x
Ус ба цөлжилтийн асуудлаар Парист олон улсын арга хэмжээ болов
ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 50 жил, Усны шинжлэх ухааны 60 жилийн ойн хүрээнд “Ус ба цөлжилт: Усны аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын тусгай арга хэмжээг 2025 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Парис хотноо зохион байгууллаа. Уг арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын алба, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар хамтран санаачилсан байна.
2025-06-13
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр
Нүүрсний үнийн уналтаас болж агшиж байгаа эдийн засгаа тэлэх, валютын нөөцөө бүрдүүлэх, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд Засгийн газар “Алт III” хөтөлбөрийг зарлаад сар гаруйхны хугацаа өнгөрч байна. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн "отгон" хөтөлбөр...
2025-06-13
Израил Ираны эсрэг цохилт өгч, бүс нутгийн хямрал гүнзгийрлээ
Израилын Агаарын цэргийн хүчин баасан гаргийн шөнө Ираны нутаг дэвсгэрт “өрссөн цохилт” өгсөн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгдлээ. Энэ талаар “Reuters” болон “The Times of Israel” мэдээлж, бүс нутагт онц байдал зарлагдсан болохыг нотолсон байна.
2025-06-13
Энэтхэгийн зорчигч тээврийн онгоц осолдож, 241 хүн амь үрэгдэв
Энэтхэгийн “Air India” компанийн Лондон хотын чиглэлд хөөрсөн зорчигч тээврийн онгоц пүрэв гарагт Ахмедабад хотоос хөөрснөөс хойш удалгүй орон сууцны хороололд осолдож, онгоцонд байсан 242 зорчигчийн 241 нь амиа алдсан хүнд осол боллоо. Энэ бол тус компанийн түүхэнд тохиолдсон хамгийн ноцтой ослуудын нэг бөгөөд олон улсын анхаарлыг татаж байна.
2025-06-13
“Switch 2” дөрөвхөн өдрийн дотор 3.5 сая хувь борлогдож, Nintendo-ийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай консоль боллоо
Японы “Nintendo” компани шинэ үеийн “Switch 2” консолоо өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт худалдаанд гаргаснаас хойш ердөө дөрөвхөн хоногийн дотор 3.5 сая гаруй ширхэгийг борлуулж, тус компанийн түүхэн дэх хамгийн хурдан борлогдсон консолын амжилтыг тогтоолоо.
2025-06-13
Израил Иранд цохилт өгснөөр газрын тосны үнэ огцом өсөв
Израилын зүгээс Иранд цохилт өгснөө мэдэгдсэн нь Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг улам даамжруулж, дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй цочрол өглөө. Үүний улмаас өнөө өглөө Brent төрлийн нефтийн үнэ таван хувиар өсөж, торх нь 73.27 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сар гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд тооцогдож байна. Энэ нь дөрөвдүгээр сарын гуравнаас хойших дээд хэмжээ юм.
2025-06-13
“Морин хуур” жүжиг Оросын олон улсын наадмаас шагнал хүртлээ
Монголын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотод болсон “Байкальский Талисман” олон улсын үндэсний театруудын III наадамд амжилттай оролцож, “Морин хуур” жүжгээрээ “Серебреной Омуль” шагналын эзэн боллоо. Энэхүү бүтээл нь Соёлын тэргүүний ажилтан Т.Энэрэлийн зохиол, СТА Б.Даваасүрэнгийн найруулгаар бүтсэн бөгөөд үндэсний өнгө аясыг хүүхэлдэйн урлагаар дамжуулан гүн сэтгэгдэлтэйгээр илэрхийлсэн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
2025-06-13
Авлигын шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны зургаадугаар сарын 2-6-ны өдрүүдэд Говь-Алтай, Дундговь аймаг болон Чингэлтэй дүүргийн холбогдох байгууллагуудад авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор зөвлөмж хүргүүллээ.
2025-06-13
Нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар Унгарт амьдарч буй монголчуудад мэдээлэл өгчээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал 2025 оны зургадугаар сарын 8-нд Бүгд Найрамдах Унгар улсад ажиллаж, тус улсад оршин суугаа монгол иргэдтэй уулзалт хийж, нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улс, Унгар Улс хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мөн танилцуулсан байна.
2025-06-13
Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ?
3,5 сая зүдүү монголчуудыг өөд нь суга татах ураны төсөл мухар төмөр зам шигээ, эрчим хүчний эх үүсвэрүүд шигээ дашин шог болно. Гэхдээ гялс дашин шог болохгүй. Янз бүрийн хууралтаар сунжирч эрчим хүч экспортлогч ах гуай хугацаагаа сунгаж, хожлоо нэмэхээр шунана. Орос эх сурвалж: Монгол улс Францын уран олборлодог Нигер биш. Канад Францыг Монголд уран олборлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм мөрүүд уншсанаа санаад Францтай тохиролцож буй ерөнхийлөгчийн маань ураны төсөл явдаг л байгаа даа гэж эмзэглэв. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко манайд морилоод Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын станц барьж өгье гэжээ. Ганц энэ хатгаас л ураны төслийг өлхөн суулгана. Зөнөг зохиолчид юу үнэртэв гэвэл “ураны төсөл монголчуудын хэрүүлд унтарснаас оросууд огт оролцоогүй” гэх танил комбинаци ханхлав. Төслийг зүтгүүлсэн ерөнхийлөгч маань ганцаардах вий.
