
Г.Занданшатар Ерөнхий сайдын тамга гардан авлаа
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өнөөдөр Засгийн газрын тамга гардан авснаар албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Энэ үеэр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө улс орны хөгжил дэвшлийн их үйл хэргийг залгамжлан авч явахад нь түүний багт амжилт хүсээд, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тууштай үргэлжлүүлэхийг онцлон хүслээ.
2025-06-13

Дэлхийн шинэ тренд: Аялахдаа Лабубугаа даатгуулдаг боллоо
Сүүлийн үед аяллын бэлтгэлд зөвхөн чемодан баглах бус, хайртай тоглоомоо даатгуулах шаардлага ч нэмэгдэж байна. Ялангуяа Лабубу тоглоомын эзэд гадаад, дотоодоор явахдаа уг тоглоомыг хулгайд алдах вий гэхээс эмээж, тусгайлан даатгуулдаг болсон тухай New York Post сонин мэдээлжээ.
2025-06-13

Нүдээр хүлээн авах өндөр яруу найраг
Хятадын уран зураг, яруу найраг, урлагийн уламжлал бол зөвхөн дүрслэл бус, бясалгал, сэтгэл оюуны аян байдаг. Тэрхүү ургуулан бодох, дотоод ертөнц рүү өнгийх уран сайхны илэрхийлэл гэрэл зурагт хэрхэн нэвтэрч болохыг хятад гэрэл зурагчин Дон Хонг-Оай бидэнд харуулжээ.
2025-06-13

Олон улсын валютын санд салбарын бодлого, шинэчлэлээ танилцууллаа
Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.
2025-06-12

Г.Занданшатар: Яамны статустай 59 үндэсний хороо, үндэсний зөвлөл байна
Яамдын тоог цөөлөөд, нэр усыг нь солихоор дагаад баахан зардал гардаг. Тэрнээс илүүтэй зардал гаргадаг яамны статустай 59 үндэсний хороо, үндэсний зөвлөл байна. Чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийн давхардалтай хороодыг цомхотгох нь зардал, үр ашиггүй байдлыг хэмнэх бололцоо гэж бодож байна.
2025-06-12

Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтын дөрөвт бичигдлээ
Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудасны жагсаалтад дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж, Монголын урлагийн нэрийг олон улсад дахин өндөрт өргөлөө. Энэхүү жагсаалтын эхэнд ОХУ болон Германы алдарт дуурийн дуучид бичигдсэн бол Э.Амартүвшин тэдний дараа орсон нь түүний авьяас чадвар, олон улсын тайзнаа тогтмол оролцож буй өндөр амжилтыг илтгэнэ.
2025-06-12

“Лабубу” хүүхэлдэй 1.08 сая юаниар зарагдаж, дэлхийн дээд амжилт тогтоов
Хятадын “Yongle International Auction” төвөөс энэ долоо хоногт зохион байгуулсан дуудлага худалдаагаар 131 см хэмжээтэй хүн шиг том “Лабубу” хүүхэлдэй 1.08 сая юаниар буюу 150,324 ам.доллараар зарагдсан талаар мэдээлжээ. Энэ нь ийм төрлийн тоглоомын хувьд дэлхийд тогтоогдсон хамгийн өндөр үнэ болохыг зохион байгуулагчид онцолсон байна.
2025-06-12

Орос, Украин цэргийн цогцсыг Истанбул дахь хэлэлцээний үр дүнд солилцов
Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан хэлэлцээний үеэр тохиролцсоны дагуу Орос болон Украины талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцлоо. Энэ нь сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж буй хурцадмал байдал дунд болсон ховор тохиолдол бөгөөд талуудын хоорондын харилцаанд нэг алхмын ахиц гарсныг илтгэнэ.
2025-06-12

Air India компанийн онгоц Энэтхэгт осолдож, 200 гаруй зорчигч аюулд оржээ
Энэтхэгийн баруун нутгийн Ахмедабад хотын нисэх буудлын ойролцоо “Air India” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон талаар тус компани мэдээлжээ. AI171 дугаартай, Ахмедабадаас Лондон чиглэлд хөөрсөн уг нислэг өнөөдөр орон сууцны хороолол орчимд осолдсон бололтой байна.
2025-06-12

Мөнгөний фьючерс $37 давж, цагаан алт дөрвөн жилийн дээд цэгт хүрлээ
Comex бирж дээр энэ даваа гарагт хийсэн оройн арилжаагаар 2025 оны зургаадугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерсийн үнэ 13 жилийн дараа анх удаа унци нь $37.027 долларт хүрч, 2.41 хувийн өсөлттэй арилжаалагдлаа. Энэ нь 2012 оны хоёрдугаар сарын 29-нөөс хойших хамгийн өндөр ханш болсон юм. Гэсэн ч өсөлт удааширч, дараагийн өдрийн арилжаанд мөнгөний үнэ унци нь $36.7 долларт тогтжээ.
2025-06-12

