x

Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу?

УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд гээд төрийн өндөр албан тушаалд 30-аад жил ажилласан Ц.Нямдорж 2022 онд улс төрөөс зодог тайлсан. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга байгаад нь Ардын намын генсек Д.Амарбаясгаланд мөргүүлсэн.

Ажлаа өгснийх нь дараа Цэцийн дарга, энд тэнд Элчин, Консул болох нь гээд л яригдсан. Тэгсэн ч Ц.Нямдорж ямар нэг ажил албан тушаалд очоогүй. Харин сүүлд Ардын нам дээрээ нэг өрөө тохижуулан сууж намын даргадаа зөвлөгөө өгдөг болжээ. Ингэж ажин түжин байсан тэрээр өнгөрсөн долоо хоногт гэнэт ил гарч ирэв. Гарч ирээд:

-Улстөрч хүн байгаа цагтаа дүрэлзээд, явсныхаа дараа чимээгүй байсан нь дээр. Би тийм хатуу байр суурьтай. Улс төрд байна гэдэг бол төрд тангараг өргөөд цэргийн хүн шиг зүтгэнэ гэсэн үг. Төрийн эрх ашгийн үүднээс яавал зөв байх вэ гэдэг дээр дарга нар дуудаад санал сонсвол хэлнэ ш дээ. Улс төрийн хүнд явах хугацаа бий. Түүнийгээ мэдрэх хэрэгтэй. Би явах цагаа мэдэрдэг хүн гэж ярив.

Ц.Нямдоржийн энэ үгнээс өнөөгийн улстөрчид нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэй. Юм болгонд өөрийн цаг хугацаа гэж байдаг. Ялангуяа улс төрд байгаа хүмүүст энэ их чухал нь анзаарагдаад эхэлсэн.

Саяхан Ерөнхий сайд асан С.Баяр ярилцлагадаа:

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шогч наргианч хүн байсан. Нэг удаа бидэнд “Том дарга байсан хүн ямар байх ёстой” талаар ярьж билээ. “Том дарга байснаа санагалзан ажиллаж байсан орчноороо бүү хий эргэлд, одооны хэдээ бүү зовоо. Харин дуудвал оч, асуувал хариул, таваглавал хус, хундагалбал тат” гээд маг маг инээж байж билээ. Шог байдлаар бидэнд сануулсан зөв л зөвлөгөө санагдсан гэдэг дурсамжийг хуваалцсан.

С.Баяр гэснээс тэр:

-Улс төрд орох амар, гарах хэцүү. Оросуудын ярьдгаар ороход нэг рубль, гарахад арав. Санасны зоргоор улс төрөөс тийм амар гарчихгүй юм шиг байна. Сайн, муу аль ч утгаар нь улс төртэй намайг уясаар л байна гэж ярьжээ. Үнэн ч биз, шалтаг ч биз.

Үнэн нь гэвэл улс төрийг нэг амталсан буцаж гарахад, орхиод одоход хэцүү байдаг шиг… Шалтаг нь гэвэл XIX зууны сүүлчээр Германы канцлер байсан Отто фон Бисмарк:

-Улс төр бол хиам шиг. Хиамыг ямар махаар хэрхэн хийж байгааг хараад хэрэггүй гэж хэлсэнтэй ойролцоо ойлгоход болно гэжээ. Ард түмэн мэдэж болохооргүй бохир, гэхдээ амттай гэж ойлгогдоно. Амттай учраас салахгүй байгаа хэрэг юм.

Монголын хоёр том нам Ардын нам, Ардчилсан намын 30 гаруй жилийн тэртээх улстөрчид өнөөдөр ч нам, төр хавиар эргэлдээстэй, нөлөөтэй тусгалтай хэвээр л байна. Харин 1990-ээд онд нийгэм солигдоход эрх мэдэлд байсан хэд л цагийн эрхээр суужээ. Бусад нь байсаар л байгаа гэсэн үг. Албан тушаалыг нь авсан ч нам, засгийнхаа өрөө саваар эрх ашиг ярьж эргэлддэг нь үнэн.

