x

Сам Алтманы AI дүр төрх Энэтхэгт шуугиан дэгдээлээ

Энэтхэг бол крикетэд хэтэрхий дуртай улс гэдгийг хиймэл оюун ухааны ChatGPT систем мэдэхгүй байхын аргагүй бололтой. OpenAI-ийн үүсгэн байгуулагч Сам Алтман өөрийн дүр төрхийг “анимэ хэв маягаар крикетчин болговол” гэж асуухад, тэр даруйдаа Энэтхэгийн хөх өмсгөлтэй, цохиур барьсан дүрийг бүтээжээ.

Алтман уг зургийг X (хуучнаар Twitter)-т нийтэлсний дараа Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд хүчтэй шуугиан дэгдсэн бөгөөд олон хүн түүнийг багийнх нь өмсгөлтэй хараад баяртай байгаагаа илэрхийлсэн бол зарим нь харин түүний зорилгыг хардаж эхэлсэн байна.

– “Сам Энэтхэгийн хэрэглэгчдийг татах гэж их хичээж байна”
– “Тэр 40 тэрбум долларын хэдийг нь Энэтхэгт зарцуулах вэ?” гэсэн мэт асуултууд цахим орчинд хөвөрчээ.

Sam Altman/Twitter An image of Altman's AI-generated anime cricketer avatar

Зарим хэрэглэгч Алтманы сүүлийн үеийн нийтлэлүүдийг харахад Энэтхэгийг хэт магтаж буйг анзаарч, “энэ гэнэтхэн гарч ирсэн хайр юунаас үүдэлтэй вэ, нууц стратеги явагдаж байх шиг” хэмээн бичсэн нь олон хүний анхаарлыг татав.

Энэхүү хар бараан таамаглалуудын нэгээхэн хэсэг нь үнэний ортой байж болзошгүй. Учир нь Алтман энэ зургийг нийтлэхээс өмнө Энэтхэгийн хиймэл оюун ухааны хэрэглээг магтан "дэлхийг гүйцэж түрүүлж байна" гэж бичсэн нь мөн л олны анхаарлыг татаж, хэвлэлүүд нийтлэл болгон хүргэжээ.

MyGovIndia/Twitter An AI-generated image of PM Modi and Donal Trump shaking hands

Нэмж хэлэхэд, тэрбээр Studio Ghibli хэв маягаар хийсэн Ерөнхий сайд Нарендра Моди болон Дональд Трамп хоёрын хиймэл дүрслэлийг дахин түгээсэн нь сошиал ертөнцөд шинэ хэлэлцүүлэг үүсгэсэн байна.

Сам Алтманы энэхүү “Энэтхэгт хандах гэнэт илрэх халуун сэтгэл” нь зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бизнесийн сонирхолтой холбоотой. Тухайлбал, Энэтхэгийн хиймэл оюун ухааны зах зээл 2025 он гэхэд найман тэрбум долларт хүрнэ гэж Олон улсын худалдааны байгууллага тооцоолж байна.

MediaNama сайтын үүсгэн байгуулагч Нихил Пахвагийн хэлснээр, “Иймэрхүү сүржин мэдэгдлүүд нь хэрэглэгчийн тооны асар том зах зээлтэй шууд холбоотой” гэв. Тэрбээр "Энэтхэг бол бүх AI платформын хувьд том хэрэглэгчийн баазтай, ChatGPT нь DeepSeek зэрэг хямд өрсөлдөгчдөөс шахагдах болсон тул Алтман Энэтхэгийн хэрэглэгчдээ алдахгүйн тулд ийм алхмууд хийж байна" гэж тайлбарлажээ.

Технологийн сэтгүүлч Прасанто К.Рой ч мөн адил байр суурьтай байна. Түүний хэлснээр, “Гэнэт илэрсэн хайр биш, энэ бол бизнес” юм.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 10 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 47 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 13 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 24 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 30 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 36 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 41 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 45 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 16 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 20 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 21 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 26 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 29 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 32 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 43 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 37 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top