x

Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай төслүүдээ харвал хамтарсан засаг бүрдүүлэх нь онох байх

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дараагийн Ерөнхий сайдыг УИХ хэлэлцэх гэж байна. Нэр дэвшин орж ирж байгаа хүн нь дан дээлтэй. Таны хувьд Ерөнхий сайд дан дээлтэй байхын сул талыг хэрхэн харж байна вэ?

-Ер нь манай улс шиг сонгуулийн холимог тогтолцоо бүхий парламентын засаглалтай улс орнуудын хувьд сонгуульд оролцож буй намын дарга нь жагсаалтаа тэргүүлж, сонгуулиар олонхыг бүрдүүлсэн намын дарга нь Ерөнхий сайдаар томилогддог жишигтэй. Энэ утгаараа Ерөнхий сайд нь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн байдаг. Гэтэл өнөөдрийнх шиг нөхцөл байдалд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг заавал УИХ-ын гишүүн байх гэж шаардах хэцүү. Дан дээлтэй байна уу, давхар дээлтэй байна уу гэдэг чухал биш, гол нь улс төрийн манлайлал үзүүлэх, УИХ-тай учраа олоод Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах, улс орны тулгамдаад байгаа асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэж чадах улстөрч хүн байх ёстой л гэж харж байна.

-Эрх баригч намын хувьд хамтрахгүй гэдэг зарчим барьж байгаа. Дангаараа засгаа байгуулаад явбал гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн түвшиндээ саадгүй явах боломж нь ямар байх бол?

-Яг одоогоор дангаар засгаа бүрдүүлнэ гэсэн албан ёсны мэдээлэл аваагүй байна. Улс төрийн нөхцөл байдал, УИХ дахь хүчний харьцаа, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай бөгөөд улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдээ харвал хамтарсан засаг бүрдүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Засгийн газар үр дүнтэй, зөв бодлого гарган ажиллаж байж нийгэм эдийн засгийн байдал тэр чинээгээрээ сайжирдаг. Шинээр байгуулагдах Засгийн газар ямар нөхцөл байдалд ажлаа эхлүүлж байна гэж та харж байгаа вэ?

-Ер нь бол эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Нэг талаас бүх тоон үзүүлэлт 2025 оны гуравдугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалтай.

Экспорт өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар буурсан, Эрүүл мэндийн сан, Нийгмийн даатгалын сан алдагдалтай, Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд хүрсэн, нөгөө талаас иргэдийн худалдан авах чадвар муу, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өссөн, бизнес эрхлэгчдэд ирэх татварын болон НДШ-ийн дарамт, зээлийн хүүгийн өсөлт нь үйл ажиллагаагаа зогсоох, ажилгүйдэл нэмэгдэх, гадагшаа ажиллах хүчнээ алдах гэх мэт үр дагавруудыг үүсгэж байгаа нь чөтгөрийн тойрогт орох нөхцөл байдал үүсгээд байна. Түүнчлэн төрөөс гол анхаарах ёстой Боловсролын салбар, Эрүүл мэндийн салбар, Эрчим хүчний салбар олон жилийн бодлогын алдаанаас хуримтлагдсан уналтын байдалтай байна. Иймээс төсвийн зардлаа танах, бизнес эрхлэгчдээ дэмжих, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх, татварын бодлогоо эргэж харах, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах урт хугацааны, тогтвортой зөв бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхээс гадна өмнөх засгийн эхлүүлсэн реформын шинжтэй бодлогын тогтвортой байдлаа хадгалаад явах гэх мэт ёстой л амаргүй бөгөөд үр дүн нь урт хугацаандаа харагдах, богино хугацаандаа яав ч сайн нэртэй үлдэхээргүй хүндхэн даалгаврыг шинээр томилогдох Ерөнхий сайд болон түүний баг хүлээн авч байна.

-Өмнөх хамтарсан засгийн үед олон том төслүүд хэрэгжиж эхэлсэн. Одоо хамтрахаа болиод дангаараа явахаар бол энэхүү төслүүд хэрэгжих боломжгүй гэж ойлгох уу?

-УИХ-д олонхыг бүрдүүлсэн МАН-ын дотоод эв нэгдлээс хамаарна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн муу хувилбараар буюу МАН-аас бусад намын төлөөлөл бүгд эсрэг байлаа гэхэд хууль, УИХ-ын тогтоолыг батлах 64 гишүүний санал МАН-д байгаа гэсэн үг. Гэвч парагматикаар бодож үзвэл байнга 64 гишүүн бэлэн байна гэдэг хэцүү бөгөөд бусад нам, эвслийн дэмжлэггүйгээр засгийн газрын үйл ажиллагаа, ер нь парламентын үйл ажиллагаа хэвийн явахад хүндрэлтэй л байх болов уу. Мөн нийгэм дэх нөлөөллийг бас тооцож үзэхээс өөр аргагүй, учир нь бүгд л мэдэж байгаа ямар ч мундаг, хэрэгтэй төсөл байлаа гээд харлуулах өнцөг заавал гарч ирдэг шүү дээ.

