x

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна

"Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь"  төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын техник туслалцааны хүрээнд 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр уг төслийн зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтаар

  • “Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлэх стратегид дэмжлэг үзүүлэх нь”
  • “Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нь”,
  • “Хүннү хотын газар хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал”,
  • “Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжил”,
  • “Тээвэр логистикийн бүсийн хөгжил”
  • “Солонгос дахь хот байгуулалтын хөгжил” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Энэ үеэр Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “БНСУ 1960-аад оноос Сөүл хотын төвлөрлийг сааруулахаар төрийн захиргааны байгууллагаа үе шаттайгаар шилжүүлсэн. Үүний дараа Сэжон хэмээх шинэ хотыг байгуулсан. Ингэж хүний ажиллаж амьдрах шинэ нөхцөлийг системтэйгээр бий болгохдоо урт хугацааны төлөвлөлтийг хэрхэн хийж байсан зэрэг үүнээс олсон ололт, туршлагаа Монгол Улсад хуваалцаж уг төслийг хэрэгжүүлж байгаа. Хүннү хот бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу байгуулах эдийн засгийн бүс, дагуул хотуудын нэг нь. Хүннү хот руу төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэхдээ ямар бэлтгэл хийх, ямар үе шаттайгаар шилжүүлэх, үүнийг дагасан бизнесийн орчныг үүсгэхтэй холбоотой тээвэр логистикийн төвүүдийг хэрхэн бий болгох, мөн нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн байгуулах зэрэг асуудлаар өнөөдөр бид уулзаж байна. Энэ төсөл 2027 он хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Хан-А хотын судалгааны хүрээлэнгийн захирал Тэ Кёнжин “Хүннү хот болон Хархорум хотыг хөгжүүлэх төслийн хүрээнд төлөвлөгөө боловсруулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Шинэ хотуудыг байгуулах ажил Монгол Улсын ирээдүйд маш чухал ач холбогдолтой. Үүнд оролцож байгаадаа баяртай байна. Мөн өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцахдаа таатай байна. Улаанбаатар хотын төвлөрөл олон асуудлыг дагуулж байдаг. Үүнийг шийдвэрлэх нь нэн тэргүүний ажил юм. Улаанбаатар хотод тулгамдаад буй жижиг нутаг дэвсгэрт олон хүн суурьшихад гарч байгаа асуудал Солонгос улсад ч бас тохиолдож байлаа. Үүнийг хэрхэн шийдэж ирсэн бэ гэдгээ энд танилцууллаа. Эхний ээлжид тохиромжтой газрыг сонгоод тархаан байршуулах буюу төвлөрлийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь тэдгээр бүс нутгуудыг холбосон дэд бүтцийг барьж байгуулах ёстой. Өөрийн гэсэн онцлог бүхий суурьшлын бүсийг бий болгоно гэдэг нь тэнд хүнд хэрэгтэй бүхий л зүйл байх хэрэгтэй гэсэн үг. Түүнчлэн эдгээр бүсүүд өөр өөрийн гэсэн онцлогтой хөгжих хэрэгтэй” гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 13 цаг 54 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 13 цаг 55 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 13 цаг 57 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 13 цаг 58 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 13 цаг 58 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 13 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 1 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 1 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 2 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 3 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 4 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 7 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 14 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 31 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 32 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 34 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 37 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 17 цаг 58 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 19 цаг 15 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top