2025-06-13
Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулбал олон нийтийн сонголтыг дахин үгүйсгэсэн хэрэг болно
Онолын бус зүйл олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөггүйг, хэчнээн том хамтрал байсан ч ард түмний хүсэл сонирхол тэнд тусаагүй л бол огцорч болдог жишээг харлаа. Олон нийтээ, сонгогчдоо битгий басамжлаарай улстөрчид өө гэдэг л агуулга энэ үйл явдлаас тод харагдлаа.
2025-06-13
Морьт харвааны 18 морийг алж, махалсан харамсалтай хэрэг гарчээ
Морьт харвааны спортоор олон жил ажилласан нэгэн уяач, багшийн 18 адууг алаад махалчихсан тухай мэдээ олон нийтийг цочирдуулж байна. Тэрбээр уг хүлгүүдээ долоон жилийн турш өөрийн гараар өсгөн, сургаж, хүүхэд залуусыг монгол өв соёлд дурлуулах зорилгоор ашиглаж иржээ.
2025-06-13
“Хонхрын 1000” орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулахаар санал нэгджээ
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хонхрын 1000” хэмээх нэг давхар орон сууцанд нийт 16 өрх амьдарч байгаа бөгөөд эргэн тойронд өрнөж буй барилга угсралтын ажлууд тэдний амьдрах орчныг эрс хүндрүүлээд байна. Зуны улиралд тогтмол үерийн усанд автах эрсдэлтэй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч буйг оршин суугчид онцолжээ.
2025-06-13
Жанжин клубийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах Жанжин клубийн авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил эхэлж, энэ хүрээнд Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх 1.6 км урт замыг бүрэн хаах шийдвэр гарчээ. Уг замыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны 23:00 цагаас хааж, зургаадугаар сарын 17-ны 06:00 цагт нээх юм.
2025-06-13
Монгол Улсад “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийн арга хэмжээ эхэллээ
Олон улсын хэмжээнд зургаадугаар сарын 27-нд тэмдэглэдэг Бичил, Жижиг, Дунд Үйлдвэрүүдийн (БЖДҮ) өдрийг угтан Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 12-15-ны өдрүүдэд үндэсний хэмжээний үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь БЖДҮ-ийн тогтвортой өсөлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн түншлэл бий болгох зорилготой юм.
2025-06-13
2025 оны 6-р сарын 13-ны Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
Цахилгаан шугам сүлжээнд засвар хийхтэй холбогдуулан дараах хаяг, бүс нутгуудад цахилгаан түр тасалдана. Иргэд та бүхэн хэрэглээгээ урьдчилан зохицуулна уу.
2025-06-13
Өнөөдрийн онцлох үйл явдлууд
УДБЭТ-т жуулчдад зориулан долоодугаар сарын 1-10-ны хооронд тоглогдох “Клеопатра” жүжгийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулагдана.
2025-06-13
Нутгийн төв болон зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн өдөр үргэлжилж байна
Өнөөдөр 20 цаг хүртэл нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй цаг агаар зонхилно. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орох бол говь болон зүүн аймгуудын зарим газарт түр зуурын бороо орно. Харин баруун болон бусад нутгаар бороо орохгүй, тогтуун байхаар байна.
2025-06-13
Мариус Визер дахин сонгогдож, жүдо бөхийн дэлхий дахины бодлогыг үргэлжлүүлнэ
Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чуулганаар холбооны удирдлагын бүтцэд шинэчлэл хийж, бодлого төлөвлөлтийн олон чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн чуулганы гол онцлох үйл явдал нь IJF-ийн тэргүүний сонгууль байсан бөгөөд Мариус Визер зургаа дахь удаагаа улиран сонгогдож, дахин дөрвөн жил холбоог удирдах эрхтэй боллоо.
2025-06-13
Метро ба газар доорх байгууламжийн олон улсын туршлагыг хэлэлцэж байна
“Метро ба газар доорх байгууламж – олон улсын туршлага” сэдэвт сургалт өчигдрөөс эхэлж, дэлхийн улс орнуудын инженер, эрдэмтэд туршлагаа хуваалцаж байна. Сургалтын хоёр дахь өдөр “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдаж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) бодлого, хэрэгжилтийн талаар өргөн хүрээнд хэлэлцэж байна.
2025-06-13
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Өчигдөр 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Өчигдөр 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Өчигдөр 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Өчигдөр 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Өчигдөр 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Өчигдөр 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Өчигдөр 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Өчигдөр 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Өчигдөр 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Өчигдөр 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Өчигдөр 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Өчигдөр 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Өчигдөр 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Өчигдөр 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Өчигдөр 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Өчигдөр 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Өчигдөр 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top