x

Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ

Техник технологийн хөгжил дэвшил нь өнөөдөр та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэж байна. Гэсэн хэдий ч иргэдийн цахим ур чадвар, дижитал тоног төхөөрөмжийн хэрэглээний ялгаатай байдал нь дижитал хуваагдал буюу “цахим хүртээмжийн тэгш бус байдал”-ыг бий болгож байна.

 Монгол Улсын өрхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн тоног төхөөрөмжийн байдал, харилцаа холбооны технологийн үйлчилгээний хэрэглээ”-ний 2021 онд хийсэн түүвэр судалгаагаар иргэдийн цахим ур чадвар 43.8 хувьтай байгаа нь манай улс иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад ихээхэн анхаарах шаардлагатай байгааг харуулжээ.

 Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийг өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд ХУРДАН явуулын нэгж болон цахим сургалтын төвүүдээр дамжуулан 5,000 гаруй иргэнд E-Mongolia платформын үйлчилгээний хүртээмж, үр ашгийг хүргэж, 3,200 гаруй иргэн, төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлжээ. 

Түүнчлэн, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт ХУРДАН явуулын нэгж болон Цахим сургалтын төвийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн нь орон нутгийн оролцоог хангахын зэрэгцээ бусад аймгуудад хэрэгжүүлж болохуйц сайн жишгийг тогтоосон юм. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсыг дэлхийтэй холбох гарц нь дижитал шилжилт юм. Тиймээс Монгол Улс дижитал гүрэн болох Төв Ази, Ази тивийг Европтой холбосон дижитал холбоосыг бий болгох, Торгоны замыг бий болгох зорилготой УИХ, Засгийн газар ажиллаж байна. 

Дижитал шилжилтийг хийхэд бидний өмнө гурван том бэрхшээл бий. Төр хувийн хэвшлийн оролцоотойгоор дижитал дэд бүцтийг бий болгох шаардлага байна. Өнөөдөр Монгол Улс 52,000 км шилэн кабельтай, хөдөлгөөнт холбооны сүлжээг нэмэгдүүлэх шаардлага орон нутагт маш их бий. Энэ асуудлыг шийдвэрлэхэд НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага бий. Тиймээс 2025-2026 онд Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагааны хүрээнд бүх сумдын интернэтийн багтаамжийг 10 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Суманд амьдардаг иргэд цахим хуваагдалд өртөхгүйгээр нийслэл хотод амьдарч байгаа мэт мэдээллийг авдаг байх боломжийг бид бүрдүүлэхээр ажиллаж байна. Бид 2025-2026 онд 139 багт сүлжээ оруулах ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, иргэдийн цахим ур чадварыг тэнцвэртэй бий болгох нь тулгамдсан асуудал болж байна. Үүнийг дагаад, хүний нөөц бэлдэх асуудал байна. Нийслэл хотод байгаа иргэд нь мэдээллийг түрүүлж авч, орон нутагт байгаа иргэд нь үүнээс хоцордог өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдлыг арилгах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд DEMOSC төслийн үр нөлөө чухал юм. DEMOSC хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос авхуулаад алслагдсан сумдын иргэдийг чадавхжуулж, тэдний цахим мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шаардлагатай үйлчилгээнд хамрагдах бодит боломжоор хангаж, сайн жишгийг тогтоож чадсан” хэмээн онцлов. 

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэн “Энэхүү хамтарсан хөтөлбөр нь цахим хүртээмж зөвхөн чадамжийн асуудал биш, нийгэм, эдийн засгийн хувьд асар чухал хэрэгцээ, шаардлага гэдгийг дахин харууллаа. Бид нягт хамтын ажиллагааны үр дүнд бүх нийтийг хамарсан, хүртээмжтэй цахим хөгжлийг дэмжих сайн загварыг бий болгож чадлаа” гэв. 

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хүртээмжтэй цахим шилжилт нь нийгмийн эрх тэгш байдлыг хангах хүчтэй хөшүүрэг болж чадна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоо, жендэрийн мэдрэмжтэй арга барилд түшиглэн хүн бүрд хүртээмжтэй цахим шилжилтийн үндэс суурийг амжилттай тавьж чадлаа” хэмээн онцоллоо. 

 НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсын цахим хөгжил дэвшлийн ирээдүй бол хүүхэд, залуучууд. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид сургуульд түшиглэсэн цахим ур чадварын санаачилгуудыг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн тэсвэр, чадавхыг нэмэгдүүлэн, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй цахим орчинд өсөж, торних боломжийг бий болгож байна” гэв. 

DEMOSC-ын ирээдүй: Цахим үндэстэнг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд зохион байгуулсан төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт болон гол сургамжуудыг танилцууллаа. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулж, гар утасны үйлчилгээний стандарт үйл ажиллагааны журам, хяналтын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр институтын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан. 

 Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сургуулиудыг цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн төв болгон хөгжүүлсэн. Мөн сурагч, эцэг эхчүүдэд төрийн цахим үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлэх 70 гаруй сургагч багшийг бэлтгэн, Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМАС)-г байгуулсан. 

 Үүний үр дүнд 10,000 гаруй иргэний дижитал бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээс гадна хяналтын системийг ашиглан сургуулиудын интернэт холболтын найдвартай байдлыг сайжруулжээ. Оролцогч талууд цаашдаа хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам тэлж, сайн туршлагуудыг орон даяар түгээн дэлгэрүүлэхийн төлөө нөөц бололцоог дайчлан, хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Цахим үндэстэн” болох зорилтот хөтөлбөрийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 2 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 7 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 15 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 22 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 29 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top