x

АНУ-ын тарифын шийдвэр Азийн хөрөнгийн зах зээлийг донсолгов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын татварын бодлого дэлхийн худалдааны дайн дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийх хандлагатай болжээ. Үүний улмаас Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээлүүд өнөө өглөө огцом уналттай эхэллээ.

Японы Nikkei 225 индекс 6.40 хувиар, Topix индекс 6.62 хувиар буурч, сүүлийн арван найман сарын доод түвшинд хүрчээ. Мөн Өмнөд Солонгосын Kospi индекс 5.01, Kosdaq 4.37 хувиар тус тус буурсан байна. Австралийн S&P/ASX 200 индекс 5.34 хувиар уналаа. Энэ нь хоёрдугаар сараас хойш 11 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин Хонконгийн Hang Seng индексийн фьючерс хэлцлийн үнэ 22 772 нэгжид хүрч, өмнөх хаалтынхаас бага зэрэг буурсан үзүүлэлттэй байв.

Трампын захиргаа тариф бууруулах талаар бусад орнуудтай хэлэлцээр хийх боломжтой гэж хөрөнгө оруулагчид найдаж байсан ч энэ найдвар талаар болж, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд ч мөн доошилсон байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын газрын тосны WTI маркийн нэг торх нефтийн үнэ 60 ам.долларын босгоос доошилж, 3 гаруй хувиар буурч 59.74 ам.доллар болжээ. Энэ нь 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшин болж байна.

АНУ-ын удирдлагууд инфляц болон эдийн засгийн хямралын болгоомжлолыг үл харгалзан тарифын бодлогыг хадгалах байр суурь илэрхийлжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн баасан гарагт Хятад улс АНУ-ын бараанд шинэ тариф оноохоо зарласнаар хоёр улсын хоорондох худалдааны зөрчил хурцадсаар байна. Хөрөнгө оруулагчид энэ үйл явцыг дэлхийн худалдааны дайн эхлэх эхлэл хэмээн харж байгаа тул хөрөнгийн зах зээлүүд гүн хямралд орж болзошгүй нөхцөл үүсээд байна.

Эх сурвалж: BBC News, Nikkei Asia, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 24 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 20 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 44 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 53 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 53 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 54 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 55 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 56 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 57 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 58 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top