x

Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулна.

Бүлгийн хурлуудын дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж, улираан томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэнэ.

Б.Жаргалсайхан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд УЕП-оор томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд дууссан. Хуулийн дагуу УЕП-оор томилох хүний нэрийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж, хэлэлцүүлдэг.

Б.Жаргалсайхан нь:

  • 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор
  • 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор
  • 1996-2000 онд аймгийн прокурор,
  • 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор,
  • 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 онд Улсын ерөнхий прокуророор томилогдсон.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 58 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 3 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 10 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 50 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 59 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 8 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 5 цаг 13 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 32 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 52 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 57 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 6 цаг 2 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 8 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 28 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 7 цаг 15 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 59 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top