-Удахгүй наадам, найр гээд ажил хийх хүнгүй болдог. Ингээд намар бүгд ажил, хичээл сургууль гээд бөөгнөрөл, түгжрэл. Үүнтэй зэрэгцээд намрын чуулган ч эхэлж ирэх оны төсвөө хэлэлцдэг. Энэ нэг тойргоос монголчууд яаж гарах, яаж зохицуулах ёстой юм бол?

-Хариуцлага, ажил үүргийг эзэнжүүлэх, тайлагнал, ил тод байдал, үйл ажиллагааны процесс, хүрэх үр дүнгийн тодорхой байдал гэх зүйл төрийн ажилд дутагдаад байх шиг анзаарагддаг. Энэ тухайд 2024-2028 онд УИХбодлогын нэлээн ахиц гаргах болов уу, Засгийн газраа шахаж ажиллах болов уу гэсэн итгэлтэй байна. Сүүлийн нэг жил Засгийн газраас оруулж ирсэн төсөв, төсвийн гүйцэтгэл, ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан зэргийг УИХ-аар хэлэлцэх явцаас харсан байх. Ямартаа ч худлаа уянгалсан, ямар ч илэрхийлэмж, хэмжигдэхүүнгүй төлөвлөгөө, тэрэндээ уягдсан барьцгүй гүйцэтгэлийн тайлан оруулж ирвэл тийм ч амар батлаад явахгүй гэдгийг шат шатандаа ойлгосон байх гэж бодож байна. Ер нь бол хувийн компаниуд найр наадам гээд ажлаа хаяад амарчихдаггүй шүү дээ, яагаад гэвэл эзэнтэй учраас. Иймд төрийн ажлыг эзэнжүүлэх, хяналттай, хариуцлагатай болгох нь дээрх тойргоос гарах арга зам болов уу.

-Ер нь Засгийн газрын насжилт ямар байх бол. Хуучин шигээ 1.5 жил гэдэг зүйл рүүгээ орж байна уу?

-Одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Юутай ч Ерөнхий сайд томилогдож, Засгийн газраа бүрдүүлэхээр зарим зүйл таамаглах боломжтой болох болов уу.

-Ерөнхий сайдыг батлахад кноп дутах эсэх нь мэдээж МАН-ын эв нэгдлээс харагдах байх. Сөрөг хүчнүүдийн хувьд ямар байдлаар саналаа өгнө гэж үзэж байгаа вэ. Нөгөөтэйгүүр кноп наймаалцах, санал худалдаж авах яриа хийгдээд эхэлсэн талаар ярьж байна. Үүнд та зарчмын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Кноп наймаалцах, санал худалдаж авах гэх мэт асуудлыг бол үнэхээр мэдэх юм алга. Хувь хүний хувьд тиймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Нэгэнт иргэдээс сонгогдоод, УИХ-д төлөөлөл болоод сууж байгаа бол аливаа асуудлаар өөрийн итгэл үнэмшилтэй болтлоо л судалж, мэдэж байж шийдвэрээ гаргаад явах ёстой гэж үздэг. Сөрөг хүчнүүдийн хувьд өөрсдийн бүлэг, зөвлөлөөр хэлэлцээд шийдвэрээ гаргаад явах байх, манай намын хувьд ч мөн адил шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүдийг Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асууж тодруулсан. Жишээ нь, Боловсролын болон Эрчим хүчний реформыг үргэлжлүүлэх эсэх, Төсвийн зардлыг танах эсэх, мега төслүүдийг эрэмбэлэх эсэх, Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх эсэх, татварын бодлого, төрийн өмчийн бодлогын өөрчлөлт гэх мэт. Ерөнхий сайдыг томилох эсэх асуудал зүгээр нэг хүний тухайд биш ямар стратеги, үзэл баримтлал, чиг баримжаатай засгийг бүрдүүлэх нь вэ, юуг зорилгоо болгох нь вэ, тэрэндээ хүрэх итгэл үнэмшил хэр байгаад нь суурилж, хувь хүний болон хамтын шийдвэр гаргах үйл явц болохоос биш мөнгөөр, эсвэл албан тушаалаар солилцох кноп, саналын төдийхөн асуудал гэж бодохгүй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 4 цаг 41 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 4 цаг 41 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 4 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 4 цаг 55 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 4 цаг 56 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 7 цаг 6 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 7 цаг 9 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 7 цаг 31 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 7 цаг 31 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 7 цаг 33 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 7 цаг 34 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 7 цаг 35 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 9 цаг 23 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 9 цаг 27 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 9 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 9 цаг 32 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 9 цаг 33 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 9 цаг 35 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 9 цаг 36 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 11 цаг 2 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top