраас гишгэх ч газаргүй болсныг хараад энэ их татвар ард иргэд, бизнес эрхлэгчдийг хүртэл сөхрүүлж байна гэв. Тэрээр “Татвар нэмэгдээд, зам нь сайжраад, түгжрэл нь буурсан уу гэвэл үгүй шүү дээ. Хар ухаанаар бодвол сонгуулийн мөнгөө босгодог юм уу, яадаг юм. Бүү мэд. Татвар нэмэх ямар ч шаардлага байгаагүй. Одооны залуучууд орох оронтой болчихоод хөл дүүжлэх унаатай болъё гэхээр чадахгүй байна. Бүх зүйл дээр л иргэдийг боож байна. Бид сөхөрч байна” гэснээр бидний яриа өндөрлөв. Тэрээр өөрийгөө С.Амар гэж танилцуулсан бөгөөд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг аж.

Иргэн Р.Батбуян: Татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо

Зэргэлдээх сандал дээр дарааллаа хүлээж суугаа иргэн Р.Батбуянтай цөөн хором ярилцсан юм. Тэрээр орон нутагт тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг гэнэ.

-Он гарсаар машины татвар, хураамжууд хэд дахин нэмэгдлээ шүү дээ. Таны хувьд өмнө нь хэдэн төгрөгийн татвар төлдөг байв?

-Өмнөх онтой харьцуулахад машины татвар зургаа дахин нэмэгдсэн байна лээ. Хамгийн багадаа л тав дахин нэмэгдсэн гэсэн. Дээрээс нь зам ашигласны төлбөр хуучин 20.000 төгрөг байсан бол одоо 100.000, 200.000 төгрөг болсон. Миний хувьд зам ашигласны төлбөр гэж 200.000 төгрөг төлсөн. Үүнийг далимдуулаад өмнөх татваруудыг гаргаж ирж байна. Жишээ нь, 2016 онд унаж байгаад ашиглах боломжгүй болчихсон, түүнээс хойш нэг ч удаа хөдлөөгүй машинаас 10 жилийн дараа татвар авч, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна. Уг нь хуулиараа хасалт хийлгэх ёстой боловч иргэд эрх зүйн мэдлэг байхгүй, дээрээс нь монголчууд хэнэггүй зангаасаа болоод хасалт хийлгээгүй байдаг. Гэхдээ 2016 оноос хойш явахаа больсон гэдэг нь олон орц, гарцны камераар нотлогдчихно шүү дээ. Гэтэл татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо.

-Машины татвар нэмэгдсэн шалтгааныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс Тавантолгой ХХК-иас сүүлийн дөрөв, таван жил төсвөө бүрдүүллээ. Монголчууд урагшаа нүүрс гаргаж, татвараа бүрдүүлдэг байсан. Гэтэл одоо энэ нь байхгүй болчихоор дараагийн мөнгө олох, татвараа бүрдүүлэх, 126 гишүүн болон тэдний хамааралтай гадаад, дотоодын гар хөлийг нь тэжээхийн тулд ард түм нийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байна. Гэхдээ энэ зөвхөн автомашин дээр яригдаж байгаа асуудал. Үүнээс гадна дааж давшгүй өр, зээлд монголчууд бүгд автчихсан. Иргэд бид өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Цалингаа аваад өр зээлээ төлөөд, таван цаас л үлдэнэ. Түүгээрээ хүүхдийнхээ аманд хийх хоол л авч хүрнэ. Бодит амьдрал яг ийм л байна. Дэлхийд хамгийн адагт орсон цалингийн жишигтэй хэрнээ хамгийн өндөр хэмжээний татварын дарамттай улсад бид амьдарч байна.

Мөн хотын дарга төлөгдөөгүй үлдсэн татвар, торгуулийг одоо төлүүлж байна. Төлүүлэхдээ үндсэн хуульд заасан хүний язгуур эрх ашигт халдаж байна. Үндсэн хуульд хүн хэрэг хийсэн бол шийтгэлийг давхардуулж болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл давхардуулдаг. Жишээ нь, автомашиныг торгоод, жолоочийг нь хориод, эрхийг нь хасчихдаг. Торгож, шийтгэж нуруун дээр нь ачаа үүрүүлэхээсээ өмнө эрх зүйн мэдлэгээ л өгчих хэрэгтэй. Юуны төлөө олон татварын алба, маш олон төрийн байгууллагууд ажиллаж байгаа билээ. Ийм төр засагтай орон дэлхийд ганцхан байна.

-Автомашин шилжүүлэх, дугаар худалдаж авахад ямар асуудал үүсч байна?

-Автомашиныг шилжүүлэх процесс маш хүндрэлтэй байна. Өмнө нь шилжүүлж байгаа талууд гарын үсэг зураад, иргэний үнэмлэх байхад л болдог байсан. Гэтэл одоо шилжүүлэхийн тулд завсраар нь заавал орон нутгийн машин орох ёстой. Хотод байгаа хүн ямар юмаараа орон нутгийн машинтай байх вэ. Тийм болохоор одоо орон нутгийн дугаартай машиныг 200 мянгаар түрээсэлж байна. Зарим хүнд орон нутгийн хаягтай найз нөхөд байхгүй шүү дээ. Гэтэл машинаа шилжүүлээд авчихмаар байдаг. Хэчнээн хоногийн ажил болох билээ. Миний хувьд татвараас эхлээд янз бүрийн ажил хөөцөлдөөд, энд сар гаруй эргэлдэж байна. Ажилтнуудынх нь хүнд суртал хүртэл аймшигтай...

Ийнхүү жолооч нар бүгд л адилхан асуудал хөндөж байсан юм. Авто машины татвараас эхлээд санхүүгийн хүндрэлүүд ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цаашид өсөн дэвжих ямар ч боломж өгөхгүй байгааг тэд онцолж байлаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 11 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 15 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 17 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 19 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 20 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 15 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 17 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 19 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 20 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 22 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 23 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 27 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 39 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 39 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 40 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 42 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 44 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top