x

Нохойд хазуулсан тохиолдол нэмэгдэж, хүүхдүүд эрсдэлд орж байна

Урин дулаан цаг ирж, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачуудын нохойд хазуулах тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд 77.2 хувь буюу 3558 тохиолдол нь зөвхөн нийслэлд бүртгэгджээ. Тэдгээрийн дийлэнх нь хүүхэд багачууд байгаа нь санаа зовоох асуудал болоод байна.

Хазуулсан хүмүүсийн 46.4 хувь (1651) нь 0-19 насны хүүхэд бөгөөд тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтжээ. Иймд эцэг эх, асран хамгаалагчид болон нохой тэжээгчид дараах зөвлөмжийг анхаарах шаардлагатайг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Хүүхдүүдэд өгөх зөвлөмж:

  • Нохойны хүзүү, сүүлнээс татаж тоглохгүй байх

  • Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх

  • Гудамж, талбайд болгоомжтой явах

  • Нохойтой айлд орохдоо уяатай эсэхийг лавлах

  • Нохойтой тааралдвал тайван, дөлгөөн байх, зугтаж гүйхгүй байх

  • Хоолоо идэж байгаа, унтаж байгаа нохойг оролдохгүй байх

Нохой тэжээгчдэд хандсан анхааруулга:

  • Хашааныхаа нохдыг уяж, гадуур сул тавьж болохгүй

  • Гадуур нохойтой явахдаа хошуувч, хүзүүвч хийж, хөтөлж явах

  • Бага насны хүүхдийг нохойтой хамт үлдээхгүй байх

Хэрэв нохойд хазуулсан бол:

  • Яаралтай эмнэлэгт хандаж, вакцинд хамрагдах

  • Шархнаас цус гарвал цэвэр даавуугаар шахаж боох

  • Шархыг тогтмол цэвэрлэж, ариун боолтоор боох

Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, оршин суугчид хамтдаа анхаарал хандуулж, хүүхдүүдээ зөв дадалд сургах нь чухал байна.

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 15 цаг 22 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 15 цаг 24 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 15 цаг 25 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 15 цаг 25 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 15 цаг 26 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 15 цаг 26 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 15 цаг 28 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 15 цаг 30 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 16 цаг 8 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 16 цаг 15 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 16 цаг 32 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 16 цаг 44 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 16 цаг 50 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 18 цаг 46 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 18 цаг 47 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 18 цаг 48 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 18 цаг 48 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 18 цаг 49 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 18 цаг 50 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 18 цаг 50 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top