
Согтуугаар хоёр хүний амь насыг хохироожээ.
Иргэн Д нь энэ оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д, Б нартай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цээж, хэвлий, нуруу хэсэгт нь хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан 2 хүний амь насыг хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1, 10.2-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлжээ.
2025-06-17

“Хадат вилла” төслийн газартай холбоотой хахуулийн хэрэгт холбогдогсдод ял оноолоо
Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй “Хадат вилла” төслийн газрын эзэмшлийн маргаантай холбоотой албан тушаалын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан шийдвэрлэлээ. Тус хэрэгт төрийн болон хувийн байгууллагын есөн албан тушаалтан, иргэн холбогдсон бөгөөд тэдэнд хахууль авах, өгөх, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргүүдээр ял оноов.
2025-06-17

Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртлээ
“The Voice of Mongolia” шоунаас олны танил болсон залуу дуучин Г.Маргад-ын “Soul Mantra” хэмээх уран бүтээл нь олон улсын нэр хүндтэй “Berlin Music Video Awards” наадмаас “Шилдэг дуу” шагналыг хүртжээ. Энэхүү дуу нь тус наадмын дэлхийн шилдэг 10 дууны тоонд багтан, шүүгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан нь Монгол уран бүтээлчийн хувьд түүхэн амжилт боллоо.
2025-06-17

Азийн Шатрын холбоо Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баярын захидал ирүүлжээ. Тэрбээр Ерөнхий сайдаар сонгогдсонд нь чин сэтгэлийн баяр хүргээд, энэ үйл явдал нь зөвхөн Монголын ард түмэнд бус Азийн шатрын хамт олонд түүхэн, бахархам мөч болсныг онцлон дурдсан байна.
2025-06-17

Живж байсан 9 настай хүүг аварсан эрэгтэй өөрөө усанд амь эрсэджээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Шинэ гүүр” гэх газарт гарсан харамсалтай хэрэг олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Зургадугаар сарын 16-ны 19:05 цагт Онцгой байдлын газар “Сэлэнгэ мөрөнд нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн живж байна” гэх дуудлага хүлээн авчээ.
2025-06-17

Сонгинохайрханд анхан шатны төрийн үйлчилгээний шинэ цогцолбор ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд анхан шатны төр, эрүүл мэнд, цагдаагийн тусламж үйлчилгээг нэгтгэсэн төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж, бүрэн ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах зорилгоор хийгдсэн юм.
2025-06-17

Элсэлтийн шалгалт орон даяар маргааш эхэлнэ
2025 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) энэ сарын 18-21-нд улс орон даяар явагдана. Нийт 35,939 шалгуулагч Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэн бөгөөд шалгалтын дүн оноог ил тод, автоматаар үнэлэх, хяналттай технологи ашиглан бодитоор дамжуулах юм байна.
2025-06-17

2025 оны эхний улиралд НДШ төлөгчдийн тоо өсөж, цалингийн дундаж 2.6 сая төгрөгт хүрэв
Нийгмийн даатгалын шимтгэлийн 2025 оны нэгдүгээр улиралд нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-аас 811.6 мянган ажиллагч хамрагджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шимтгэл төлсөн ААНБ 4400-аар, ажиллагчид 58.2 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
2025-06-17

Disney, Universal хоёр Midjourney бүтээгчдийг шүүхэд өглөө
Зохиогчийн эрхийн асуудлаар хиймэл оюун ухааны салбар дахь маргаан улам ширүүссээр байна. Энэ удаа дэлхийн хамгийн том кино студиудын нэг болох Disney болон Universal компаниуд AI дүрслэл үүсгэгч Midjourney-н бүтээлүүдийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн үзэж, АНУ-ын Калифорнийн Төв тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай BBC болон OfficeLife мэдээллээ.
2025-06-17

