
Монголын хореографик бүжгийн багууд дэлхийн аваргаас гурван алт хүртлээ
Португалийн Брага хотод тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан хореографик бүжгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, гурван насны ангилалд гурван алтан медаль хүртэн эх орондоо ирлээ.
2025-06-12

Нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилохыг дэмжжээ.
2025-06-12

Х.Нямбаатар: Нийслэлийн өдөрт улсын баяр наадмаас илүү мөнгө төсөвлөнө
Нийслэлийн өдөр буюу “Хүрээ цам-Даншиг наадам” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоо худагт болох аж. Даншиг наадамд гурван насны морь уралдаж, 256 бөх зодоглоно.
2025-06-12

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилохыг байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12:00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бага хурлын шийдвэрийн дагуу түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, зургаадугаар сарын 10-нд Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч уг саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулан хэлэлцүүлэх хуультай тул өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд нэр дэвшигчийг танилцууллаа.
2025-06-12

Г.Занданшатар: Ерөнхий сайдаар томилогдвол УИХ-д суудалтай намуудтай хамтарч ажиллана
Хамтарсан Засгийн газар богино хугацаанд сайн ажилласан, ажлууд нь үргэлжлэх ёстой. Би бусад намуудтай уулзаж ярилцаагүй. Ерөнхий сайдаар томилбол УИХ-д суудалтай намуудтай улсынхаа эрх ашгийн төлөө хамтарч ажиллана.
2025-06-12

АН-ын бүлэг Ерөнхий сайдын томилгоон дээр бүлгийн шийдвэр гаргахгүй
Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар АН бүлгийн шийдвэр гаргахгүй, гишүүд өөрсдийн үзэмжээр саналаа өгөх шийдвэрт хүрсэн байна.
2025-06-12

Монгол орны 6 хувь нь ой, хээрийн түймрийн нэн эрсдэлтэй бүсэд оржээ
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарчээ. Үүнд нийт нутаг дэвсгэрийн 23.1 хувь нь бага, 7.4 хувь нь дунд, 5.4 хувь нь их, харин 6 хувь нь нэн эрсдэлтэй бүсэд хамаарч буйг судалгааны дүн харуулж байна. Энэхүү зураглалыг гаргахдаа сүүлийн 24 жилийн буюу 2000-2024 оны хооронд гарсан түймрийн голомтын байршил, давтамжийн давхцал, аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн төлөв байдал болон 2025 оны тавдугаар сарын хуурайшилтын индекс зэргийг тооцон дүн шинжилгээ хийсэн байна.
2025-06-12

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн бага хуралд хөдөлмөрийн шинэчлэл, ногоон эдийн засгийн бодлогоо танилцууллаа
Швейцарын Женев хотноо энэ сарын 2-13-нд болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 113 дугаар чуулганд Монгол Улсаас Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы хүрээнд энэ сарын 5-ны өдөр болсон нэгдсэн хуралдаанд Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлж, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлого, арга хэмжээг танилцууллаа.
2025-06-12

“Хөдөө аж ахуйн корпораци” хүнсний хувьсгалд бодит хувь нэмэр оруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон Засгийн газрын “Атрын IV” аяны хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодит ажлууд үр дүнтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор цогц стратеги, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж эхэлжээ.
2025-06-12

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын VI хуралдаан Улаанбаатарт боллоо
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хилийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан Хилийн хамтарсан комиссын зургаа дахь удаагийн хуралдаан энэ сарын 10, 11-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, хятадын талаас Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Элчин зөвлөх Сун Хунлянь нар ахалж оролцов.
2025-06-12

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт Монгол Улс анхаарал хандуулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-нд дэлхий нийтээр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байна. 2025 оны хувьд “Энэ жил ахиц гаргасан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” гэсэн уриан дор дэлхийн улс орнууд хүүхдийн хөдөлмөрийн асуудалд шинэчлэх, бодитой алхам хийхийг уриалж байна.
2025-06-12

