
Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна
Б.Жаргалсайхан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд УЕП-оор томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд дууссан.
2025-04-09

Х.Баттулга, М.Нарантуяа нарт сахилгын шийтгэл оногдуулна
2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар чуулганы үйл ажиллагаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, чөлөө аваагүй, 40-өөс дээш цаг тасалсан нэг гишүүн байсан нь Х.Баттулга. Мөн гишүүн М.Нарантуяагийн иргэд, сонгогчдыг соошилаар доромжилсон асуудлыг хэлэлцэнэ.
2025-04-09

Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу?
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шогч наргианч хүн байсан. Нэг удаа бидэнд “Том дарга байсан хүн ямар байх ёстой” талаар ярьж билээ. “Том дарга байснаа санагалзан ажиллаж байсан орчноороо бүү эргэлд, одооны хэдээ бүү зовоо. Харин дуудвал оч, асуувал хариул, таваглавал хус, хундагалбал тат” гээд маг маг инээж байж билээ.
2025-04-09

«Цагаан бадамлянхуа» эффект: Егөөдсөн хэрэглээ бодит худалдаа, аяллын тэсрэлт болж хувирсан нь
HBO сувгийн «Цагаан бадамлянхуа» олон ангит кино анх үзэгчдийг "хоосон дотор, хиймэл гадаад" тансаг хэрэглээний орчинг ёгтлон дүрслэхээр бүтээгдсэн ч, бодит байдал дээр өөрөө тэрхүү тансаг хэрэглээг өдөөсөн соёл, аялал жуулчлал, худалдааны давалгаа үүсгэв.
2025-04-09

Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах сургалт зохион байгууллаа
2023 онд дэлхий даяар нийт 10.8 сая хүн сүрьеэгээр өвчилж, тэдний 1.3 сая нь хүүхдүүд байсан нь энэ өвчин хүүхдийн эрүүл мэндэд ноцтой заналхийлж буйг илтгэж байна. Монгол Улсад хүн амын гуравны нэгийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд жилийн дунджаар 3000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн 6–7 хувийг хүүхдүүд эзэлж байна.
2025-04-09

Ой, хээрийн түймрийн 80 гаруй хувь нь долоон аймагт бүртгэгджээ
Сүүлийн 20 жилийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь дөрөвдүгээр сард, харин 54.2 хувь нь тав, зургадугаар сард тохиолдсон байна. Өөрөөр хэлбэл, нийт түймрийн гуравны хоёр орчим нь хаврын улиралд гардаг нь тодорхой болжээ.
2025-04-09

Нийгмийн даатгалын байгууллага төрийн загвар байгууллага болох төслийн бэлтгэлээ хангаж байна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Монголын Бүтээмжийн төв хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар, бүтээмжийг системтэйгээр дээшлүүлэх, улмаар олон улсын түвшинд жишиг болох загвар байгууллагыг бий болгох төслийн бэлтгэл ажлыг хангаж байна.
2025-04-09

Тэнгэрийн ван гаргийн нэг өдөр 28 секундээр уртассан болохыг тогтоожээ
Тэнгэрийн ван гаргийн нэг өдөр өмнө тооцоолж байснаас 28 секундээр уртассан болохыг “Хаббл” сансрын дурангаар хийсэн арван жилийн ажиглалтын үр дүнд тогтоосон талаар “Nature Astronomy” сэтгүүлд мэдээлжээ.
2025-04-09

Улаанбаатар хотод тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжих тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км коридорын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой төсөл юм.
2025-04-09

Европын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгох төсөл хэлэлцэгдлээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Европын холбооны Элчин сайд Ина Марчюлёните, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю болон БНХАУ, Монгол Улсыг хариуцсан газрын дарга Ауво Кайкканен нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хамгийн их ачаалалтай чиглэлүүд болох Лүн-Хархорин болон Замын-Үүд-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэх төслүүдийг танилцуулж, эдгээрт Европын холбооны хөрөнгө оруулалтыг татах санал тавьжээ.
2025-04-09