Израиль, Ираны хооронд эхэлсэн сөргөлдөөн дэлхий дахинд аюул учруулж мэдэхээр байна
Израиль зургаадугаар сарын 13-ны шөнө Иран дахь цөмийн болон пуужингийн чухал байгууламжуудад цохилт өгснөөр хоёр улсын хооронд удаан үргэлжилсэн сөргөлдөөн бүрэн хэмжээний дайнд хүрэх эрсдэлтэй болсон. “Боссож буй арслан” нэртэй энэ ажиллагаанд Израилийн 200 гаруй сөнөөгч онгоц оролцож, Ираны 100 гаруй цэгт 330 пуужингийн цохилт өгсөн байна.
2025-06-17

Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно шүү, ЕРӨНХИЙ САЙД АА
Урвагчидтай сэм хуйвалдаж сайд болговол таныг “УИХ-ын дарга хүртэл өндөр алба хашсан тулхтай улстөрч” гэж үнэлдэг хүмүүсийн бодол ор мөргүй болно. “Хоёр байтугай хорин нүүдлийг хардаг шатарчин улстөрч” гэж дэмждэг хэсэг өөрийг тань “Урвагчдын Засгийн газрын тэргүүн” гэж дооёолон харна.
2025-06-17

Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна
Хөрөнгөтнүүд нь нийгмээ баян ядуугийн хоёр туйл руу улам хагалан шидсээр…Тэд хүүхдүүдээ гадаадын өндөр өртөгтэй том сургуулиудад сургана. Монголын боловсролын тогтолцоог шоолон ичиглэж, хууль дүрмийг нь үл тоон дархан цаазат бүсэд тусгаар тогтноцгооно. Ингэж хорсон тачаагчдаа улам өдөөсөөр. Үр дүнд нь энэ байдалд нь хорссон блок л улам томорсоор. Түнэр харанхуй, ухаан сэхээгүй хар масс улам чинэрсээр…
2025-06-17

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Долоо, наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хуурай харин говь болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
2025-06-17

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр тав дахь өдрөө болж байна. Өчигдөр Монголын гурван жүдоч хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Бразилын бөх Рафаэла Сильваг вазари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.
2025-06-17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг, байнгын хороод
Улсын Их Хурлын ажлын хэсгүүд, байнгын хороодын өнөөдрийн /2025.06.17/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-06-17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-06-17

Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл, виз олголт эрс өсжээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний таван сарын байдлаар нийт 22,509 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 11,484 иргэнд виз олгосон тухай мэдээллээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлд үндэслэн 12,268 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14,430 иргэний оршин суух хугацааг сунган, 4,135 иргэнийг бүртгэлээс хассан байна.
2025-06-16

Тариалалтын явц 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улс 2025 оны тариалалтын жилд нийт 650.1 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, улаанбуудайн 310.1 мянган га, төмсний 17.1 мянган га, хүнсний ногооны 16.5 мянган га, малын тэжээлийн 144.1 мянган га, тосны ургамлын 103.7 мянган га, жимс жимсгэнэ 7.9 мянган га талбайд тус тус тариална гэсэн зорилго тавиад байна.
2025-06-16

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган дахин барилгажуулна
Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг үе шаттай буулган, оршин суугчдын амьдрах орчин, орон сууцны чанарыг сайжруулах зорилгоор дахин төлөвлөлтийн томоохон төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нийт 15-20 байршилд дахин төлөвлөлт хийх сонгон шалгаруулалтыг зарлаж, анхны гурван компанид батламж гардуулжээ.
2025-06-16

Нийтийн тээврийн орлого 9 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчдын тоо 7.6 саяар нэмэгджээ
Улаанбаатар хот 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийсний үр дүнд нийтийн тээврийн орлого түүхэндээ анх удаа огцом өсөлттэй гарлаа. Тодруулбал, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо, зорчилтын давтамж нэмэгдэж, зохион байгуулалт, хяналт сайжирснаар 2025 оны эхний таван сарын байдлаар нийт орлого 22 тэрбум төгрөгөөс давсан байна.
2025-06-16
