x

Өсвөр үе, залуучуудын оролцоотой “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сайн дурынхны төв болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Сайн үйлсийн өдөр”-ийг энэ жил “Teenage Life Style” уриан дор Төв талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгт сайн дурын 1500 гаруй өсвөр үеийн хүүхэд, залуус идэвхтэй оролцсон бөгөөд тэд эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

“Good Deeds Day” буюу “Сайн үйлсийн өдөр” нь дэлхийн 100 гаруй оронд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр ажил зохион байгуулах олон улсын санаачилга юм. Манай улсын хувьд энэ жилийн үйл ажиллагаа өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, амьдралын хэв маягт онцгой анхаарал хандуулж буйгаараа онцлог байлаа.

Төв талбайд болсон өдөрлөгийн үеэр:

  • Эрүүл зөв хооллолтын ач холбогдлын талаар танилцуулга, зөвлөгөө өгч

  • Өдөр тутмын дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан практик хөтөлбөрүүд хэрэгжүүлж

  • Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ойлголт, мэдээлэл хүргэж

  • Хорт зуршлын хор уршгийн талаар мэргэжлийн зөвлөмж өгсөн

Мөн оролцогч хүүхэд, залуусын дунд урлаг, спорт, урам зориг өгөх үйл ажиллагаа зохион байгуулсан нь тэдэнд өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх шинэ орон зай болж өгсөн юм. Өсвөр үе, залуучуудын дуу хоолойг сонсож, тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн энэ төрлийн санаачилга цаашид улам өргөжиж, олон нийтийг хамарсан, тэгш оролцоог дэмжсэн хэлбэрээр зохион байгуулагдах нь зүйтэйг оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ, Монголын сайн дурынхны төв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 3 цаг 49 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 3 цаг 49 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 3 цаг 51 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 3 цаг 55 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 3 цаг 56 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 3 цаг 58 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 4 цаг 0 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 2 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 4 цаг 4 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 5 цаг 57 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 6 цаг 5 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 6 цаг 10 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 6 цаг 13 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 6 цаг 14 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 16 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 6 цаг 17 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 7 цаг 53 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 7 цаг 57 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 8 цаг 0 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 8 цаг 1 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top