
К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.
2025-06-14

М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж
Нийгмийн бухимдал их байсан нь үнэн, улс төрийн зөрчил байсан нь ч үнэн, Ерөнхий сайд хүү болон бэрийнхээ тансаг хэрэглээг тайлбарлаж чадаагүй нь ч бас үнэн. Энэ бүхний үр дүнд эрх мэдлийг дахин хуваарилах процесс өрнөж байна.
2025-06-14

Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ
2025-2026 онд Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагааны хүрээнд бүх сумдын интернэтийн багтаамжийг 10 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Суманд амьдардаг иргэд цахим хуваагдалд өртөхгүйгээр нийслэл хотод амьдарч байгаа мэт мэдээллийг авдаг байх боломжийг бид бүрдүүлэхээр ажиллаж байна.
2025-06-14

“Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ
Медалийн төлөөх тоглолтод АНЭУ-ын “Шабаб Аль-Ахли” багийг 84:79 харьцаатай хожиж Монголын сагсан бөмбөгийн спортод шинэ түүх бүтээлээ.
2025-06-14

Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр авто машины импортод ногдуулж буй гаалийн татварыг ойрын хугацаанд нэмэгдүүлж болзошгүй талаар мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар, татвар нэмэгдүүлэх нь авто машин үйлдвэрлэгчдийг АНУ-д илүү их хөрөнгө оруулах, үйлдвэрүүдээ дотоодод байгуулахад түлхэц өгнө гэж үзэж буй аж.
2025-06-13

Үндэсний аудитын газар сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, ил тод байдлыг онцлов
Үндэсний аудитын газраас өнөөдөр хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “Мэдлэг хуваалцах цаг” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангахад баримталж буй бодлогын талаар танилцуулсан юм.
2025-06-13

Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр томоохон сэдвийг хэлэлцлээ. Эдгээр нь Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах, мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд байв.
2025-06-13

Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га газрыг хамрах анхны жишиг “20 минутын хот” буюу Сэлбэ хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч тодорч, 4400 айлын орон сууц барих ажил албан ёсоор эхэллээ. Уг төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд Улаанбаатар хотод ийм хэмжээний газар чөлөөлж, иж бүрэн хот төлөвлөх анхны тохиолдол болж байна.
2025-06-13

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
2025-06-13

ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ
Европын Холбоо Орос болон Беларусаас авдаг зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх болсноо зарлалаа. Тус шийдвэр нь Европын фермерүүд болон бордоо үйлдвэрлэгчдээ хамгаалахаас гадна Оросын экспортын ашгийг хумих зорилготой гэж Европын Зөвлөлийн цахим сайтад дурдсан талаар Германы хэвлэлүүд мэдээлжээ.
2025-06-13

Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав
Израил улс өнөө өглөөнөөс эхлэн Иран дахь цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн удирдлагын байруудыг чиглэсэн агаарын цохилт өгөх ажиллагаа эхлүүлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Тус ажиллагаа нь Тегераныг цөмийн зэвсэг бүтээхээс урьдчилан сэргийлэх зорилготой урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг байж магадгүйг Израилын албаныхан мэдэгдэв.
2025-06-13

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
ЕТГ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.
2025-06-13

Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгов
Өмнө нь ахмад настнууд тэтгэврийнхээ 30 хувийг өөртөө үлдээж, 70 хувийг нь тэтгэврийнхээ зээлийг төлөхөд зарцуулж ирсэн. Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосон, хугацаан дээр хязгаар тавиагүй.
2025-06-13

Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлэх чадамжийг сайжруулна
БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун Монгол Улсад хүрэлцэн ирж СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулсан үр дүнгээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд өнөөдөр танилцууллаа.
2025-06-13

“Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно
Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” буюу “Khangarid Cup” аваргын бүсийн төлөөх томоохон тэмцээн зургадугаар сарын 14-нд “Аса арена”-д зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Монголын шилдэг тулаанчид Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигер зэрэг улс орнуудын өндөр түвшний тамирчидтай өрсөлдөж, нийт долоон тулаан явагдах юм.
2025-06-13

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 37 байршилд үргэлжилж байна
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2025 оны зургадугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдаа нь иргэдийн хүнсний махны хэрэгцээг хямд үнээр хангах, махны үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой юм.
2025-06-13

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна
"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт өнөөдөр “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн дор олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилж байна. Энэ үеэр Монгол улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэв.
2025-06-13

"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
ХУД-ийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд "ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх 1 км авто замыг хааж, шинэчилнэ.
2025-06-13

Шинэ хичээлийн жилээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
2025–2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн зориулалттай барилга байгууламжийг санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд ялангуяа сургууль, цэцэрлэг цөөнтэй, шинээр суурьшиж буй долоон байршилд хэлцэл зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан байна.
2025-06-13

Зургаадугаар сарын 14-нд зүүн нутгаар бороо орж, сэрүүснэ
2025 оны зургаадугаар сарын 14-нд нутгийн зүүн хагас руу хамаарах төв, говь, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, аадар бороо орж, дуу цахилгаантай байна. Харин баруун нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Борооны өмнө нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур ширүүсэх бол бусад нутгаар баруун хойноос 6–11 м/с салхитай байна.
2025-06-13