L’Oreal Medik8 компанийн хувьцааг 1 тэрбум еврогоор худалдаж авна
Францын гоо сайхны салбарын тэргүүлэгч L’Oreal компани арьс арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Британийн Medik8 компанийн мажоритар буюу олонхийн хувьцааг худалдан авахаар болжээ. Энэхүү наймааг ойрын саруудад дуусгахаар төлөвлөж байгаа ч яг ямар үнээр тохирсон нь тодорхойгүй байна. Гэхдээ Financial Times-ийн мэдээлснээр наймааны үнэ ойролцоогоор 1 тэрбум евро байх таамаг гарчээ.
2025-06-12

Жейн Биркиний хэрэглэж байсан анхны Birkin цүнхийг дуудлага худалдаанд гаргана
Дэлхийд алдартай Sotheby’s дуудлага худалдааны ордон зөвхөн уран зураг бус, ховор дарс, автомашин, үнэт эдлэл, загварын тансаг хэрэглээний эд зүйлсийг арилжаалдгаараа алдартай. Тус ордон энэ удаа Hermès брендийн анхны Birkin загварын цүнхийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Энэхүү цүнх нь жүжигчин, дуучин Жейн Биркиний
2025-06-12

Харгүй бас цагаангүй түүх
Дэлхийн гүрэн Зөвлөлтийн гадаад бодлогын нүүр царай явсан В.Молотов шалдаа буугаад 1957 онд Монголд суух Элчин сайдаар иржээ. Алдагдсан нэр төрөө эргүүлж авах хүсэл нь буцалсан тэрээр сууж байгаа улсынхаа газар нутгаас таслан өөрийн улсдаа бэлэг барих арга сонгожээ. Монголоос ХХ зууны эхээр булааж авсан “Тувагийн газар нутгийн үлдэгдэл” хэмээн баахан нутаг нэхлээ. Нэг өдөр мөн Хрущев дуудаж, хилийн хэлэлцээр хийж байгаа үгэнд ордоггүй (газар нутгаа зүгээр өгөхгүй) нөхдийнхөө учрыг олохгүй бол би айлчлахгүй хэмээн Цэдэнбалыг айлгалаа. Хрущев нэг ч айлчлаагүй мөртлөө хоёр ч удаа айлчлахаа больж байсан нь сонин. Цэдэнбал айлаа, Цэдэнбалын дэлсэн буй зүрх басхүү нийт монголчуудын айдсыг тээн цохилно. Ингээд төрсөн бууцаа, хүйг нь дарсан чулуутай Давс хайрхан уулаа тэдэнд барилаа. Бурханы зүгээс Ю.Цэдэнбал ба түүний БНМАУ-д өөр сонголт өгсөнгүй.
2025-06-12

“Solar Orbiter” Нарны өмнөд туйлын зургийг илгээв
Европын сансар судлалын агентлаг (ЕКА)-ийн “Solar Orbiter” хөлөг Нарны өмнөд туйлын гэрэл зургуудыг анх удаа маш өндөр нарийвчлалтайгаар авч, Дэлхий рүү амжилттай илгээжээ. Энэ нь Нарны идэвхжил болон түүний мөчлөгийг илүү гүнзгий ойлгоход чухал түлхэц болох юм.
2025-06-12

Умард Солонгос суртал ухуулгын нэвтрүүлгээ түр зогсоосон бололтой
Yonhap агентлагийн мэдээлснээр, Умард Солонгос пүрэв гарагт хилийн дагуу байрлуулсан чанга яригчаар Өмнөд Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлэг дамжуулах үйл ажиллагаагаа түр зогсоосон бололтой гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.
2025-06-12

Монголбанк бичил уурхайчдын алт олборлолтыг олон улсын сүлжээнд нэгтгэх шинэ хамтын ажиллагааг эхлүүллээ
Монголбанк, Швейцарын “Хариуцлагатай алтны холбоо” болон дэлхийд нэр хүндтэй “Аргор Хераиус” алт цэвэршүүлэх үйлдвэр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн зах зээлд түүхий эд байдлаар нийлүүлэх нөхцөл бүрдэх юм.
2025-06-12

Сербийн Ерөнхийлөгч анх удаа Украинд айлчилж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Украинд дайн эхэлснээс хойш анх удаа тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр “Украин-Зүүн Өмнөд Европ” дээд хэмжээний уулзалтад оролцохоор урьдчилан зарлаагүй айлчлал хийж, нэг өдөр саатсан байна гэж Сербийн Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ.
2025-06-12

Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Start up” уралдаан зарлалаа
2025 оныг Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан орон нутгийн түвшинд бодит ажлууд эхэлж байна. Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг эдийн засгийн хувьд бие даасан байдал руу чиглүүлэх зорилгоор анх удаа гарааны бизнесийг дэмжих “Start up” уралдаан зарлажээ.
2025-06-12

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6836, эмнэлэгт 589 хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 83, дунд 469, хүнд 35, нэн хүнд 2 байгаа аж. Харин гэрээр 985, эдгэрсэн 5257, Хавьтал 36307, нас баралт 5 байна.
2025-06-12

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт зориулсан уриалга дэвшүүлэв
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 12-ныг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг дэвшүүлж байна. Уг уриа нь дэлхий даяар хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарах шаардлагыг дахин сануулж буй үйлдэл юм.
2025-06-12
