x

Монгол, Узбекистаны парламент хоорондын харилцаа өргөжиж байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын дээд танхим болох Олий Мажилисын сенатын дарга Танзила Нарбаевад бараалхаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сенатын танхимын дарга Танзила Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны айлчлал хоёр улсын харилцаанд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг онцолж, парламент хоорондын харилцан айлчлал, туршлага солилцоог идэвхжүүлэх хэрэгцээ, ач холбогдлыг тодотголоо. Мөн Монголын төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейд оролцож буйд талархал илэрхийлж, хоёр орны найрсаг харилцаа цаг үеийн хөгжлийн нөхцөлд улам бэхжиж байгааг дурдсан юм.

Х.Булгантуяа дэд дарга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал, Элчин сайдын яамны нээлт, шинэ Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, түүний 32 нь эмэгтэй гишүүнээр сонгогдсон талаар танилцууллаа. Мөн тэрбээр Ташкент хотноо болж буй Олон Улсын Парламентын Ассамблейн ач холбогдлыг онцолж, бүс нутгийн түншлэл, парламент хоорондын харилцааг бататгахад чухал боломж болж байгааг тэмдэглэв.

Талууд цаашид:

  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,

  • Хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх,

  • Туршлага солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулах,

  • Парламентын эмэгтэй гишүүдийн оролцоог өргөжүүлэх,
    зэрэг асуудлуудаар харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Х.Булгантуяа дэд дарга Танзила Нарбаеваг 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урив.

Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Н.Наранбаатар, Б.Пунсалмаа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Монгол Улсаас Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар нар оролцлоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 7 цаг 1 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 8 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 7 цаг 15 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 7 цаг 24 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 8 цаг 39 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 10 цаг 27 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 10 цаг 28 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 10 цаг 29 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 30 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 10 цаг 31 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 32 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 цаг 38 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 12 цаг 4 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 13 цаг 18 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 13 цаг 22 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 13 цаг 23 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 13 цаг 26 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 13 цаг 27 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 13 цаг 29 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 13 цаг 30 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top