x

Нийгмийн даатгалын байгууллага төрийн загвар байгууллага болох төслийн бэлтгэлээ хангаж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Монголын Бүтээмжийн төв хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар, бүтээмжийг системтэйгээр дээшлүүлэх, улмаар олон улсын түвшинд жишиг болох загвар байгууллагыг бий болгох төслийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Нийгмийн даатгалын Ерөнхий газар (НДЕГ) сонгогдсон бөгөөд энэ нь төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, цаашлаад салбарын сайн туршлагыг бусад байгууллагад түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж өгнө гэж үзэж байна.

“Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл”-ийг хэрэгжүүлэх гурван талт гэрээнд:

  • Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр

  • НДЕГ-ын дарга Б.Батжаргал

  • Монголын Бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр

нар гарын үсэг зуржээ.

НДЕГ-ын дарга Б.Батжаргал:

“Хоёр жилийн өмнө манай салбарт процессын дахин инженерчлэл хийж, Нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагыг нэгтгэн зохион байгуулалт сайжруулсан. Үр ашиггүй орон тоог цөөлж, шат дамжлага, хүнд суртлыг багасгах бодлогыг баримталж байна. Цаашид үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж онцолжээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр сайн засаглал төлөвшиж, төрийн байгууллагууд иргэдэд ээлтэй, ил тод, үр дүнтэй ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэх хүлээлттэй байна.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 7 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 30 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 7 цаг 37 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 7 цаг 46 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 9 цаг 1 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 10 цаг 49 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 10 цаг 49 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 10 цаг 50 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 51 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 10 цаг 53 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 54 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 11 цаг 0 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 12 цаг 26 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 13 цаг 39 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 13 цаг 43 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 13 цаг 45 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 13 цаг 48 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 13 цаг 49 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 13 цаг 50 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 13 цаг 52 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top