Германд эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрлээ
Германд болсон Бундестагийн ээлжит бус сонгуулиас хойш зургаан долоо хоногийн дараа Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) болон Социал демократ нам (SPD) эвслийн засгийн газар байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.
2025-04-09

Монголын дугуйчид дэлхийн чансаанд 37-д бичигдэж, Азидаа гуравт эрэмбэлэгдлээ
Олон улсын дугуйн холбооноос нийтэлсэн шинэчилсэн чансаагаар Монгол Улсын эрэгтэй элит дугуйн баг 1047.1 оноогоор дэлхийд 37 дугаарт бичигдэж, өмнөхөөс гурван байр урагшиллаа. Энэ амжилтаараа БНХАУ-ын багийг гүйцэж, Ази тивдээ гуравдугаарт эрэмбэлэгдэх болов.
2025-04-09

Трампын тарифын бодлого хөрөнгийн зах зээлд хүчтэй доргилт үзүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын бүх бараанд татвар ногдуулах бодлогоо хэрэгжүүлж эхэлснээр, Хятадын бараанд 104 хувийн гаалийн тариф шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Хятадтай хязгаарлагдахгүй бөгөөд ойрын хугацаанд Өмнөд Солонгос, Япон зэрэг худалдааны гол түншүүдтэй яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж буйг мөн илэрхийлсэн байна.
2025-04-09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Нутгийн зүүн хагаст дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-04-09

Авьяас бүрд боломж олгоё
Сагсны холбоо хуваагдаад бөөн юм болж байгаад нэгдэж оролцогч талууддаа боломжийг гаргаж өгснөөр сүүлийн гурван жилд 5.000 төгрөг байсан тасалбар 50.000 төгрөг түүнээс дээш боллоо. 10 саяын тасалбар ч байна. NBA-гийн од ирлээ, том ордонтой боллоо баг бүр ордонтой болох тал руугаа орж байна. Ахиад гурван жилийн дараа хэд хэдэн клуб өөрийн ордонтой болох байх.
2025-04-09

Ж.Энхбаяр: Зөвхөн ноолуураар 600 сая ам.доллар босгох боломж байна
2020 онд ноолуур 1 кг нь 50000-60000 төгрөгийн үнэтэй байсан, өнөөдөр 150000-160000 төгрөгөөр авч байна. Гэхдээ улсын төсөв батлахдаа манай салбараас 130 тэрбумыг хассан. 1,3 их наядын ноолуурыг дотооддоо 100 хувь авсан бол Монгол Улсад орох өгөөж илүү өндөр байсан.
2025-04-08

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийг хөгжүүлэхэд олон улсын туршлага чухал үүрэгтэй гэдгийг онцлов
Сонгуулийн ерөнхий хороо болон Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интернэшнл, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан семинар нь улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулахад чиглэсэн институцийн чадавхийг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой арга хэмжээ юм.
2025-04-08

Монгол, Узбекистаны парламент хоорондын харилцаа өргөжиж байна
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын дээд танхим болох Олий Мажилисын сенатын дарга Танзила Нарбаевад бараалхаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2025-04-08

АНУ-ын эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнийг дэлхийн томоохон банкууд анхааруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын бүх бараанд татвар ногдуулах бодлогоо зарласны дараа дэлхийн тэргүүлэх банк, судалгааны төвүүд АНУ-ын эдийн засаг унаж болзошгүй эрсдэл өндөрссөн талаар анхаарууллаа. Түүний энэ мэдэгдэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хийгдсэн бөгөөд дараах өдрүүдэд хөрөнгө оруулалтын томоохон банкууд уналтын магадлалыг эрс нэмэгдүүлжээ.
2025-04-08

“Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум” зохион байгуулагдлаа
Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү форум нь хоёр орны хооронд бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа инновацад суурилсан гарааны бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой байв.
2025-04-08
