x

ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ

Европын Холбоо Орос болон Беларусаас авдаг зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх болсноо зарлалаа. Тус шийдвэр нь Европын фермерүүд болон бордоо үйлдвэрлэгчдээ хамгаалахаас гадна Оросын экспортын ашгийг хумих зорилготой гэж Европын Зөвлөлийн цахим сайтад дурдсан талаар Германы хэвлэлүүд мэдээлжээ.

Шинэ тарифын хүрээнд бордооны татварыг гурван жилийн хугацаанд шат дараатайгаар өсгөхөөр төлөвлөсөн байна. Энэ нь Европын орнуудын Оросын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг бууруулж, Украинд явуулж буй цэрэг дайны ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэсэн оросын ашгийг таслах алхам гэж Европын Зөвлөл мэдэгджээ.

ЕХ-г энэ жил даргалж буй Польш улс “Европын аюулгүй байдал эн тэргүүнд” гэсэн уриаг баримтлан Оросоос хамаарах эдийн засгийн нөлөөг бууруулах бодлого явуулж байгааг Польшийн Эдийн засгийн хөгжил, технологийн яамны төлөөлөгч Михал Барановский илэрхийлсэн байна. Тэрээр ЕХ цаашид Оросын экспортын орлогыг улам хумих арга хэмжээнүүдийг ч авч хэрэгжүүлнэ гэдгийг онцолжээ.

Шинэ тарифаар Оросоос ирдэг бүх төрлийн ХАА-н бүтээгдэхүүнүүдэд нэмэлт гаалийн татвар ногдуулах бөгөөд үүнд бордооны төрлийн бүтээгдэхүүн онцгой байр суурь эзэлж байна. Тухайлбал, 2023 онд ЕХ нийт 3.6 сая тонн буюу 1 тэрбум 280 сая еврогийн өртөгтэй бордоог Оросоос импортолсон нь ЕХ-ны нийт бордоо импортийн дөрөвний нэгийг эзэлж байжээ. Үүнээс 15 хувийг азотын бордоо эзэлж байсан байна.

Харин Оросын зүгээс энэ шийдвэрийг шүүмжилж, “ЕХ өөрийн хөл рүү буудлаа” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Тэрбээр “ЕХ одоо манайхаас илүү үнэтэй, чанар муутай бордоог авах болно. Учир нь Оросын азотын бордоо дэлхийн хамгийн өндөр чанартай нь байдаг” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DW, Handelsblatt, EU Council, TASS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 37 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 43 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 52 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 57 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 1 цаг 4 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 1 цаг 8 мин Хөгжих үү, хоцрох уу? 1 цаг 15 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 1 цаг 32 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 20 цаг 2 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 20 цаг 2 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 20 цаг 13 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 20 цаг 42 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна Өчигдөр 13 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top