x

Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс Тэтгэврийн зээлийн талаар гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.06.13/ Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.

Б.Лхагвасүрэн:

-Мөнгөний бодлогын зөвлөл  бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэсэн.  Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзлээ. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж үлдэнэ.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг хатууруулсан. Шалгуур хатуурснаар сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тэтгэврийн зээл авахад 150 мянга нь зээлэнд, үлдсэн 500 мянга нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж өөрт нь үлддэг болсон. Гэвч шалгуур хатуурснаар бага тэтгэвэр авдаг ахмад настнуудын хувьд дээд тал нь 1.8 сая төгрөгийн тэтгэврийн зээл авахаар хязгаарлагдсан нь асуудал дагуулж, тэтгэврийн зээлд тавих шалгуурыг зөөллөж өгөхийг хүссэн. Энэ дагуу төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл дээрх зохицуулалтыг хийлээ.

Гэхдээ ахмадуудын хүссэн хэмжээнд тэтгэврийн зээл олгогдохгүй. Өмнө нь ахмад настнууд тэтгэврийнхээ 30 хувийг өөртөө үлдээж, 70 хувийг нь тэтгэврийнхээ зээлийг төлөхөд зарцуулж ирсэн. Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосон, хугацаан дээр хязгаар тавиагүй. Энэ нь тухайн арилжааны банкуудын дотооддоо шийдэх асуудал. Хэдий хугацааны тэтгэврийн зээл авах боломжтой вэ гэдгийг зээл олгох банк шийдвэрлэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 10 цаг 8 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 13 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 10 цаг 18 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 10 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 10 цаг 31 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 10 цаг 34 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 10 цаг 35 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 10 цаг 37 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 50 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 58 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 11 цаг 4 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 12 цаг 11 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 55 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 56 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 57 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 13 цаг 2 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 13 цаг 15 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 45 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 15 цаг 21 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top