x

Израил Ираны эсрэг цохилт өгч, бүс нутгийн хямрал гүнзгийрлээ

Израилын Агаарын цэргийн хүчин баасан гаргийн шөнө Ираны нутаг дэвсгэрт “өрссөн цохилт” өгсөн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгдлээ. Энэ талаар “Reuters” болон “The Times of Israel” мэдээлж, бүс нутагт онц байдал зарлагдсан болохыг нотолсон байна.

Израилын талын мэдээлснээр, Иран улс цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд шаардлагатай хэмжээний баяжуулсан ураны нөөцтэй болсон нь шууд аюул гэж үзэн тусгай ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийг саатуулахын тулд цохилт өгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэж Израилийн арми мэдэгджээ.

Тэгвэл Ираны нийслэл Техран хотын зарим дүүрэгт хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдсон тухай тус улсын төрийн телевиз мэдээлж, агаарын довтолгооноос хамгаалах системийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулсан байна. Мөн Имам Хомейнигийн нэрэмжит олон улсын нисэх буудлын нислэгүүдийг зогсоожээ.

Израил улс мөн агаарын орон зайгаа хаасан бөгөөд энэ нь бүс нутгийн цэргийн хариу арга хэмжээ авах эрсдэлийг улам өндөр болгож байгаа юм. Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац “Иран Израил руу удахгүй пуужин болон нисгэгчгүй онгоцоор довтлох төлөвтэй” гэж мэдэгдсэн нь нөхцөл байдлын хурцадмал шинжийг улам тод харуулж байна.

Цөмийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй энэхүү байдал олон улсын түвшинд онц анхаарал татаж, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж болзошгүй байна.

Эх сурвалж: DW.com, Reuters.com, The Times of Israel

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 54 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 56 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 57 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 59 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 3 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 5 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 6 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 29 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 37 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 38 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 41 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 43 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 48 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 49 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 51 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 50 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 51 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 52 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top