x

Ж.Энхбаяр: Зөвхөн ноолуураар 600 сая ам.доллар босгох боломж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Ж.Энхбаяр:

-"Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг бүрэн хэрэгжүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс арилжааны банкны 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрээр аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгоно. 2025 онд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтад 488.9 тэрбум, нийт 788.9 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Үүний Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг төсөвт суугдаад, зээл олгож эхэлсэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн гурвалсан гэрээгээр эргэлтийн хөрөнгийн 169.3 тэрбум төгрөгийн 43 зээл, хөрөнгө оруулалтын 74.6 тэрбум төгрөгийн 15 зээл олгоод байна. Хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүд зүүн аймгуудаас ноолуур худалдан авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй үйлдвэр 450 тн ноолуур худалдан аваад байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Энэ жилийн ноолуурын борлуулалтад төвөгшил үүссэн. Улсын хэмжээнд  1.3 их наяд төгрөгийн ноолуур татан төвлөрүүлэх ёстой. Үүнээс 230 тэрбумыг эргэлтийн хөрөнгийн зээлээр гаргаж байгаа юм байна. Энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар энэ зээлийн 32 хувийг гаргаж, эргэлтийн хөрөнгийн мөнгөжүүлэлт дутаад байна. Энэ тал дээр банкуудтай байгуулсан гэрээний хүрээнд цаг хугацаатай асуудалд анхаарлаа төвлөрүүлж үндэсний үйлдвэрүүдээ мөнгөжүүлэх, ноолуурын ханшийг тогтвортой байлгах шаардлага байна. Үндэсний үйлдвэрээс дутахгүй ченж нэг хэсэг улсууд байна. Ноолуур бэлэн мөнгөөр худалдан авдаг. Мөн Гаалийн мэдээгээр угаасан ноолуур орж ирээд байна, энэ ямар учиртай вэ?

Ж.Энхбаяр:

-Одоогийн байдлаар 600 орчим тонн ноолуур худалдан авсан байна. Дорнод аймагт ноолуур нэг кг нь 163000-165000, Сүхбаатар, Хэнтий аймагт 155000-158000 төгрөгийн үнэтэйгээр худалдан авалт хийж байна. Зөвхөн самнах угаахын хооронд 200 гаруй сая ам.доллар буюу 800 тэрбумын өртөг Монгол Улсад үлдэж байгаа. Татвар болж, цалин болж, цахилгаан, дулаан болж,  НДШ болж Монгол Улсад шингэж байна.

Боловсруулалтын шат сайжраад ирэхээр өмнө энд угаагаад шууд Хятадын үйлдвэрт нийлүүлдэг байсан ченжийн тогтолцоонд сөрөг нөлөөлж байгаа. Тэр талаас зохион байгуулалттай арга хэмжээ хийхийг үгүйсгэхгүй. Дотоод үйлдвэрлэлээ босгож байгаа цаг үед ноолуурын үйлдвэрийн хувьд алтан үе. Ноос ноолуурын боловсруулалтыг босгож авах үе. Үнэ ч боломжийн байна. Таван жилийн дунджаар түүхий эдийн үнийг хардаг. 2020 онд ноолуур 1 кг нь 50000-60000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 150000-160000 төгрөгөөр авч байна. УИХ-аас баталсан бодлогын дэмжлэг эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ улсын төсөв батлахдаа манай салбараас 130 тэрбумыг хассан.  1,3 их наядын ноолуурыг дотооддоо 100 хувь авсан бол Монгол Улсад орох өгөөж өндөр байсан. Боловсруулах чадвар сул байгаа учраас үйлдвэрүүд маань бэлэн утас гадагш нь явуулаад будуулаад, нарийн боловсруулалт хийсэн утас авч ирэх, эцсийн бүтээгдэхүүн хийх хольцоо оруулж ирээд байгаа.

Дундын ноолуур авч байсан хүмүүс Монгол Улсад угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 200-300 хувь бүрэн суурилсан. Дэлхийд өрсөлдөх чадвартай 10 мянган тонн ноолуураа 100 хувь угаагаад,  100 хувь самначихъя.  Самнасан ноолуур гэдэг бол Европ, Америкийн хамгийн том зах зээлд том тоглогч болно. Манай зарим иргэд Казахаас ноолуур оруулж ирээд Монголд угааж болосвруулаад Хятад руу экспортолсон статистик байна. Үйлдвэрлэх боловсруулах төвшнөө нэмэгдүүлээд байх тусам ноолуур улам үнэ цэнэтэй болно. Ноолуур бол алт. Угаагаад самначихвал гулуузалсан алт. Бэлэн валют.

