x

Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар…

Ээжтэйгээ утсаар ярьж байтал удахгүй гүүгээ уяна, аав чинь гүүн зэл унаганы ногтоо авахаар өвөлжөөн дээрх байшин руугаа явсан гэдэг юм. Энэхэн ахуйд айрагны үнэр сэн татаж, арааны шүлс асгараад ирэх нь тэр.

Хичнээн ч удаа аавыгаа дагаж тэрэгний хөх буурал морьтойгоо Гозгорынхоо өвөлжөөг зорилоо доо. Хуучин муу амбаарынхаа үүдэнд тэрэгний буурлаа хантайрч орхиод түрүү жилийн цаснаар авчирч хийсэн гүүн зэлээ гарган сунган татахад зун, намрын бороо цасанд зулгагдсан гүүн зэл хатан үгдэршиж тэнийж өгөхгүй зовооно. Эрчилж, эвэршиж мушгирсан бүдүүн суран зэлийг аав хэд сайхан халтал Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар… нь мушгиад тэнийлгэх нь бахтай сан. Цаханд өлгөөтэй баахан ногт чөдрийг нэг нэгээр нь авч үзэж “Аа энэ чинь ороо хүрэнгийн унаганы ногт байна. Улжаа нь тасарчихаж, энийг ийш нь тавьчихъя. За энэ жил төчнөөн шинэ байдсан гүү зэлэнд орж байгаа.

Богоч хэрэг болно, энэ муу өрөөл ч хэргээ баржээ. Энэ чөдөр харин сур сайтай. Сумыг нь сольчиход болоод явчихна. Эмнэг гүүнд хэдэн өдөр хойшилдоод (хойд хоёр хөлийг нь чөдөрлөх) өгөхөд ч сагагийг нь тас аваад номонд нь оруулах нь тэр. Энэ ногт мөн ч олон амьтны уруулыг цорводож номхруулсан” гээд ярьж, хоёул морин тэргэндээ гүүн зэлээ, айрагныхаа хөхүүрийг, чөдөр ногт, бугуйл, мөн гадас мунаа ачаад хөдөлдөг сөн.

Бүдүүн Суурь (Могойн Батсуурь) дарга жил бүр Архангайн Хотонтоос айрагны хөрөнгө авч хамгийн түрүүнд ёс мэт манайд авчирч өгнө. “Хөшөөтийн голд Ноовынд, хойшоо Нарангийн голд Насанбуянгийнд өгөхөд тэгээд л Хишиг-Өндөр айрагтайгаа золгоно гээд хүд хүд инээж, гүүгээ уясны дараа зориуд айраг шалгах нэрээр ирж, хоймор дүүргэж суугаад таатай нь аргагүй хул хулаар залгилж суудаг сан.

Өнөөдөр (06.10) цагаан нохой өдөр. Гол усныхан минь гүүгээ барьж, зарим нэг нь ууган унаганд ногт зүүж ёсыг үйлдэнэ. Ээ дээ, гүүгээ уяхад хөндийн салхинаас ч айраг амтагдаад мөн ч шимтэй сэн.

Н.Гантулга, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 36 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 38 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 40 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 41 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 43 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 44 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 48 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 0 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 0 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 1 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 3 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 5 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 21 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 23 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 24 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 31 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 33 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 1 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top