x

Европын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгох төсөл хэлэлцэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Европын холбооны Элчин сайд Ина Марчюлёните, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю болон БНХАУ, Монгол Улсыг хариуцсан газрын дарга Ауво Кайкканен нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хамгийн их ачаалалтай чиглэлүүд болох Лүн-Хархорин болон Замын-Үүд-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэх төслүүдийг танилцуулж, эдгээрт Европын холбооны хөрөнгө оруулалтыг татах санал тавьжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

“Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 1000 гаруй машин нэвтэрдэг, манай улсын нийт импортын 78 хувийг энэ чиглэл эзэлдэг. Иймд эдийн засгийн ач холбогдолтой, ачаалал ихтэй замууддаа хөрөнгө оруулах нь оновчтой шийдэл юм” хэмээн онцолсон байна.

Европын холбооны төлөөлөгч Арно Апприю хэлэхдээ:

“Бид “Тэрбум мод” аяны хүрээнд ойн хөгжлийн төслүүдийг үнэлэхээр ирсэн. Тээврийн салбар бол манай анхаарлын гол чиглэлүүдийн нэг. Тавигдсан хоёр төслийг зээлийн шаардлагад нийцэж буй эсэхээр нь судалж, боломжтой бол санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл хийнэ” хэмээн мэдэгджээ.

Мөн Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Европын байгууллагуудыг оролцуулсан форум уулзалтыг ирэх 10 дугаар сарын 13–14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээллээ.

Энэхүү уулзалт нь Монголын авто замын дэд бүтцийг шинэчилж, бүс нутгийн логистикийн чадамжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарттай уялдуулахад чиглэж буй чухал хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 1 цаг 58 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 1 цаг 59 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 2 цаг 1 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 2 цаг 4 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 2 цаг 6 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 2 цаг 8 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 2 цаг 10 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 12 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 2 цаг 13 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 4 цаг 7 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 4 цаг 15 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 4 цаг 19 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 4 цаг 23 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 4 цаг 24 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 26 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 4 цаг 27 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 6 цаг 3 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 6 цаг 6 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 6 цаг 10 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 6 цаг 11 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top