x

Монголын дугуйчид дэлхийн чансаанд 37-д бичигдэж, Азидаа гуравт эрэмбэлэгдлээ

Олон улсын дугуйн холбооноос нийтэлсэн шинэчилсэн чансаагаар Монгол Улсын эрэгтэй элит дугуйн баг 1047.1 оноогоор дэлхийд 37 дугаарт бичигдэж, өмнөхөөс гурван байр урагшиллаа. Энэ амжилтаараа БНХАУ-ын багийг гүйцэж, Ази тивдээ гуравдугаарт эрэмбэлэгдэх болов.

Ази тивийн чансаанд:

  • Казахстан – 27 дугаар байр,

  • Япон – 33 дугаар байр,

  • Монгол – 37 дугаар байр,

  • Тайланд – 39 дүгээр байр,

  • БНХАУ – 40 дүгээр байраар тус тус жагслаа.

Энэ нь Монголын дугуйн баг шинэ он гарснаас хойших хамгийн өндөр чансаанд хүрч буй амжилт бөгөөд Ази тивийн “топ 3” багийн нэг болсноор олон улсын тэмцээнүүдэд илүү өрсөлдөх чадвартай, эрх олголтын хувьд чухал давуу тал олж авсан байна.

Харин дэлхийн чансааны эхний байруудад тогтвортой тэргүүлэгчид давамгайлсан хэвээр байна:

  • Бельги – 20424.7 оноо

  • Словен – 17070.1 оноо

  • Испани – 15724.4 оноо

Хөдөлгөөнтэй өөрчлөлтүүдээс дурдвал:

  • Итали – зургаагаас дөрөвдүгээрт,

  • Нидерланд – долоогоос тавдугаарт шилжив,

  • Харин Дани – тавдугаарт байсан ч зургаад буурч,

  • Франц – дөрвөөс долоо руу ухарсан байна.

Монголын багийн чансаа ийн өссөн нь тамирчдын сүүлийн саруудад оролцсон олон улсын тэмцээнүүдийн байр эзэлсэн амжилт, тогтвортой оролцоо зэргээс хамаарч байгаа бөгөөд цаашид Олимп, Азийн наадам зэрэг томоохон тэмцээний өмнөх чухал ахиц хэмээн үнэлэгдэж байна.

Эх сурвалж: Олон улсын дугуйн холбоо (UCI).

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол” системийг ашиглан сонгуульд оролцох боломжийг судалж байна 52 мин Энэтхэгийн үзэгчдэд Монголын урлаг, соёлыг хүргэлээ 57 мин “Одиссей” хүүхэлдэйн театрын тайзнаа анх удаа амилна 59 мин Усанд сэлэлтийн домог Ариарн Титмус 25 насандаа зодог тайлав 1 цаг 0 мин Бага насны хүүхэдтэй эцэг эхэд уян хатан ажлын нөхцөл бүрдүүлэхийг уриаллаа 1 цаг 2 мин Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгийн ихэнхийг банкны зээл бүрдүүлж байна 1 цаг 3 мин Г.Занданшатарыг огцруулахыг ТББХ дэмжсэнгүй 1 цаг 30 мин Холимог тулааны “MGL-1 Fight Night 7” тэмцээнийг Баянхонгорт зохион байгуулна 2 цаг 35 мин Улаанбаатар-Арвайхээрийн замд хөдөлгөөний нөхцөл хүндрээд байна 2 цаг 35 мин Нийслэлийн мега төслүүдийн явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 38 мин Халтиргаа гулгаанаас сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацжээ 2 цаг 39 мин “Apple” шинэ үеийн төхөөрөмжүүдээ танилцууллаа 2 цаг 52 мин Багш нар орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүллээ 2 цаг 54 мин Ерөнхий сайдыг огцруулах саналыг Байнгын хороо дэмжсэнгүй 3 цаг 4 мин Улаанбаатар хотын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх төлөвлөгөө гаргана 3 цаг 6 мин Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ 3 цаг 8 мин “102” аппликэйшнээр илгээсэн зөрчил бүрт иргэнд 10-20 хувийн урамшуулал олгоно 3 цаг 9 мин Боловсролын ерөнхий газраас сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриаллаа 3 цаг 12 мин “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын түгжрэл 20 хувиар буурах тооцоолол гарчээ 3 цаг 23 мин ХАМАС барьцааны бүх хүний цогцсыг хүлээлгэн өгснөө зарлалаа 4 цаг 25 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top