Монголд “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулагдана
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулах талаар санамж бичиг байгууллаа. Гарын үсэг зурах ёслол Швед улсын Стокхолм хотод, тус хүрээлэнгийн төв байранд энэ сарын 10-нд болж, Монголын талаас СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, олон улсын талын зүгээс Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Касас-Замора нар оролцож, санамж бичигт гарын үсэг зурсан юм.
2025-06-12

Арвайхээрт зургадугаар сараас хойш томоохон эвентүүд ар араасаа үргэлжилнэ
Арвайхээр хот энэ зун аялал жуулчлал, соёлын олон улсын болон бүс нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой үйл ажиллагаануудыг дараалан зохион байгуулахаар бэлтгэж байна. Ирэх долдугаар, наймдугаар сард тус хотод дараах томоохон эвентүүд болох бөгөөд энэ нь нутгийн иргэд, хувийн хэвшил, жуулчид, соёл, спортын салбарын төлөөлөгчдийг нэгэн дор цуглуулах чухал боломж юм.
2025-06-12

Оюутан цагдаа нар жуулчдын аюулгүй байдлыг хангана
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын оюутны холбоо хамтран “Оюутан цагдаа-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь Улаанбаатар хотод аялж буй жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай мэдээллээр хангах зорилготой юм.
2025-06-12

Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай төслүүдээ харвал хамтарсан засаг бүрдүүлэх нь онох байх
Хамгийн муу хувилбараар буюу МАН-аас бусад намын төлөөлөл бүгд эсрэг байлаа гэхэд хууль, УИХ-ын тогтоолыг батлах 64 гишүүний санал МАН-д байгаа гэсэн үг. Гэвч парагматикаар бодож үзвэл байнга 64 гишүүн бэлэн байна гэдэг хэцүү бөгөөд бусад нам, эвслийн дэмжлэггүйгээр засгийн газрын үйл ажиллагаа, ер нь парламентын үйл ажиллагаа хэвийн явахад хүндрэлтэй л байх болов уу. Мөн нийгэм дэх нөлөөллийг бас тооцож үзэхээс өөр аргагүй, учир нь бүгд л мэдэж байгаа ямар ч мундаг, хэрэгтэй төсөл байлаа гээд харлуулах өнцөг заавал гарч ирдэг шүү дээ.
2025-06-12

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар /2025.06.12/ Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанаас өмнө 10.00 цагаас ТББХ хуралдаж уг асуудлаар шийдвэрээ гаргана. Үүний дараа 12.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар товлоод байна.
2025-06-12

Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар…
Хичнээн ч удаа аавыгаа дагаж тэрэгний хөх буурал морьтойгоо Гозгорынхоо өвөлжөөг зорилоо доо.
2025-06-12

Цэргийн хяналт тогтсон ч Лос Анжелест тайван байдал хэврэг байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын явуулсан цагаачдыг баривчлах ажиллагаанаас үүдэн Лос Анжелест эхэлсэн эсэргүүцлийн жагсаалуудын дараа хотоос комендантын цагийг цуцалсан ч тайван байдал хэврэг хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд нийт 400 орчим хүн баривчлагдсан бөгөөд үүний дотор 330 хууль бус цагаач, 157 хүн цагдаагийн эсрэг халдсан, эсэргүүцэл үзүүлсэн, нэг нь цагдаагийн амь насанд халдахаар оролдсон хэргээр саатуулагджээ.
2025-06-12

Ш.Амангүл: Монгол, Туркменистан хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Туркменистан улс хөдөө аж ахуй, тээвэр логистик, цахим дэд бүтэц, аж үйлдвэрийг тэргүүлэх чиглэлийн салбарууд гэж тодорхойлоод байгаа орон. Мөн тус улс Каспийн тэнгисээс байгалийн хий, газрын тос олборлодог байгалийн хий, газрын тосны нөөц бүхий орон. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвт, олборлолтоор 10-т эрэмбэлэгддэг. Цаашид эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах боломж бий.
2025-06-12

ХӨСҮТ: Улаанбурханы дархлаажуулалтын цэг 24 цагаар ажиллаж байна
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын голомтын хавьталд 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийх дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна.
2025-06-12