100 хувь угааж байгаа бол 100 хувь самная. Дараа нь 100 хувь ээрч утсаа хийх юм бол 4,7 тэрбум ам.долларын ноолуурын зах зээлийн 50 хувийг барилаа гэсэн үг. Зөвхөн ноолуур 2 тэрбум ам.долларын экспорт хийх боломжтой. Одоо бид 404 сая дээр гацчихаад байна. Угаагаад самнахаар энэ жил хамгийн багадаа 600 сая ам.доллар, утас хийдэг хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 2 сая ам.доллар луу үсэрнэ.  Үүний цаана малчдын амьдрал үр өгөөжтэй болно.

Ноолуурын үнийн өнөөдрийн 5, 10 мянган төгрөгийн уналт түр зуурынх, түүгээр дамжуулж гар хөл болж дайрах юм гарч байна. Дэлхийгээрээ дотоод үйлдвэрлэлдээ анхаарч байна.  Тиймээс бид ноолууран тогтвортой бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм. Нүүрс, алт зөвхөн валют болоод байгаа юм биш ноолуур ч бас валют.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа зээл Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотод олгогдоол байна, бусад аймгууд яах вэ. Нийт улсыг хамрах хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ? Зээлийг ААН-үүдэд олгох шийдвэрийг хаанаас гаргаж байгаа вэ? 

Ж.Энхбаяр:

-Боловсруулах үйлдвэр сая дурдсан аймгуудад байна. Жишээ нь арьс ширний үйлдвэр улсын хэмжээнд 27 байна. Үүний 24 нь Улаанбаатар хотод, нэг ААН Өвөрхангайд, хоёр нь Дархан-Уулд. Ноолуурын боловсруулах үйлдвэр үндсэндээ 99 хувь Улаанбаатар хотод, ноос мөн адил. Үйлдвэрлэлийн дэд бүтэц нь төвлөрсөн газар бий болчихсон.

Зээл олголт дээр ноос, ноолуур, арьс ширний холбоодтой бүрэн дүгнэлт хийгээд, аль үйлдвэр дээр ямар технологи нэвтрүүлэх вэ, алийг нь сайжруулах вэ гэдэг дээр маш сайн ажилласан. Сонгон шалгаруулалтаа холбоодууд хийж байгаа. Ноолууран дээр угаах, зөвхөн ээрэх, сүлжих, утсаа будах, эцсийн бүтээгдэхүүн хийх буюу ахисан төвшиндөө гол хөрөнгийг зориулж байгаа. Бодлогоо ч тэгж гаргасан.  200-300 хувийн хүчин чадал суурилсан байхад шаардлагагүй газар хөрөнгө оруулалт хийхгүй.

Зээл улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа. Аймгуудын төвшинд дэд бүтцээ хангасан маш цөөн тооны ААН орж чадаж байна. Ихэнх нь шинээр байгуулна, шинээр боловсруулна гэж байна. Арьс шир боловсруулахад химийн бүтээгдэхүүнийг маш ихээр ашигладаг. Байгаль орчныг хамгаалах зорилгоор цэвэрлэх байгууламжийн асуудал хөндөгддөг. Ховдод хийгдэж байгаа үйлдвэр технологийн парк боловсруулах чиглэлээр бэлтгэгдэж, цэвэрлэх байгууламж нь баригдаж байгаа. Баруун таван аймгийн түүхий эдийг боловсруулах ажил Ховд руу ирэх жилээс төвлөрч хүчин чадал нь нэмэгдэх байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.190.218)
    бодлого боловсруулах тархи хүрэхгүй байхгүй юу монголд ер нь ухаантай хүн байдаг юм уу дандаа зальдаж мөнгө олох гэсэн хүмүүс
    2025 оны 04 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 1 цаг 58 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 1 цаг 59 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 2 цаг 1 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 2 цаг 4 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 2 цаг 6 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 2 цаг 8 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 2 цаг 10 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 12 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 2 цаг 13 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 4 цаг 7 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 4 цаг 15 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 4 цаг 19 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 4 цаг 23 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 4 цаг 24 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 26 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 4 цаг 27 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 6 цаг 3 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 6 цаг 6 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 6 цаг 10 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 6 цаг 11 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top