Дээрээс нь төрийн өндөр дээд албан тушаалд суучихаад цаг нь ирж буусан ч тэр хавиасаа холдохыг хүсдэггүй. Бүгд биш ч зарим ийм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар байна.

Энэ нь нөгөө талаасаа монголчуудын бие даасан мэт чанартай, шинэ цагийн улс төрийн туршлага юм нь залуухан, ердөө 30 гаруйхан жилийн түүхтэй гэдэгтэй холбоотой байж болно. Тийм учраас улстөрчид нь тэтгэвэртээ гардаггүй байж болох юм.

Уул нь улс төрд байж, эрх мэдэлтэй байх үедээ:

-Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж улсыг барин хатуужсуу гэж Тэмүүжин хаан суухдаа тангарагласан шиг ажиллавал зохисыг олох юм. Чингис хааны үг өнөөгийн энэ хэдэд томдох л биз. Гэвч сонсоход илүүдэх юун.

Товчилбол, улс төрд энэ л хамгийн зөв ухамсар юм. Харамсалтай нь үүнийг ойлголгүй эрхэлж цэнгээд, эдэлж тараагаад улсаа самарч улс төр хийдэг намууд, улстөрчид зонхилсон. Тэр хамаг муу нь даравч далдайж, булавч бултайгаад бүгдээрээ мэддэг. Мэдсэн ард түмэн тийм улстөрчдөд дургүй. Хөөнө. Тууна. Тэгсэн ч амь аргацааж улс төрдөө үлдсээр байгаад үзэн ядуулна.

Гадныхан бол өөр. Хамтарсан Засгийн газар засгийнх нь загварыг аваад байгаа Германд энэ оны 2 дугаар сард үлгэр болмоор явдал болжээ. Германы Бундестагийн ээлжит бус сонгуулиар нам нь 5 хувийн босгыг давж, парламентад суудал авч чадаагүй учир Либерал чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер улс төрөөс явж байгаагаа мэдэгдэв.

Кристиан Линднер:

-Либерал чөлөөт ардчилсан нам сонгуульд ялагдал хүлээлээ. Гэхдээ шинэ Германы эхлэлийг тавьсан гэж найдаж байна. Энэ бол миний тэмцэж ирсэн зүйл юм. Харин одоо би улс төрийг орхиж байна гэж олон нийтийн Х сүлжээнд бичжээ. Сонгуулийн урьдчилсан мэдээллээр, тус нам Бундестагийн ээлжит бус сонгуульд 4.4 хувийн санал авч, долдугаарт орсон юм байна.

Ерөнхийдөө Монголын улс төрд дутаад онгойгоод байсан хамгийн том хар нүхийг таглах том сэдэл, санаа энэ. Юу гэх гээд байна вэ гэхээр жинхэнэ улстөрч л зогсох цэг, явах цагаа мэдэрдэг юм байна.

Ингэхэд Монголд ийм зарчмыг мөр замаа болгосон ингэж мэдэгдэл хийгээд явж байсан улстөрч ер нь байгаа юу. Санаанд буух хүн алга байгаа биз. Тийм учраас л Ц.Нямдоржийн үг янзын сонсогдож байх шиг байна. Тэр ингэсэн нь үнэн үү, худал уу гэдэг нь хамаагүй. Тэгж ярьсан нь л өнөөдөртөө хангалттай…

Ажиглагч А.Батболд, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.190.218)
    нэг их дурсаад санаад байх хүн ч биш дээ? нөгөө ертөнц рүү тонилсон нь болсон юм
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 10 цаг 59 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 11 цаг 12 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 11 цаг 47 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 12 цаг 11 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 13 цаг 5 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 19 цаг 34 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 19 цаг 39 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 19 цаг 48 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 19 цаг 55 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 21 цаг 34 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 21 цаг 37 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 21 цаг 41 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 21 цаг 45 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цаг 53 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 21 цаг 58 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 22 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 22 цаг 26 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top